Татварын алба 2017 оны эхний 7 сард улсын төсөвт 1570.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 24.1 хувь буюу 378.7 тэрбум төгрөгийн орлого нэмэгдсэн өртгийн албан татвараар төвлөрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн 290.7 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 88.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Энэ оны эхний 7 сард улсын төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвараар 347.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 378.7 тэрбум төгрөг төвлөрүүлж 108.9 хувийн гүйцэтгэлтэй, улсын төсөвт нийт 1320.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1570.7 тэрбум төвлөрүүлж 103.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн хууль хэрэгжсэнээр бизнес эрхлэгч 39’501 татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд стандартын шаардлага хангасан бүртгэлийн машин, цахим системд холбогдож, мэдээллээ төлбөрийн баримтын нэгдсэн системд илгээсэн байна.
2016, 2017 оны эхний 7 сарын байдлаар татвар төлөгч иргэд цахим төлбөрийн баримтын системд 240.8 сая ширхэг худалдан авалтын баримт бүртгүүлсэн татвар төлөгчдөөс 19 удаа, 2017 оны 1-6 удаагийн сугалааны тохирлоор 148’061 иргэнд 5.8 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосноос 2017 онд 61’907 иргэнд 2.3 тэрбум төгрөг олгосон байна.
Үүнд:
Сугалаа тохирол | Сугалааны тохирол | Урамшуулал олгосон | |||||
Нэгж урамшуулал | Азтан тоо | Урамшуулал | |||||
ТТТоо | Дүн | ||||||
2016 оны 19 удаагийн болон 2017 оны 1,2,3,4,5,6-р тохирлоор | 20.0 | 224’126 | 4’482’520.0 | 132’034 | 2’640’680.0 | ||
100.0 | 22’284 | 2’228’400.0 | 14’448 | 1’444’800.0 | |||
500.0 | 2’390 | 1’195’000.0 | 1’423 | 711’500.0 | |||
4,000.0 | 207 | 828’000.0 | 143 | 572’000.0 | |||
20,000.0 | 15 | 300’000.0 | 10 | 200’000.0 | |||
100,000.0 | 3 | 300’000.0 | 3 | 300’000.0 | |||
Нийт дүн | 249’025 | 9’333’920’.0 | 148’061 | 5’868’980.0 | |||
Үүнээс | 2016 он | 169’471 | 6’395’980.0 | 86’154 | 3’560’880.0 | ||
2017 он | 79’554 | 2’937’940.0 | 61’907 | 2’308’100.0 | |||
Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР