Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газрын дарга С.Мөнхчулуун дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

-Орон сууцтай холбоотой гомдол мэдээлэл маш ихээр ирж байна. Цар тахалтай холбоотойгоор барилгын ажил зогсонги байдалд орсон. Үүний улмаас гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй, байрыг давхардуулан худалдсан, худалдан борлуулахдаа банкны барьцаанд байршуулсан зэрэг хохирлууд иргэдэд учирч байна. Энэ дагуу бид 60 сая төгрөгийн гомдлыг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 30 өргөдөл, гомдол ирсэн. Үүний зөвхөн нэг нь гэхэд байраараа буюу 300 орчим хүн нийлээд өргөдөл гаргасан жишээний. Барилгын найман компанийн 10 мянган хүний байр Хөгжлийн банкны барьцаанд байна. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банктай хамтарч ажиллах санал явуулсан.

Ипотекийн зээлтэй холбоотой гомдол ихээр ирж байна. Зарим иргэд ипотекийн зээлээ 6 хувь руу шилжүүлсэн. Энэ нь Өрсөлдөөний хуулийг зөрчиж буй. Иймээс ипотекийн зээлийг наймаас зургаан хувь руу шилжүүлэх журмыг өөрчлөхийг Монголбанканд хандсан. Мөн хүүхдийн дүрэмт хувцасыг худалдан борлуулахдаа үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж 270 мянган төгрөгөөр борлуулж, хэрэглэгчдийг сонголтгүй болгосон байсан. Иймд өмнөх жилийн орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгосон.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн