Алдагдсан Монгол-2
ГУРАВ. УРИАНХАЙ БУЮУ ТУВА
Өнөөгийн тувачууд өөрсдийгөө “мы тувинцы” гэх юм. “Та нар тува биш, та нар бол Сүбээдэй баатарын удам урианхайн монголчууд” гэвэл ойлгох хүн одоо гарах болов уу.Урианхайчууд бол хойд монголын нэгэн хэсэг юм. Урианхайн газар нутаг бол хойд монголын унаган газар нутаг юм. Гэтэл өнөөгийн тува залуус өөрсдийгөө “Бид монгол биш, бид тувачууд. Тувачууд бид манж монголын дарлал дор 200 жил ихэд зовсон улс ” гэх нь өрөвдөлтэй. Дэлхийд тува үндэстэн, тува хэл, тува улсгэжбайдаггүй л байхгүй юу.
Үнэн түүхийг өгүүлсү. 1207 ондЧингис хааны ахмад хөвгүүн Зүчи умард монголын нутаг болох Байгал нуураас Хөвсгөлнуур хүртэл, Сэлэнгэ мөрнөөс Алтай хүртэлхи газар нутгийг эзэлж ойн иргэд буюу урианхайчууд их хааны тугийн дор нэгдэв. Ойн иргэд гэдэг нь урианхайчууд юм. Харин ойн иргэдийн нэг хэсэг нь умар зүг улам хойшлон нүүж урианхай саха хэмээх ястанг үүсгэсэн нь одооны якут нутаг ажээ. Чингис хааны Их Монгол гүрний умарт нутгийн ард түмнийг түүхэнд урианхайн хязгаархэмээн хорьдугаар зуун хүртэл нэрлэж байсан.Урианхайн зүүн нутагтамьдарч байсан түмэдүүд1217 онд Их Монгол улсын эсрэг бослого гаргаж Чингис хааны илгээсэн цэрэгтэй тулалдаж Чингис хааны жанжин Боргул ноён нэгэн тулалдаанд амь эрсэдсэн ажээ.Бослогыг дарагдсны дараа 1218 онд түмэдүүдкиргиз аймагтай хамтран дахин бослого гаргажэнэ бослого нь Урианхай хязгаарыг хамарч байв.Бослогыг Зүчи жанжин,Бух ноён нарын удирдсан монгол цэргүүд дарж ойн иргэдийг бүрмөсөн байлдан дагуулав.Түмэдийн бослого дарагдсны дараа урианхайчууд Чингис хааны зүүн гарын эрэлхэг дайчид болцгоожээ. Урианхайн баатар Сүвээдэй жанжин Чингис хааны хамгийн гарамгай жанжны нэг байв.10 түмэн цэрэгтэй зүүн гарын арми Чингис хаан Хорезм улсыг байлдан дагуулахад гол үүрэг гүйцэтгэж байв.Эзэн богд Чингис хааны байгуулсан Их Монгол гүрний нэг хэсэгболсон монгол туургатан урианхайчууд Чингис хаан,Өгөөдэй хаан.Бат хаан, Хубилай хааны үеэс 14 дүгээр зуун хүртэл 200 жил шахам энх амгалан эв найртай амьдарч байв.1275 онд киргиз болон урианхайн аймаг бас дахин бослого гаргаж байжээ. Их Монгол гүрэн задран мөхсөний дараа 17 дугаар зууны эхэнд Ховдоос Саян хүртэл, Хөвсгөлөөс Алтай хүртэлхи нутаг баруун монголын нутаг байв. Урианхайчууд тэр үед түмэдийн Алтан хааны албатууд байв. Зүүн гарын хаант улс байгуулагдах үед уриайнхайчууд тэдний захиргаанд орж байв. 1716 онд урианхайчууд Зүүн гарын хаант улсын цэргийн хамт Түвд руу аян дайн хийхэд оролцож байв. Урианхайчууд тэр үед хотгойдын ноён Бүүвэй баатрын захиргаанд харьяалагдаж байв. Бүүвэй баатар тэр үед 5 мянган эрэлхэг морьт цэрэгтэй, монголын хойд хязгаарт цэргийн том хүчтэй тул оросууд ихэд айж бэргэдэг байжээ.1717 онд Бүүвэй баатар ойрдын Цэвээнравдантай сүлбэлдсэн зарим урианхайчуудыг бут цохиж 400 урианхайчуудыг олзолжээ.1725 онд зайсан Хуралмай манж нарын эсрэг бослого гаргажээ.Бүүвэй баатар босогчдыг дарав.1726 онд ойрдын Цэвээнравдан хаан Өлөг хэм, Хэмчүг нутгийг Зүүн гарын нутагт өгөхийг шаардав. Манжийн хаан үүнийг зөвшөөрсөнгүй.1727онд Орос болон Манж Чин улсын гэрээгээр Орос улс монголын хойд нутгийн Хиагтаас Шавийн даваа хүртэлхи үлэмж нутгийг авахаар болсон байна.Манж Чин улс ойрдын Зүүн гарын хаант улсыг 1766 онд бутцохиж уриахайн хязгаар Манж Чин улсын бүрэлдэхүүнд бүрмөсөн оржээ.Урианхайн хязгаар Манжийн үед хоёр зуун жил дайн дажингүй амар амгалан байсан. Урианхайчууд мал сүргээ өсгөж, газар тариалан эрхэлж ан гөрөө хийж худалдаа хийж амьдарч байсан. Бурханы шажин урианхайн хязгаарт цэцэглэн хөгжиж бурханы сүм дуган байгуулагдаж ард олон арван харнүглийг цээрлэж арван цагаан буяныг үйлдэж гэгээрсэн ард түмэн болж байв.Урианхайчууд босоо монгол бичиг үсэгтэй ард түмэн байв. Урианхайчууд босоо монгол бичгээр бичиж, Монголын нууц товчоог уншиж, Бурханы судрыг түвд хэлнээс хөрвүүлэн уншиж байв.Урианхайн лам нар түвдээр Ганжуур, Данжуурын судрыгуншдаг байв.Урианхайн хязгаарт бурханы 22 сүм хийд байгуулагдан Бурханы шашин цэцэглэнхөгжиж байв.
Тува бол Манж Чин улсын харьяанд байхдаа Урианхайн хязгаар гэдэг нэртэй байсан.Тэд анхандаа Ойрд монголчуудтай дотно харилцаатай байсан. Урианхайчууд 18-р зуунд анх оросуудтай харилцаж хил орчмын худалдаа хийж эхэлсэн юм.
Гэвч Манж Чин улс Оростой хийх худалдааг хориглосон юм. 1860 онд Орос улс Манж гүрэнтэй Бээжингийн гэрээ хийж оросын худалдаачид хойд болон баруун монголын нутаг , Урианхайн хязгаарт худалдаа хийх эрхтэй болжээ.Ингэж л анх оросууд Урианхайн хязгаарыг мэддэг болсон юм. Удалгүй орос худалдаачдыг дагаж оросын тариачид тариа тарих газар хайж Урианхайн хязгаартирж эхэлсэн юм. 1896 онд 169 оросын иргэнтэй анхны орос тосгон Туран байгуулагдав.1908 он гэхэд Урианхайн хязгаарт оросын 200 гаруй тосгон гацаатай болчихжээ .Оросын иргэд тэр үед Урианхайн хязгаарт сайндаа ч ирээгүй юм л даа. Худалдаачид нь Урианхайн хязгаарын байгалийн баялаг алт, мөнгө, нүүрс хайж, тариачид нь тариа тарих газар хайж л ирсэн юм. Урианхайд 1830 онд анхны алтны уурхай нээгдэж байсан бол 1896 он гэхэд 11 алтны уурхайд 500 хүн ажиллаж байлаа. 1904-1914 онд оросууд 25 тонн алт олборлож байжээ . Ийнхүү Бээжингийн гэрээгээр оросын худалдаачид баруун Монгол болон Урианхайн хязгаарт татваргүй худалдаа хийх эрхтэй болсноор оросын худалдаачид урианхайн хязгаарт ирж оросын худалдаачид урианхайн ард иргэдийг мөлждөг болсон юм. Тэр үеэс орос худалдаачдын араас Уринахайд ирсэн оросын тариачид ус, хөрс сайтай үржил шимтэй газар нутгийг урианхайчуудас булаан авч тариа тарьж баян чинээлэг орос тариачид буй болж урианхайн хязгаарт 200 гаруй орос тосгон байгуулж нутгийн урианхайчуудын хувьд билчээр үржил шимт газар нутгаа оросуудад алдаж амьдрахад хүнд болж ирсэн юм. 1830-аад онд оросын алт хайгчид Урианхайн Сыстык Хэмд алт олж урианхай болон манж монголынхууль цаазыг үл тоож нууцаар алт олборлож эхлэв. 1896 он гэхэд 11 алттай газар олж11 алтны уурхай ажиллуулж, 500 гаруй ажилчин ажиллуулж их хэмжээний алт олборлож оросын цагаан хааны санг баяжуулж байв.1881 онд гэхэд оросууд Урианхайд 9.5 сая алтан рублийн үнэтэй 446 пуд буюу 25 тонн алт олборлож байв.Оросын алт хайгчид улам их шуналтаж хууль бусаар алт олборлох ажиллагаагаа улам өргөжүүлж 1904-1914 онд алтны 29 уурхайнаас 1140 пуд алт олборлож байв.Урианхайн нутагт харийн олз хайгчид өчнөөн их алт олборлох тутам уриахайн ард түмэн төчнөөн ихээр ядуурч байв.Хорьдугаар зууны эхнээс эхлэн Оросын эзэнт гүрэн алтаар баян Урианхайн хязгаарыг эзлэн авах далд санаагаа хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож эхэлсэн юм. 1911 онд Хятадад Синьхайн хувьсгал өрнөж Манж Чин улс мөхсөн нь цагаан оросын эзлэн түрэмгийлэгчдэд өчүүхэн жижигхэн ч гэсэн үлэмж их баялагтай Урианхайн хязгаарыг Монголоос таслан авах таатай нөхцөл бүрджээ. Монголд Богд хаан тэргүүтэй монгол ноёдууд Манж Чин улсаас туурга тусгаарлаж Богд хаант Монгол улсыг 1911 оны 12-р сарын 29 –ны өдөр байгуулав.Чухам энэ үед монгол туургатан сэргэн мандаж нэгдсэн Их Монгол улс байгуулагдахтаатай нөхцөл бүрдсэн юм. Өвөр Монгол, шинжааны монгол, буриад монголчууд бүгд л энэ чухал үйл явдлыг баярлан угтаж Монгол улсдаа нэгдэн орохыг ард түмнээрээ хүсэн тэмүүлж байлаа.Харин Урианхайн хязгаарын ноёд бүгд нэгдэж Монгол улсаа дэмжихийн оронд тэд гурав хуваагдсан байлаа. Урианхай ноёдын нэг хэсэг нь Монгол улсынхаа бүрэлдэхүүнд орно хэмээн зөв ярьжбайхад,нэг хэсэг нь бие даасан тусгаар улс болно хэмээн төөрөлдөж, нөгөө хэсэг нь Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд орно хэмээн мунхаглаж байв.Тэр үед ганц, хоёр түм хүрэхгүй цөөхөн урианхайчууд өөр хоорондоо ингэж самуурч тэрсэлдэж байсныг бодоход урианхайчууд улс Монголоо гэсэн эх оронч үзлээ гээж, Бурханы сургаал, эзэн Богд Чингис хааны сургаалиа ор тас мартаж, харийн гүрнийг шүтэж буруу номтон болж байжээ. 1912 оны 1 дүгээр сард Урианхайн хошуу ноён Буянбадрах, амбан ноён Гомбодорж, хамба лам Лувсанжамц нар нь “Урианхайн хязгаарыг Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд оруулж өгөөч” гэсэн өргөх бичгийг Оросын цагаан хаандөргөн барьж байжээ. Юутай мунхаглал. Ингэж анх урианхайн ноёдын Монгол улсаас салж харийн орны нөмөр нөөлөгт орох гэсэн урвалт эхэлсэн юм. Тэр үед урианхайн ноёд, лам нарын олонхи нь Оросын нөлөөнд орох сонирхолгүй байсан. Тэд Монгол улстайгаа нэгдэх хүсэлтэй байсан нь мэдээж. Г
эвч улс төрийн харалган бодлоготой цөөн хэдхэн урианхай ноёдОросын эзэнт гүрний алт мөнгөөр баян Урианхайн хязгаарыг Монголоос салгаж өөртөө нэгтгэх гэсэн далд санааг мэдэхгүй байлаа. Оросын хаант засаг ч гэсэн тэр үед шинээр байгуулагдсан гоминданы Хятад улстай харилцаагаа муутгахыг хүсэхгүй байсан бөгөөд шууд л Урианхайн хязгаарыг Орос мэдэлдээ авч хараахан зүрхлэхгүй байсан юм. 1915 оны Орос, Монгол, Хятадын “Хиагтын гэрээ”-ний 11 дүгээр зүйлд “Урианхайн хязгаар бол гадаад Монголын бүрэлдэхүүн юм” хэмээнтусгагдсан нь Монгол улсын хувьд чухал заалт байв. Гэвч удалгүй энэхүү гэрээгхаант Орос улсуландаа гишгэсэн юм. 1921 онд орос улаан цэргүүд Урианхайд орж ирэв. Дараа нь цагаан гвардийн генерал Андрей Бакичийн цагаантан цэргүүд орж ирэв. Большевикууд цагаантныг ялж,Бакич генералыг 1922 оны 6-р сард буудан хөнөөв. 1917 онд улаан хувьсгал Орос оронд ялж еврей коммунистуудын улаан хядлага Орос орон даяар өрнөжхэдэн сая гэм зэмгүй ард иргэд улаантнуудад алагдаж тэрхүү улаан хувьсгалын хор уршиг Урианхайн хязгаарт 1921 онд хүрч ирсэн юм.
