Боловсролын ерөнхий газраас “ШИНЭ ЖИЛИЙН БАЯР ТЭМДЭГЛЭХ ЭЕРЭГ ЖИШИГ /нийгэмд/ ТҮГЭЭЕ” хэмээн цахим хуудсаараа уриаллаа. Ингээд дараах санаачлагуудыг гаргасан байна.
Шинэ жил тэмдэглэх эсэх нь тодорхойгүй, мөн тэмдэглэсэн ч өртөг өгөөжийн хувьд бодоод үзвэл тийм ч ашигтай бус үйл ажиллагаа билээ. Эмэгтэйчүүд даашинз, нүүр будалт, үс, хумс зэрэгт 300,0-500,0 зарцуулдаг.
Шинэ жилийн төгсгөлийн хэсэгт эрүүл согтуу нь мэдэгдэхгүй эмх замбараагүй дүр төрх үлдэж хоцордог. Мөн хүйтний улирал тул элдэв эрсдэл, гэмт хэрэгт өртөх зэрэг таагүй үр дагавар хүлээж байдаг нь нууцгүй үнэн.
Үлдэх дурсамж, аз жаргал, эерэг хандлагыг түгээх үүднээс Боловсролын салбар түүчээлэн Шинэ оноо угтах жишиг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
БИДНИЙ /манай байгууллагын/ ТӨСӨӨЛӨЛ
- Хурлын өрөөгөө шинэ жилийн уур амьсгалтай тохижуулан хүүхдүүдээ хүлээн авч байгууллагаараа өртөөчилсөн байдлаар аялуулах /танилцуулах/…
- Газар, хэлтэс болгон өрөөгөө өртөө болгон тохижуулан хүүхдүүддээ /хүүхдүүдийн төлөө хийж буй ажлаа танилцуулах/ хэвлэсэн ном, сурах бичиг зэргийг танилцуулах г.м…
- Газар, хэлтсийн дарга нар өртөөгөөр аяласан хүүхдүүдэд аз жаргал хүссэн ил захидал мөн өгч болно.
- Байгууллагаас зохион байгуулж буй ажил, арга хэмжээний талаарх үзэсгэлэнг байрлуулах…
- Хүүхдүүд аав ээжтэйгээ “ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ” гэсэн хүрээ хийлгэж зураг даруулах…
- Банхар арт терапи төсөлтэй хамтран Банхар хөтчийг ажиллуулах г.м…
- Хүүхэд бүр азтан болох шинэлэг сугалааны арга хэмжээ зохион байгуулах…
- Хөгжилтэй 2-3 төрлийн тоглоом тоглуулах /Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхэдтэйгээ оролцоно/…
- Хүүхэлдэйн театраас жүжиг захиалж тоглуулах…
- Ажилтан албан хаагчид хүүхдүүдэд эерэг уур амьсгал үлдээх үүднээс багт наадмын хувцас өмсөх. Нүдний шил, сантагийн гэрэлтдэг малгай өмсөж болох байх… Эрчүүд мэдээж өвлийн өвгөн болно.
- Хүүхдүүдээсээ манай ажил дээр очиж үзэх үү гэсэн тэгье гээд баярлаж л байна.
- Манай байгууллагын шинэ жилийн баярын өдөр хэний ч аав, ээж гэртээ согтуу харихгүй, нэг ч хүн гэмт хэрэг зөрчилд өртөхгүй.
- Завгүй… завгүй… гээд гэртээ цаг зав зарцуулдаггүй хэдэн албан хаагчдын маань хүүхдүүд манай байшингийн урдуур өнгөрөхдөө үргэлж дурсах сайхан дурсамжтай үлдэх болов уу!!!
- Энэ жишгээр сургууль, цэцэрлэгүүд шинэ жилээ хүүхдүүдтэйгээ тэмдэглэж болно.
БОЛОВСРОЛ нийгэмд түүчээ болно.