УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт гэр бүлийн харилцааныхаа асуудлыг нийгмийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд дэлгэсэн билээ. Өчигдөр УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож, нөхрийнхөө яриаг няцаасан юм.
Тэгвэл Б.Наранцацралт үүнд нь хариу өгчээ. Тодруулбал тэрээр:
” Намайг хаяад явсан мэтээр ярьжээ. Эр нөхрөө хөөсөн хүн юм байгаа юм. Би хэзээ ч үр хүүхдээ хаяад явахгүй.
Камерыг энэ дүрс дээр гарч байгаа гэрийн үйлчлэгч охиныг хянах гэж энэ гал тогоо, том өрөө, манай 2 хүүхдийн 2 өрөөнд ил тавьсан юм.
3 жилийн хугацаанд мөрдөөд байсан юм байхгүй. Энэ байранд шинээр нүүж очоод 1 жил гарны хугацаа өнгөрч байсан байна. Энэ камер сүүлийн 14 хоногийн л бичлэгийг хадгалдаг. Би ингэж хөөгдөөд маргааш нь өдөр гэрлүүгээ орох гэсэн гэрийн код өөрчлөөд оруулаагүй. Интернет дээрх сервер дээрээс бичлэгүүдээ олж авсан юм. Тэгж болдгийг Ундрам тооцоогүй юм шиг байгаа юм. Гэнэт хөөчихвөл болно гэж бодсон юм шиг байна лээ.
Эрэгтэй хүн энэ нийгэмд баримт байхгүй бол будаа болдог нийгэм гэдгийг би мэдсэн учраас баримтаа олж авсан юм. Мөнгө төгрөг шантаажилсан юм байхгүй. Авсныгаа яаж өгөх үү гэж харин аавтай нь 2, 3 удаа очиж уулзсан.
За тэр Заяабаатарын үйл явдлыг бол шууд мэлзэж байна. Ээж нь ч байгаагүй. Бид 2-ыг барьж явсан 2 цагдаа мэдэж байгаа.
Би энэ хүнийг бас муу яваасай гэж хүсэхгүй гэхдээ хамгийн гол нь архи уухаараа эсвэл уурлахаараа өөрийгөө барьж чаддаггүй учраас хүүхдүүдээ энэ хүнтэй үлдээж чадахгүйд гол учир байгаа юм.
Эхний бичлэг бол эвлүүлэг ерөөсөө биш, би хүмүүст ойлгомжтой байлгах гэж хадмал үгийг нь хадсан юм. Энэ шинжээчээр нотлогдоно.
Амлалт өгдөг бол бид 2 цуг уусан, тэр үед орой болсон байсан ч хүү маань том өрөөнд ороод ирсэн юм. Ундрам агсам тавиад хүүгээ шалтгаангүй цохиж авч загнаад өрөөрүү нь дагуулаад орсон юм. Хүү маань ааваа гээд уйлахаар нь би очоод боль гээд хэрүүл хийгээд тэгээд удалгүй унтацгаасан. Гэхдээ хэрүүл хийсэн учраас би диван дээр унтсан. Өглөө нь би бодоод ер нь нэг хашраая гээд цагдаад өгсөн юм. Цагдаа ирээд гишүүн адилхан үнэртүүлсэн байсан ч намайг авч явж эрүүлжүүлсэн. Уг нь би дуудлага өгсөн хүн нь байдаг. Цагдаа хүүгээс минь тэр үед асуухад ээж зодсон гэж цагдаад хэлж билээ. Гэхдээ халдашгүй эрхтэй учраас хүү маань тэр өдөр доголон нулимстай халамцуу ээжтэйгээ үлдэж аавыгаа айдастай үдсэн.
Цагдаагийн газар би эрүүлжүүлэхээс гараад гомдол бичиж өгсөн. Хүүхэд хүчирхийлсэн тухай. Тэгээд хавтаст хэрэг нээгээд дараа нь гишүүнийг ирж тайлбар өг гээд гишүүн ч очдоггүй, нөгөө хэд нь ч яаж ч чаддаггүй, эцэст нь би худлаа байсан гэж хэлсэн.
Яагаад тэгж хэлэв.
Учир нь энэ байдал үргэлжилбэл тэр үед салалтын процесс шууд эхлэх байлаа. Надад ямар ч баримт байхгүй. Өнөөдрийн энэ улаан балын нэвтрүүлэг шиг ярьсаар байгаад хог дээр хутгаж хүүхдүүдээ хамгаалалтанд авах боломж надад гарахгүй санагдсан. Тийм учраас би тэр үед буулт хийж уучлалт гуйсан намайг ийм утгатай бичиг хийж өг гэсэн юм. Тэгээд би хийгээд өгсөн.
Бичлэгээр шантаажилсан гээд байгаа нь хүүхдүүдээ л авах тухай юм байгаан. Заавал ил гаргах хэрэгтэй юм уу, энүүхэндээ асуудлаа шийдье гэж би хэлж маргаж явсан юм” гэжээ.