Оросын А.Кравченко, П.Щетинкины удирдсан улаан цэргүүд Урианхайн хязгаарт цөмрөн орж ирлээ.1921 оны 8-р сарын 16- нд Тувагийн 9 хошууны хурал болж оросын улаантан большевикуудын нөлөөнд автсан тувачууд “Бүгд Найрамдах Тува Ард Улс” гэгчийг тунхаглан зарлажээ.Зөвлөлтийн большевикууд Тува улсыг өөрсдийн зөвлөлт загвараар байгуулахыг тэдэнд хүчээр тулгажбүхий л улс төрийн эрх мэдлийг гартаа авсан байв. Тувагийн Засгийн газрын анхны даргаар залуу хошуу ноён Монгуш Буянбадрах, Бага Хурлын тэргүүлэгчдийн даргаар Куулар Дондогийг томилжээ.Тувагийн ноёдууд улаантны ямар аюултай тоглоомонд орооцолдсныгоо ч мэдэх сөхөөгүй байв.Тэд албан тушаал, хоосон амлалтанд хууртсан. Туваг 1913 онд Монголын Хатанбаатар Магсаржав жанжин манжаас чөлөөлсөн байдаг. 1915 оны Хиагтын гэрээгээр Туваг Монгол улсын бүрэлдэхүүнд оруулсан байдаг. Гэтэл зөвлөлтийн коммунистууд Монгол улсыг шахаж дарамтанд оруулж “монголчууд Тувагийн хэрэгт дахин оролцохгүй, Тува бол монголын хэсэг биш” гэсэн ам өчгийг нь монголын удирдагчдаас авч Туваг өөрийнхөө мэдэлд бүрэн авахаар болжээ. Туваг тэр үед дэлхийн хоёрхон улс хүлээн зөвшөөрсөн байдаг юм. 1924 онд энэ улсыг СССР хүлээн зөвшөөрөв.
1926 онд Туваг зөвлөлтийн коммунистуудын шахалт шаардлагаар БНМАУ хүлээн зөвшөөрчээ. Тувагийн нэрийг “Бүгд Найрамдах Тува Ард улс” нэртэй болгож нийслэлийн өмнөх “Хем Бельдир” нэрийг нь өөрчилж “Кызыл” буюу “Улаан” хэмээн шинээр нэрлэв. Эргэн тойрон бүх юм л улаан болов. Буриадын нийслэл “Улаан – Үд” нэртэй болов.Монголын нийслэл “Улаанбаатар” нэртэй болов. Тува гэгч “улс”-ыг дэлхийд хоёрхон улс хүлээн зөвшөөрсөн байдаг юм.Удалгүй 1929 ондМонгууш Буянбадрах оросын улаантнуудад баривчлагдаж “хувьсгалын эсэргүү” хэмээн зохиомол хэргээр шийтгүүлж 1932 онд буудан хөнөөгджээ.Түүний араас Бага хурлын дарга асан Куулар Дондогийг оросын улаантнууд мөн буудан хороожээ. Буудуулахын өмнө Буянбадрах ноён: “Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ “гэгчээр “миний тэжээсэн нөхөд бар байжээ, миний сургасан нөхөд дайсан байжээ” хэмээн хэлсэн гэдэг. Буянбадрах нь Уоианхайд адуучин ард Монгушийнгэрт төржээ. Түүнийг багад нь хошуу ноён Хайдав-Буурал ноён өргөж авчээ. Түүний багш нь нэгэн эрдэмт монгол лам байв. Буянбадрах багаасаа боловсрол олж монгол,орос,манж хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ.
Хайдав аав нь өөрийн цэргүүдийн хамт сибирийн орос казакуудын эсрэг газар нутгаа хамгаалан тэмцэж яваад оросуудад ялагдсан байна. Буянбадрах эцгээ нас барсны дараа 16 насандаа хошуу ноён болжээ.Гэвч тэрбээр Монголоос нүүр буруулж, Оросын талыг хатуу баримталж, эцэс сүүлдээ газар нутгаа оросуудад алдаж, оросын коммунистуудад буудуулан хөнөөгджээ.
”Чөтгөртэй нөхцсөн хүн чөтгөрийн хорыг амсдаг”,”Муутай нөхөрлөвөл могойн хорлол” гэдэг энэ буюу.
Их Монгол улсын эсрэг үе үе зэвсэгт бослого гаргадаг, дураар авирлах дуртай зарим тувачууд зөвлөлтийн харгис засаглалын үед 1924 онд эцсийн удаа нэгэн районд бослого гаргаад оросын улаантан большевикуудад хүйс тэмтрүүлж дахин нэг ч удаа бослого бүү хэл, дуу нь чгарахаа больсон гэдэг. Удалгүй Тувагийн ардын хувьсгалт нам байгуулагдаж Тувагийн арми 1500 цэрэгтэй болов.1924 онд СССР улс Тувагийн удирдагчдадбуддын шашныг устгах даалгаварөгөв. Харин энэ даалгаврыг тувагийн удирдагчМонгуш Бадрах “Буддагийн сургаал бол тувагийн соёл” хэмээн эсэргүүцэж байжээ.Энэ бол эх оронч үйлдэл шүү.1932 онд Тувагийн хүн ам 80 000 байв. Оросынколонистууд тэр үед Тувад10 000 га газар эзэмшиж, уул уурхайн үйлдвэрүүдийгэзэмшиж байв.1929-1930 онуудад Тувад зөвлөлтчлөх хатуу бодлого явагдажТувад байсан буддын 15 сүм хийд, 4000 лам хувраг, бөө нарыг бүгдийг нь баривчилж ихэнхийг нь буудан хөнөөв.1930-аад онуудад зөвлөлтийн коммунистууд,Коминтерний нөлөө Тувад улам хүчтэй болж И.Шагдаржав, С.Тока нарын тува коммунист залуусыгтувагийн коммунист намын байгууллагуудын удирдлаганд шургалуулан томилжанхны Ерөнхий сайд Буянбадрах болон түүний нөхдүүдийг “хувьсгалын эсэргүү, хар шарфеодалууд” хэмээн зохиомол хэрэг тулгаж тувагийн удирдлагаас зайлуулж амь насыг нь хөнөөж, зөвхөн зөвлөлтийн талыг баримтлагч харгис коммунистуудын нөлөөг Тувад улам бэхжүүлэх бодлого явуулж байв. Монгол Тувагийн харилцаа хориод оны сүүлч,гучаад оны эхээр улам хурцдаж монголын газар нутгийг Тува тасдан авч зөвлөлтийн талд өгөх, өөрсдөө зөвлөлтийн бүрэлдэхүүнд орох асуудлыг дэвшүүлж байсан нь тэр үеийн монголын удирдагчдын дургүйцлийг хүргэж байжээ. Монгол Тувагийн хилийн асуудлыг шийднэ хэмээн зөвлөлтийнтал монголын газар нутгийг нь салгаж авах асуудлыг ярих болжээ.Тувачууд энэ бохир ажилдаа зөвлөлтийн коммунист удирдлагыг ашиглаж зөвлөлтийн удирдагчдаар дамжуулан монголын талд шахалт үзүүлж байв.
