Угаарын хийн хордлогод хамгийн өртөмтгий эрсдэл ихтэй бүлэгт нярай хүүхэд, зүрх судасны архаг өвчтэй, цус багадалттай, амьсгалын замын архаг өөрчлөлттэй хүмүүс багтдаг. Иймд өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө зуух, пийшингийн бүрэн бүтэн байдлыг шалган, яндангаа хөөлж, сайжруулсан шахмал түлшийг зуухандаа их хэмжээгээр хийхгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн аюулгүй байдлаа ханган яндангаа дараах зааврын дагуу хөөлөхийг зөвлөж байна.

Уламжлалт болон төслийн зуухны янданг хэрхэн хөөлөх вэ?

  • Галлахын өмнө яндангаа буулгаж үзүүр хэсэгтээ арзгар тросстой урт саваагаар хөө, тортгийг цэвэрлэнэ
  • Цэвэрлэсний дараа яндангийн нэг үзүүрт битүү уут углаж зөөлөн түншиж хөө, тортгийг хийнэ
  • Дээрх үйлдлийг 2-3 удаа давтана

Ханан пийшинг хэрхэн хөөлөх вэ?

  • Байшингийн шувуу нуруунаас дээш гарсан янданг үзүүртээ арзгар тросстой 6 метр урт саваагаар дотор ханыг үрж тортог, бохийг унагана
  • Савааг ханан пийшингийн худгийн доод хэсэгт хүргэнэ
  • Ханан пийшин хэдэн худагтайгаас хамаарч худаг бүрд нүх гаргаж, дотор хана, булан тохой,өнцгүүдийг сайтар цэвэрлэж хөө тортгийг хутгаж авна

Анхаарах:

  • Яндан хөөлөх явцад гэмтэл үүсэж ан цав гарахаас сэргийлээрэй
  • Хэрэв яндан элэгдэж, нимгэрэн ан цав гарч цоорсон тохиолдолд битүүлж шавардах эсвэл солих шаардлагатай
  • Янданг жилд 2-3 удаа хөөлж хэвшээрэй

Хүн бүр хариуцлагатай байж дээрх зааврыг дагаж мөрдөж өөрийгөө болон хайртай хүмүүсээ угаарын хийн хордлогоос хамгаалаарай хэмээн Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн