Абу Даби хотноо болж буй ДАШТ-ий мастерс ангиллын хөх бүсний 69 кг жинд барилдсан Гаруда академийн тамирчин Б.Бундхорол алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо. Түүнчлэн тэмцээний мастерс ангиллын хөх бүсний М3 -120 кг жинд барилдсан Дорнод аймгийн тамирчин Ё.Батбаяр хүрэл медаль хүртэв. “World Pro JiuJitsu Championship 2022” тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд манай улсаас 134 хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн