Өнгөрсөн онд нийслэлд 63 мянган ам метр явган хүний зам тавихаар төлөвлөж, гуравны нэгийг нь буюу 20 мянга гаруй ам метрийг нь гүйцэтгэжээ. Үлдсэн 40 мянга гаруй ам метрийг нь энэ жил үргэлжлүүлнэ. Энэ долоо хоногоос явган хүний зам тавих, нарийн замуудыг өргөтгөх ажлууд Парисын гудамжнаас буюу буянгийн замаас эхэлжээ.
Мөн энэ жил 25 мянган ам метр явган зам шинээр тавина. Зорчигчийн урсгал, олны хөл хөдөлгөөн ихтэй, явган зам тавих шаардлагатай байршлуудын судалгааг гаргасан байна. Зам нь дан шороогоороо, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд олноор зорчдог, хүний хөдөлгөөн ихтэй байршлуудад түрүүлж зам тавих аж.
Тухайлбал, Монголын хараагүйчүүдийн үндэсний төв орчмын байршлыг дурдаж болно. Нөгөө талаас явган зорчигчдын хөдөлгөөн хаасан хашаа, хайс, довжоотой, эсвэл халаас буюу замын хөдөлгөөнд саад болохоор жижиг хэмжээний зогсоолтой байршлуудын газрыг чөлөөлж, явган зам тавьж, өргөтгөнө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн мэдээллээ.