Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хотод болж буй бодибилдинг, фитнессийн “Мистер олимпиа” тэмцээнээс эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Г.Дорж алтан медаль хүртжээ.
Тус тэмцээнд 60 орны 900 орчим тамирчин өрсөлдсөн. Гавьяат тамирчин Г.Дорж нь өнгөрсөн жилийн тус тэмцээнд түрүүлсэн бөгөөд ийнхүү хошой аварга болж байна. “Мистер олимпиа” тэмцээнийг бодибилдинг, фитнессийн спортын “олимп” хэмээн нэрийддэг бөгөөд энэхүү тэмцээнээс алтан медаль хүртсэн цор ганц монгол тамирчин нь Г.Дорж юм.