Шинжлэх ухаан танин мэдэхүйгээр бичиж буй эрдэмтэд, зохиогчид ямар ч үг хэллэгийг санамсаргүй хэрэглэдэггүй. Үг хэллэг бүрийг зорилготойгоор илэрхийлдэг.
Гоё үгийн цуглуулга хийгээд өөрөө ч ойлгохгүйгээр ярьдаг “sophomore”-ууд бусдын санаа, үг хэллэг, оюуны бүтээлийг хулгайлдаг ч жаахан юм мэддэг хүн гүнзгийрүүлээд асуучихвал бүдэрчих улсууд. Тэд яг юуг яаж хийхийг мэдэхгүй. Зүгээр л “гоё харагдах”-ын тулд бусдаас сонссоноо бодож тунгаах ч үгүйгээр ярьж байгаа “цагаан хоолой”-нууд.
Унших чадвар сайжраад ирэхээр аяндаа ямар ч асуудал руу гүнзгий ордоггүй, нэг нь нөгөөгөөсөө ялгарах зүйлгүй интернетийн мэдээ, өгүүллүүд, сүржин мэдэгдлүүд таны сонирхлыг татахаа больж эхэлнэ.
Биет зүйлс, байгалийн шинжлэлийн ойлголтууд харьцангуй тодорхой байдаг. Харин нийгмийн шинжлэлд ойлголтууд илүү хийсвэр, хувирамтгай, олон янзын утгаар хэрэглэж, бас өөр өөрөөр ойлгодог.
Нэг нийгэмд “эрх чөлөөг илэрхийлдэг ойлголт” нөгөө нийгэмд бол анархизм, эсвэл хүчирхийлэл гэж ойлгогдоно. Зарим хүрээлэлд зөвшөөрөгдөх өөрийгөө хамгаалах аргагүй үйлдэл нь өөр хүрээлэлд бол бүдүүлэг хэрэг болчихно. Нэг бүлэгт “дарангуйлал” гэж ойлгогдох авир өөр бүлэгт бол “жинхэнэ ардчилал” байх нь бий. “Гэмт үйлдэл” гэж тооцогдох үйлдэл зарим хүрээлэлд бол “баатарлаг үйл хэрэг” гэж ойлгогдох нь бий.
Исламын ертөнцөд АНУ, Европын урлагт шүүмжлэлтэй хандаж бүдүүлэг гэж үздэг бол АНУ, Европын өнцгөөс бол исламын соёл мөн л ойлгомжгүй билээ. Хятад орчинд өссөн хүнд хэвийн гэж ойлгогдох амьтныг амьдаар нь идэх заншил монгол хүний хувьд байж болшгүй зэрлэг үйлдэл юм. Хотын иргэдийн цаг барих дэг хөдөөний малчны хувьд хэцүү, хөдөөгийнхний бие биеэ мэддэг, тусч зан хотынхны хувьд мартагдсан, дагаж мөрдөх боломжгүй заншил ажээ.
Эхлээд зохиогч яг ямар учир шалтгаанаар, ямар логикоор тухайн ойлголтыг хэрэглэснийг олж уншаад, номыг бүхэлд нь уншихдаа зохиогчийн бичсэн өнцгөөс асуудлыг харахыг хичээгээрэй.
Та англи, эсвэл өөр бусад хэлээр сайн ойлгодог бол түлхүүр ойлголтуудын утгыг харьцуулж үзээрэй . Аль болох арай илүү гүнзгий түвшний, мэргэжлийн мэдээлэл, мэдлэгт түшиглээрэй.
***
Та одоо хүртэл бас л өөрийгөө ном уншиж чаддаг, тийм учраас гэж бодсоор л байна уу? Энэ постыг уншаад тийм ээ, би мэднэ гэж бодож байгаа бол та “софомор”-уудын л нэг.
ЯЛГААГ ЗҮЙРЛЭВЭЛ
Номын тухай унших нь бусдын байгалийн сайханд аялсан фотог хальт харахтай адил,
Нэг сэдвээр нэг бүтэн ном унших нь шинэ газар үзэж, хүнтэй танилцаж, өөрөө байгальд аялж нар салхи, байгалийн үзэмж, сайхан бүхнийг мэдрэх, юу ямар учир шалтгаан, зүй тогтолтойг, хаанаас ус олох, яаж амьдрахаа сайтар ойлгож эхлэхтэй л адил.
Уншиж сурахгүйгээр хүн төрөлхтөний мэдлэгийн далайгаас хүртэх боломжгүй.
- Унших номоо (төрөл, ангилал, түвшин) зөв сонгох
- Номоос системтэй ойлголт олж авах,
- Номтой ажиллах, бүтэцчилж унших,
- Номын агуулга, сэдэвтэй харилцах,
- Зохиогчийн санаа бодолтой харилцах,
- Өөрийн мэдлэгтэй харилцах,
- Мөр хооронд бичсэнийг уншиж сурах,
- Шинжлэх ухааны гэрлийн тусгалд унших,
- Тэмдэглэл хөтлөх, хувийн номын сан бүрдүүлэх
- Уншсаны дараа зохиогчтой эргэн харилцах
- Номоор уншсанаар олж авсан мэдлэгээ ашиглах, гүнзгийрүүлэх аргуудыг УНШДАГ ХҮН ХӨГЖДӨГ: НОМ УНШИХ АРГУУД номоос уншаарай.
1 comment
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?