Зөвлөлт Холбоот Улс Монголын Урианхайн газар нутгийг гурван удаа таслан авсан байдаг юм. Энэ талаар хэн ч бичиж судалж байсангүй. Харин би энэ талаар судалсан тулүнэнийг өгүүлье. Эхний удаа 1921 оны 8-р сард монголын Урианхайн хязгаарыг улаан оросынцэрэг хяналтдаа авсан байдаг. Хоёр дах нь1932 онд Тувагийн нутгийг буцаан өгхэмээн зөвлөлтийн тал монголын талд хатуу шаардлага тавьж монголын уугуул нутаг болох Танну Ола хэмээх нурууны өмнөх бүх нутгийг булаан авсан юм. Одоо энэ нутагт Тувагийн Монгун Тайга район, Овюрийн район, Тэс Хэмийн район, Эрзиний хошуу оршиж байна. Улаан Монгол улаан Оросын эсрэг юу ч дуугарч чадсангүй. Чойбалсан ч дуугарсангүй, монголын төр засаг ч чимээгүй өнгөрөв.1933 оны зун Увс аймгийн Цагаан нуурын дамжлага баазын цаана оршдог Тэмээн чулуу, Орос даваа, Жаргалант, Бор хаг, Дөрвөд даваа зэрэг монголын уугуул нутагт зусаж байсан монгол айлуудыг гэнэт улаан орос цэргүүд дайран ирж айлуудын гэрийн бүслүүрийг нь хутгаар огтолж монгол малчдадбуу тулгаж хүчээр хөөж уугуул нутаг орны нь улаан оросуудбулаан авчээ.Гурав дах нь зөвлөлтийн тал Монгол дахь элчин сайд В. Молотовоор дамжуулан 1957,1958 онд онд “Тувагийн үлдсэн нутгийг өг” хэмээн монголын талд хууль бус шаардлага тавьж монголын хойд нутгаас 2560 хав дөр км нутаг булаан авсан юм.
Зөвлөлтийн Монгол дахь элчин сайд В.Молотов монголын Увс аймгийнхойд нутгийг зөвлөлтийн талд өг хэмээн удаа дараа шаардахад тэр үеийн БНМАУ-ын Гадаад явдлын сайд Аварзэд эрс эсэргүүцэж “Монголын унаган газар нутгийг хэн нэгэн зөвлөлтийн албан тушаалтан шаардахад өгдөггүй юм. Үүнийг БНМАУ-ын төрийн байгууллага шийддэг юм” гэж байв. Гадаад явдлын сайд С.Аварзэд “СССР-т монголын2560 хавтгай дөрвөлжин кмгазарнутгаа өгөхгүй” хэмээн бүтэн таван сарынсарын турш Молотовтой халз үзэлцэж түүний балмад ажиллагааг эсэргүүцэж байлаа. “Зөвлөлт улс Монголын хойд нутгийн хэсгийг авах гэж байгаа нь эзэрхэг түрэмгий хаант Орос улсын замаар замнаж буй хэрэг” хэмээн АварзэдВ.Молотовт сануулан хэлж байжээ. Тэр хэлэлцээр дээр Аварзэд сайд Увс аймгаас нутгийн хоёр малчин хүнийг авчирч зөвлөлтийн авах гэж байаа газар болМонголын унаган нутаг гэдгийг хичнээн ч удаа нотолж яриад ч зөвлөлтийн тал огт хүлээж авахгүй байлаа. В.Молотов Москва руу Аварзэдийг матаж ЗХУ-ын Коммунист намын дарга Хрущеваас монголын МАХН-д цахилгаан утас ирүүлжээ. Монголын удирдагч Ю.Цэдэнбал зөвлөлтөөсцахилгаан утас авсны дараа даруй арга хэмжээ авч нутгаа хамгаалсан Аварзэдийг “зөвлөлт нөхдийн эсрэг ажиллаа” хэмээн буруутгаж бүх албан тушаалаас нь халж алс холын аймагт хөдөө нутагтцөлжээ. Монголын газар нутгаа хамгаалан тэмцсэн эх оронч Аварзэд адаг сүүлдээ бусдын гарт амь насаа алдсан юм. Монгол зөвлөлтийнхилийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийх Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, зөвлөлтийнхөнд “өөрийн хүн” хэмээн тоогддог Л.Цэндийг томилж, зөвлөлтийн талаас монголын талдшаардсан бүх газар нутгийг өгөхөөр болжээ. Ийнхүү “БНМАУ – ЗСБНХУ-ын хооронд хил тогтоох хэлэлцээрээр хоёр тал 1958 оны гуравдугаар сарын 26-ны өдөргарын үсэг зуржээ. Ийнхүү монголын унаган нутгаас2560 хавтгай дөрвөлжин км нутгийг Оросын Тувад таслуулан алджээ. Тувачууд ингэж оросын улаан коммунистуудын хамт Монголын эсрэг ажиллаж байлаа.
Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж 1944 оны 8-р сарын 17- ны өдөр Тувагийн Улсын Бага хурлын шийдвэрээрТува улсыг Зөвлөлт Холбоот Улсынбүрэлдэхүүнд оруулж өгнө үү гэсэн шийдвэр гаргав. 1944 оны Тувагийн Бага Хурлын энэхүү шийдвэрийг Зөвлөлт Холбоот Улс хүлээн авч Туваг ЗХУ-ын РСФСР-ийн бүрэлдэхүүндавтономит мужийн зэрэглэлтэйгээр оруулахаар шийдвэрлэжээ. ИйнхүүЗөвлөлтийнхөн монголын Урианхай буюу Туваг 300 мянган хүн ам, 200 мянган квадрат км газар нутагтай нь 1944 онд булаан авлаа. Ингэж монголын 200 мянга гаруйквадрат км хэмжээтэй, байгалийн үлэмж их баялагтай, ой мод, рашаан устай үзэсгэлэнт унаган монгол нутаг орон маань тувагийн коммунист урвагчдийн балгаар харийн нутагт алдагдсан түүхтэй.Монголын Урианхайн хязгаар бол алт, өнгөт металл, нүүрсээр баялаг газар байв. Туваг зөвлөлтийн бүрэлдэхүүнд оруулахажиллагаанд хамгийн идэвхтэй оролцсон хүн болтувагийн коммунист намын удирдагч Салчак Тока байсан бөгөөд түүнийг энэхүү “гавьяа”-ны төлөө Зөвлөлт Холбоот Улс Лениний одонгоор 7 удаа шагнаж Социалист Хөдөлмөрийн баатар цол олгожээ.
