Хоол судлаачдын үзэж буйгаар сексийн хүсэл хүний идэж буй зүйлээс ихээхэн хамааралтай гэнэ.

Их Британийн хоол судлаач Роб Хобсон мэдэгдэхдээ зөв сонгосон өглөөний хоол сексийн дур хүслийн нэмэгдүүлдэг юм байна. Энэ тухай “Daily Mail”-д бичжээ.

Эрдэмтний хэлснээр хоол хүнс нь бие махбодын дааварт нөлөөлж, эрчүүдийн тестостерон дааврыг нэмэгдүүлдэг юм байна.

Харин сексийн дур хүслээ нэмэгдүүлэхийн тулд D витамины өндөр агууламжтай бүтээгдэхүүнийг өглөөний хоолондоо хэрэглэх хэрэгтэй гэнэ. Үүнд өндөг, мөөг, хар амар загас, баяжуулсан хуурай өглөөний хоол зэрэг орно. Ялангуяа өвлийн улиралд өдөр богино шөнө урт үед хүмүүс нарнаас хангалттай хэмжээний D витаминаа авч чаддаггүй тул энэ үед ийм төрлийн хоол хүнс хэрэглэх нь тустай.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн