Аливаа зүйл хоёр талтай байдаг. Техник технологийн хөглийг дагасан аливаа ололт, дэвшил, шинэ санал санаачилга нь боломж, эрсдэл аль алийг нь хүмүүст санал болгож байна. Гэхдээ технологийн хөгжил иргэдээс мэдээ мэдээллийг олж авах, түүнийг боловсруулах чадамжтай байхыг шаардсаар л байгаа юм.
Тиймээс иргэд технологийн шийдлээр санал болгож байгаа аливаа зүйлд оролцохдоо эрсдэлийг байнга тооцоолж байх шаардлага тулгарч байгааг цагдаагийн байгууллагаас гаргаж байгаа статистик мэдээлэл сануулж байна.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Б.Энхзаяа “Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 31,320 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 10,300 нь буюу 32.8 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 97.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нийт бүртгэгдсэн залилах гэмт хэргээс 8,056 нь буюу 88.2 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байгаа юм.
Бид энэ төрлийн гэмт хэргийг судалж үзэхэд, иргэд санхүүгийн болон цахим хэрэглээний мэдлэг дутмаг, гэнэн итгэмтгий байдлаас шалтгаалан гэмт этгээдэд мөнгө шилжүүлж залилуулж хохирсон тохиолдол хамгийн их байна” гэж Ikon.mn сайтын тодруулгад хариулжээ.
Н.Цэндбат