Хаант Оросын үед оросын колонистуудын зарц байсан Салчак эдүгээ улаан хувьсгалч коммунист удирдагч болжээ.Салчак Москвад КУТВ төгсөж ирээд 1938 онд 9 тува ноёдыг буудаж, нийт 1286 тува хүнийг “Японы тагнуул”, “Цагаантан Колчакд тусалсан” хэмээн гүтгэж буудан хөнөөжээ. Салчакийн аллага ийнхүү 1938 оноос эхэлж 1950 он дуустал үргэлжилжээ.
Салчак Тока гэгч хэн бэ? Тока нь 1901 онд Тувагийн “Сарыг Сек Каа” тосгоны “Мэргэн” хэмээх газарт төржээ. 1910-1921 онуудад хаант Оросынколонист оросын зарц туслахаар ажиллаж байв. 1921 онд оросын улаан цэрэг Тувад орж ирэхэд тэдэнд идэвхтэй дэмжлэг үзүүлж байсан, 1924-1925 онуудад оросын улаан армид алба хааж байсан,1925-1929 онуудад Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн Коммунист Их Сургуулийг / КУТВ / төгссөн, 1929 онд Коминтерний даалгавраар тувагийн 16 төрийн зүтгэлтнүүдийг “хувьсгалын эсэргүү,хар шар феодалын төлөөлөгч” хэмээн тувагийн төрийн удирдлагаас зайлуулж эх орондоо улаан хядлагыг зохион байгуулсан НКВД-ийн тагнуул, улаан хядлагыг гардан зохион байгуулагч улаан коммунист хүн юм. Тока “Миний мөрөөдөл бол Туваг Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд оруулах явдал” хэмээн үздэг байжээ.Зөвлөлтийн армийн дэслэгч генерал цолоор шагнагджээ.Тока 1973 онд 72 настайдаа нанс барав.Тэр бүх насаараа Тувагийн ардын хувьсгалтнамын даргаар ажиллажээ.Тока бол Сталины хядлагыг эх орондоо зохион байгуулагч, эх орноо Зөвлөлтийн бүрэлдэхүүнд оруулагч улаан коммунист юм. Улаантан коммунистууд бол эх орноо сүйтгэгч, алан хядагч, үндэсний соёл шашнаа устгагч, ард түмнээ хөнөөгч л байдаг.Тока бол яг л тийм коммунист байсан.Сталинаас ямар ч ялгаа байхгүй.
1941-1945 оны дайны жилүүдэд Тувагийн ард түмэн зөвлөлтийн армид 700 000 мал, 50 000 адуу, 52 000 хос цана, 10 000 өвлийн шуб, 97 тонн ноос, 400 тонн мах, 30 сая рублийн алт бэлэглэжээ. Тэр үед зуун хоньтой тува айл зуун хонио бүгдийг нь улаан орос цэрэгт өгч байсан гэдэг. Энэ бол тувагийн ард түмний чин сэтгэлийн бэлэг байлаа. Үүнийг өнөөгийн оросууд одоо мэддэг болов уу, санадаг болов уу.
Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд Тува орсны дараа хэд хэдэн үйлдвэр, цахилгаан станц барьж, засмал замтай холбогдсон юм. Тувад Кызылийн онгоцны буудал 1946 онд, “Тываасбест” завод 1963 онд, “Кызылийн ТЭЦ” 1958 онд баригдав. Тувачууд Зөвлөлтийн Москвагийн коммунистудирдагчдийн дэмжлэгээр монголын удирдагчдийг шахамдуулж Монгол улсаас 1930-1958 онуудад нийтдээ 16 000 квадрат км газар нутгийг булаан авчээ. Тувагийн түүхийг орос хэл дээр уншиж байхад “1958 онд монголчууд тувагаас 2000 квадрат км газар нутаг булааж авсан” хэмээн өөрсдийн монголоос булаан авсан газраа булзааруулж хээв нэг монголчуудыг гүтгэж бичсэн байгаа юм даа.Тувачууд маань ийнхүү Чингисийн үеийн дайчин шударга чанар нь алдагдаж, их л хүн чанаргүй хүмүүс болж дээ.
Одоо болтол тувачууд “Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд орсон нь хамгийн зөв алхам, хамгийн мэргэн шийдвэр, зөвлөлтийн гэр бүлд орсон нь тувагийн гэрэлт ирээдүй болсон үйл явдал” гэдэг. “Тувачууд бид бичиг үсэггүй харанхуй бүдүүлэг байсан, шашны мунхруулганд олон зуун жил болсон, тувачууд бид манж, монголын дарлалд олон зуун жил зовсон,бүдүүлэг хоцрогдсон орон байсан.Одоо бид эрх чөлөөгөө олж аз жаргалтай орон болсон” хэмээн улиг болсон улаантны ухуулгаа ярьсаар л байдаг юм.
Монголчууд хэзээ ч туваг дарлаж байгаагүй. Урианхай бол монголын салшгүй хязгаар нутаг байсан. Манжийн нэг ч цэрэгт увагийн газар нутаг дээр хэзээ ч үзэгдэж байгаагүй.
Харин тувачууд Монгол улсын нөмөр нөөлгөнд адуу малаа өсгөөд авралт Бурханаа шүтээд амар амгалан, аз жаргалтай амьдарч байсан юм. Тувачууд хорьдугаар зуунд харь гүрний хатавчинд зуун жил хавчуулагдан амьдраад одоо болтол ухаан орсонгүй, үндэсний сэргэн мандалт болсонгүй. Эдүгээ урианхайчууд /тува / монгол,манж бичиг үсэгтэй, бурхны шашинтай, дорны соёлт монгол туургатанбайсан гэдгээ мартжээ. Саяхан Тувагийн нэгэн ахмад хөөмийчин өвгөн Оросын ерөнхийлөгчид хандаж:“Энэ монголчууд манай тувагийн хөөмийг НҮБ-ын ЮНЕСКО-д монголын өв соёл хэмээн бүртгүүлсэн байна. Хөөмийн соёл бол Монголын соёл биш, харин манай Оросын өв соёл мөн” хэмээн монголын эсрэг сүржин мэдэгдэл хийж байв.Нэгэн үе тувагийн хил зөрчигч малын хулгайч нар монголын хойд хилээр орж ирэн монголын мал сүргийг олон удаа хулгайлжмонгол хүний амийг хөнөөж байсан явдал буй. Энэ мэт гэмт хэрэг зөрчил зөндөө гарч байсан.Урианхайчуудын хамгийн мунхаг үйлдэл бол өөрсдөө мөрөөрөө цаашаа явж Орост дагаар ороогүй, харин манай туурга тусгаар Монгол улсын үлэмж их газар нутгийг тасдан авч Орост өгсөн явдал юм. Монгол улсын нутаг дэвсгэрт Ховдын хязгаар,Урианхайн хязгаар олон зуун жилээр харьяалагдаж монголын салшгүй хэсэг байсан юм. Халимагууд бол Ижил мөрөн рүү өөрсдөө явж Орост дагаар орсон, Буриадуудоросын казакуудад эзлэгдсэн, харин урианхайчууд бол монголынүлэмж их баялагтай, үзэсгэлэнт газар нутгийг харийн гүрэнд найр тавин өгсөн юм.
Тувачуудын “Тува бол тусгаар тогтносонулс” хэмээн хий хөөрцөглөдөг нь хоосон худал үг юм. Тэд тусгаар тогтносон улс болоогүй, харин Оросын харьяат нэгэн бөглүү хязгаар нутаг болсон юм. Коммунист Орос,коммунист Хятад улсын үндэсний цөөнхийн автономит улс гэдэг нь улс биш, ямар ч эрх мэдэлгүй зүгээр л их гүрний нэг муж, нэгхязгаар нутаг төдий юм. Эх орноосоо уравсан, монголын хуулийг уландаа гишгэсэнийм завхарсан хүмүүс монгол туургатан дундаас нэг ч бус, нижгээд олон удаа гарчээ. Зуун жилийн өмнө Урианхайн хязгаарын учир мэдэхгүй, харалган хошуу ноён Буянбадрахын Монгол эх орноосоо урваж, харь гүрний саварт монголын өвөг дээдсийн ариун газар нутгийгнайр тавин өгсөнүлэмж том алдаа, улаантан коммунист Токагийн Туваг Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд оруулж,ард түмнээ хэлмэгдүүлэн хөнөөсөн үлэмж их нүглийн хор уршигэдүгээ тувагийн ард түмний нуруун дээр оршсоор байна. Хайран ард түмэн.Тувагийн ард түмэн оросын улаан коммунизмын боолчлолд 70 жил дарлуулж, Бурхан шүтээн, төрөлх эх хэл, босоо монгол бичиг үсгээ устгуулж, мал сүрэг өмч хөрөнгөө хураалгаж, түүх соёлоо сөнөөжээ. Тувачууд эдүгээ эх хэлээ ч мэдэхгүй, үндэсний бичиг үсгээ ч мэдэхгүй, шашин соёл нь устсан, зөвхөн оросоор ярьдаг үндэстний цөөнх болжээ.
Билчээр газар нутаг, байгалийн баялаг нь сүйтгэгдэн цөлмөгдөж, гэмт хэрэг цэцэглэж, эдийн засаг нь доройтож хүндхэн амьдрал ард түмнийг нь угтаж байна.Тувагийн удирдлагууд ард түмний амьдралыг дээшлүүлж асуудлыг шийдэхийн оронд “тувагийн ард түмэн манж, монголын дарлалаас чөлөөлөгдөж, орос оронд нэгдсэнээр асар том амжилтанд хүрсэн, тувачууд бичиг үсэггүй харанхуй бүдүүлэг ард түмэн байсан, оросууд биднийг хөгжүүлсэн, бичиг үсэгтэй болгосон” хэмээн улаантны улиг болсон худал ухуулгыг одоо болтол тоть шиг давтаж, хоосон цэцэрхэл магтаалаарард түмнээ хордуулсаар байна. Тува одоо төв азийн хамгийн ядуу бүс нутгийн нэг болжээ. Одоо болтол нийслэл Кызыл нь төмөр замтай холбогдоогүй, аж үйлдвэр, дэд бүтэц хөгжөөгүй, бөглүү нутаг хэвээр байна.Тулгамдсан асуудлаа бие дааж шийдвэрлэх эрх мэдэлгүй, урьдын адил бүх асуудлаа Москвагаас асууж, амыг нь хардаг хэвээрээ аж. Тувад ажилгүйдэл 22.0 хувьд хүрчээ. “Курагино-Кызыл”-ийн чиглэлд тавих412 км төмөр зам одоо болтол баригдаагүй аж. Тувад нүүрсний нөөц нь 14.2 тэрбум тонн. Нүүрсээ яаж олборлож ашиглах, яаж төмөр замаар зөөх асуудал одоо болтол шийдэгдээгүй. Тувагийн эдийн засаг хөгжих эсэх, ядуурлыг бууруулж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
1961 онд Тува автономит статустай болов. 1991 онд “Тывагийн бүгд найрамдах улс” хэмээн Үндсэн хуулиндаа тунхаглав. Ийнхүү тувачууд өөрсдийгөө “Тыва” хэмээн нэрлэжээ. Тувагийн газар нутаг одоо 168 мянган квадрат км, хүн ам нь 313 000байна. Тувад 2 хот, 17 район-хошуу, 120 сум тосгон байна.Урианхайчууд эдүгээ өөрсдийгөө тыва хэмээн нэрлэдэг. Гадаадад явж байхдаа тэдө өрсдийгөө тува гэхэд хэн ч ойлгодоггүй. Тэд өөрсдийгөө урианхай монгол гэдгээ мартаад зуун жил болжээ. Тэд одоо Эзэн Богд Чингисийн монгол туургатан байснаа, Богд хаант Монгол улсын харьяат байснаа, Чингисийн өрлөг жанжин Сүвээдэй баатрын удам байснаа, Бурханы шашинт азийн соёлт Монгол улсын гэр бүлд байснаа огт санахаа байжээ. Тэдний оюун ухаан, монгол генихарийн их гүрний геноцид бодлогын шуурганд арчигдан алга болжээ. Одоо тува хэн болов? Монгол царайтай, орос сэтгэхүйтэн болжээ. Энэ бол монгол туургатны том эмгэнэл юм. Одоо монголчууд бид хоосон халаглаад хэрэггүй. Харин одоо монголчууд бид Тувагийн ард түмний эх хэл, уламжлалт соёл, шашнаа сэргээхэд нь тусалж, харилцаагаа өргөжүүлэх хэрэгтэй.Тува бол ойрд, халимаг монголчууд шиг төрөлх эх орон Монгол улсаас дур мэдэн салан тусгаарлаж, урианхайн зарим харалган ноёд, дарга нарын буруу шийдвэрийн балгаар монголын үлэмж их газар нутгийг харийн гүрэнд найр тавин өгч, Монгол эх орноо ч үлэмж хохироож, өөрсдөө ч харийн гүрний хаяанд хавчуулагданхэлмэгдэж зовсон ард түмэн.
Цаашдаа Тува яах бол? Ганц хүний дарангуйллын авторитари дэглэмтэй өнөөгийн Оросын Холбооны улсын дотор багтдаг хамгийн ядуу бүс нутаг Тува нь бие дааж тусгаар улс болох ямар ч боломжгүй байна. Орос улс задарвал Тува өндийнө.Оросын Холбооны улс бүрэн ардчилсан улс болсон цагт Тува туурга тусгаар улс болж, Орост алдсан газар нутаг, байгалийн баялгаа буцаан авч эрх чөлөөгөө олно. Тэр цагт тувачууд “Бид манж монголын дарлал дор олон зуун жил зовж зүдэрсэн” гэж худал ярьж, өвөг дээдэс монгол үндэстнээ доромжлохгүй биз. Эсхүл Тува Орост уусч мөхнө.
