2022 оны аравдугаар сарын 12-нд “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг түр томилоод буй. Тэгвэл Ж.Энхцэцэг эмч Эрүүл мэндийн сайд С.Энхболдын ажлаас чөлөөлөх тушаалыг үндэслэлгүй хэмээн шүүхэд хандахаар болжээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ж.Энхцэцэг эмчийг чөлөөлснийхөө дараа тайлбар мэдээлэл хийхдээ “Ж.Энхцэцэг дарга ЭМЯ-ны харьяанд ирээд есөн сар болсон. Энэ хугацаанд ес зүйгүй үйлдэл их гаргасан. Тухайн эмнэлэгт ажиллаж байгаа ажилчид ихэнх нь дарамттай байдаг. Мөн манай хяналт шалгалт орох үеэр камертай ярилцлагад оруулсан. Мөн ярилцлага өгсөн алба хаагчдад дарамт шахалт үзүүлсэн гэх мэдээлэл байна” хэмээсэн.