Офицер-Таван шар чиглэлийн автобусны жолооч эмэгтэй картны төлбөрийн үлдэгдэл нь хүрэлцэхгүй байсан 12 настай хүүхдийг загнаж, зүй бусаар харьцсан бичлэг цахим орчинд тархаад байгаа билээ. Тухайн үед хамт зорчиж явсан иргэд хүүхдийг өмөөрч, улмаар маргаан үүссэн хэмээн бичлэг байршуулсан иргэн мэдээлсэн байдаг.
Жолооч эмэгтэй Автобус 3 компанид шалгагчаас жолооч хүртэл ажилласан бөгөөд тухайн үед стресстэй явсан гэдгээ хэлж, уучлалт гуйсан байна. Түүнчлэн ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн ажээ.