ДӨРӨВ. ХАЛИН ОДСОН ХАЛИМАГ МОНГОЛ
Монгол улсаас өрнө зүгт зургаан мянган км-ийн тэртээ Каспийн тэнгисийн хойхно Астраханий талд Халимаг гэдэг Оросын Холбооны улсын автономит эрхтэй нэгэн жижигхэн бүгд найрамдах улс байдаг. Халимагууд бол монгол туургатны дотроос хамгийн их зовлон туулсан ард түмэн билээ. Халимаг түмэн ямар зовлонг туулж өдий хүртэл тэсэж үлдэв? гэдгийг түүхийн үнэнээс хайж олсноо өгүүлье. Халимагбуюу “калмак” гэдэг үг бол “үлдэгдэл” гэсэн утгатай түрэг, татар үг ажээ. Өнөөгийн халимагчууд өөрсдийгөө “мы калмыки” гэцгээх юм. “Та нар бол халимаг биш, та нар бол ойрад монгол” гэвэл ойлгох хүн гарах болов уу. Халимаг гэдэг буруу үгэндээ хачин их хайртай байх юм. Халимаг бол баруун монголын нэг хэсэг юм. Зүүнгар улсын газар нутаг бол монголын унаган газар нутаг юм. Үнэн түүхийг өгүүлсү.
Их хаадын үе
Их хаадын үед халимаг гэж байгааггүй. Их Монголын монголчууд л гэж байсан. Халимагууд бол Монгол үндэстнээс гаралтай, Монгол дотроо Ойрд монголоос гаралтай, Ойрд дотроо торгууд, дөрвөдөөс үүсэлтэй хүмүүс. Халимагуудын өвөг дээдэс болох ойрдууд бол 13 дугаар зуунд Саян, Алтай нуруугаар нутаглаж байсан монголчууд л юм. “Ойрд” гэдэг үг нь “ойр дотно”, “ойн иргэн” гэсэн үгнээс гаралтай.1208 онд ойрд монголчуудыг Чингис хааны ууган хөвгүүн Зүчи баатар анх Саян Алтайн хязгаарт цэрэгтэйгээ орж дагуулжээ. Тэр үед ойрдын удирдагч Хутагу бэх монголчуудад дэмжлэг үзүүлж улмаар ойрд монголчууд Чингис хааны Их Монгол улсын бүрэлдэхүүнд орсон түүхтэй. Монголын Их Юань гүрний Тогоон Төмөр хаан 1368 онд хятадын босогчид улаан алчууртны цэрэгт ялагдаж, Их Монгол гүрэн мөхсөний дарааОйрдын ноён Мөнхтөмөрийн хүү болох Махмуд, Тайчин, Батболд хэмээх гурван ойрд хөвгүүн 1393 онд“Ойрдууд бид Монголын их хаанд дахин захирагдахгүй, монголын алтан ургийнхныг хөнөөнө” хэмээн тангараглаж байжээ. Ойрдын удирдагч Махмуд /1415/,Тогоон /1439/, Эсэнтайш /1455/ , Галдан /1687/ нар хаан болж бүх монголыг захирах санаатай байв.1456 онд ойрдын ноёдууд Эсэнтайшийн эсрэг бослого гаргаж Эсэнтайш алагдав.
Ойрдын салан тусгаарлалт
Дөрвөн Ойрад үүссэн түүх гэвэл арван түмэн Монголын дөрвөн түмтийг Мөнхтөмөр ноён салган Зүүн гарын хант улс болгосноо зарласан мөчөөс эхтэй.Ийнхүү ойрдын ноёд Монголоос урваж монголын дайсан Мин улсын хаанаас 1409 онд хэргэм зэрэг хүртсэнээсээ хойш ямагт Монголын эсрэг дайн өдүүлэх болсон ажээ. Дөрвөн ойрадын их цэрэг халх монголчуудын их цэргийг хиар цохисон ч дараа нь өөрсдийн хүч хавсарч явсан хамсаатан Мин улсын цэрэгт ялагдсанаар өөрсдийгөө ч , Монголыгоо ч хэдэн зууны хямрал доройтолд унагасан хар балагтай.
15-17 дугаар зуунд ойрдын ноёд Монгол улсаас салан тусгаарлаж тусдаа Зүүнгар улс байгуулсан нь хамгийн мунхаг буруу явдал байлаа.
Уг нь Монгол улсаасаа урвасан ноёдыг цаазаар авдаг Чингис хааны хууль зарлиг байсан. Гэвч монголчууд тэр үедих хааны хууль зарлигийг монгол даяар мөрдүүлж чадахгүй байжээ. Удалгүй Зүүнгар улсын хаан ширээний төлөөх ойрдын ноёдын өөр хоорондын тэмцэл, зөрчилдөөн оргилдоо хүрч, хаан ширээний төлөө төрсөн ах дүүгээ хүртэл хөнөөж, Ойрд Халхын мөргөлдөөн хямрал 18 дугаар зууны сүүл хүртэл үргэлжлэв.Энэхүү хоёр зуун жилийн Ойрд Халхын хямрал хийгээд Ойрдын Галданы цэрэг Халхын 20 мянган цэргийг хөнөөснөөс болж Монгол улс доройтож, эцэстээ Манж Чин улсыг түшихээс өөр замгүй болов.
Орос руу нүүсэн ойрд түмэн
Арван долдугаар зууны эхээр Ойрадын Зүүнгар улсын дотоодын хямрал, дайн дажинаас залхсан ойрадын ардууд Зүүнгар улсыг орхин дайжиж байв. Торгуудын удирдагч Хөө Өрлөг, дөрвөдийн удирдагч Далай баатар нар харьяаталбат ардуудынхаа хамт1605 онд Оросын баруун Сибирьт дүрвэн нүүдэллэн ирж байв.1607 онд Оросын Ижил мөрөн, Астраханий тал хүртэл олноороо нvvдэллэн очсон ойрдууд 1655 онд Оросын хаанд элч илгээн ОросынЭзэнт улсын холбоотон нь болж тэнд нутаглахаар болж байлаа. Анх ойрдууд ингэж Ижил мөрний хөвөөнд суурьшсан түүхтэй. Ойрдын ардууд манж, монголоос зугтаасан юм биш, Зүүн гарын ойрад ноёдын хямрал тэмцэл, дайн дажинаасзалхаад дайн дажингүй амар амгалан амьдрал хайж,баруун тийш казах, оросын нутгаар дамжин оросын Ижил мөрөн, Астраханы тал нутаг хүртэл нүүсэн юм.Хожим нь 18 дугаар зууны эхээр Манжийн хаанаас уравсан ойрд ноёдын эсрэг хөдөлгөсөн манжийн их цэргийн түрэлтээс зугтаж ойрдын ардууд Халимагт нүүн очиж байлаа.
Оросын хаант улсын харьяат халимаг монголчууд
Халимаг монголчуудын хамгийн хүчирхэг байсан үе бол Аюук хааны / 1664-1721/ үе байлаа.Торгуудын энэхүү хаант улс нь 1771 он хүртэл оршжээ. Аюук хааны үед Зүүн гар улсаас олон ойрд өрх нүүдэллэн ирж нийтдээ250 000халимаг амьдарч байв. Аюук хаан Зүүнгар улстай найрсаг харилцаа тогтоож, Шведийн эсрэг дайнд Петр хаанд халимаг цэргээр тусалж, нутгаас нь хөөж явуулсанногайчуудыг буцаан авчирч, халимагуудыг нэгтгэн хүчирхэг хаант улс байгуулав. Аюук хаан Орос улсад их нэр хүндтэй,үнэ цэнэтэй хүн байв. Тэр бээр Оросын Засгийн Газарт олон удаа үнэлж баршгүй тус хүргэж байлаа. Аюук хаан Турк, Шведийн эсрэг дайнд Оросын талд олон мянган халимаг морьт цэрэг гаргаж, Оросын хааны эсрэг гарсан Астраханий бослого/1705-1706/, Булавины бослого /1708/, Башкирын бослого /1705-1711/-ыг халимаг морьт цэргүүдээрээ дарж өгч байв. 17 дугаар зууны дундуур Туркийн эзэнт гүрэнтэр үедөөрийн харьяа Крымийн татаруудын хамт олон цэрэгтэй хүчирхэг армиа дайчлан Орос, Москва, Украйн, Польш, Литва руу довтолж заримдаа 100 000 орос иргэдийг олзлон авч боол болгодог байв.Иймд Оросын эзэн хаан Халимагийн хаантай гэрээ байгуулж өмнөд хилээ халимагуудаар хамгаалуулж, шаардлага гарвал цэрэг гаргуулан дайн хийдэг байлаа.1661 онд Орос руу довтолсон Турк-Татарын армийгхалимагийн морьт цэрэг оросын цэрэгтэй хамт тулалдаж ялж байв. Тэр үед халимагийн хаан 17 000морьт цэрэг гаргаж Украйнд Польшийн эсрэг байлдаж ялж байв. 1672 онд Турк улс европийн Польшийн цэргийг ялж Украйныг эзлэхээр зэхэж байлаа.Туркийн султан хаан Оросын эсрэг 300 000 цэрэгтэй хүчирхэг армийг илгээв. Халимагийн Аюук хаан 15 000 морт цэрэг гаргаж халимаг цэргүүд доны казак цэргүүд болон орос цэргүүдтэй хамтран байлдаж 1675 онд турк -татарын цэргүүдийг бут цохижээ.1677 онд Турк улс Орос улсад дайн зарлав.Тэр ч бас аргагүй.Оросын түрэмгийлэл кавказад хүчээ авч түрэг угсаатан ах дүүс нарт нь халдаж Крымийн Татар, Каспийн тэнгисийн баруун эргийн түрэг угсаатнуудад заналхийлэх болжээ.
1677 онд Ибрагим пашийн удирдлага дор туркийн 100 000 цэрэг Орос руу довтлов.Оросын хаан дахиад л халимагийн Аюук хаанаас цэргийн тусламж гуйв.1677 онд Аюуш хааны халимаг цэргүүд оросын цэрэгтэй хамт туркийн 100 000 цэргийг бут цохив.1678 онд Турк улс Кара Мустафын удирдлага дор 110 000 цэрэг гаргав.Крымийн татар хаан Мустафад 30 000 морьт цэрэг нэмж гарган өгчээ.Энэхүү хоёр их гүрний тулаан их ширүүн болж эцсийн эцэст орос-украйн-халимагийн хамтарсан арми туркийн 140 000 цэргийг ялжээ.1678-1679 онуудад Крымийн татар хаан Украйны Киев хот руу дахин довтолсон боловч орос-халимагийн цэрэгт ялагджээ.Оросын засгийн Газар Халимагийн Аюук хааны гавьяаг үнэлж халимагийн хаан,ноёд, тайш нарт бүтэн жилийн цалин пүнлүү, жилийн хэрэгцээний гурил, дарс, дарь, сум, байлдааны зэвсгээр шагнажээ.Халимагууд 1681 онд Туркээс Башкирыг чөлөөлөн Орост нэгтгэхэд их үүрэг гүйцэтгэв. 1700-1721 онуудад Орос улс Балтийн тэнгис орчим европын хүчирхэг Швед улсын эсрэг дайн хийхэд халимагийн морьт цэрэг ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэжээ.Петр хаан Полтавын дэргэд Шведийн армитай шийдвэрлэх тулалдаан хийхэд мөн л халимагийн морьт цэрэг гол үүрэг гүйцэтгэж ялалт байгуулжээ. 1722-1723 онуудад Оросын Петр хаан Персийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахадхалимагийн 7000 морьт цэрэг оролцож ялалт байгуулжээ.Энэхүү цэргийн ажиллагааны дүнд Орос улс Персийг цааш нь шахаж кавказын Дербент, Баку хотыг эзэлж, Гилян,Мазендаран,Ширван,Астрабад нутгийг нөлөөндөө авч Каспийн тэнгисийн баруун,өмнөд эргийг эзэлж энэ бүс нутагт Турк,Персийн нөлөөг бууруулав.Аюук хаан таалал төгссөний дараа Оросын засаг төр халимагуудыг ихэд дарамтлах болов. Энэ дарамт Оросын Екатерина хатан хааны үед улам ширүүсэв. Оросын Засгийн Газар халимагуудыг Ижил мөрний зүүн эрэгт нутаглахыг хориглож, зөвхөн баруун эрэгт нутаглахыг шаардах болов.Оросын газрын эзэд,тариачид халимагийн газар нутаг, бэлчээрийг булаан авч шахаж эхлэв.Халимагийн хан хөвгүүнийг Оросын эзэн хаан барьцаалж, халимагийн дараагийн хааныг Оросын хаан томилдог болов.Халимаг хөвгүүдийголноор нь Оросын цэрэгт албадан татах болов. Орос тариачид халимагуудад талх зарахыг нь хязгаарлав.Өвөл зуд болж олон мал сүрэг үхэхэд Оросын засгийн газраас ямар ч тусламж үзүүлсэнгүй.Аюук хааны ач хөвгүүн, зээ охиныг оросууд албадан Үнэн алдартны шашинд / Православия / оруулжээ. Оросууд Халимагт христийн сүм байгуулж халимагийн өсвөр залуучуудыг ньБурхны шашнаас нь хөндийрүүлж, үнэн алдартны шашинд элдэв аргаар оруулж загалмайлдаг болжээ. Оросын Засгийн газархалимагуудын уламжлалт гадаад харилцааг тасалж, Зүүнгар улс, Монгол улс, Манж Чин улс, Түвд улстай харилцах ямар ч боломжгүй болгожээ. Халимагчуудын амьдрал ийнхүү тогоонд хөмөрсөн тамын амьтад лугаа адил болжээ.
Монгол нутагтаа буцсан мохошгүй эр зориг
Увш ханы үед халимагийн ард түмэн Орост толгой хоргодоход улам бэрх болов. Увш бол Орос орны төлөө Турктэй тулалдаж гавьяа байгуулсан, эрэлхэг зоригтой залуу хунтайж байлаа.Түүний төрсөн хүүг нь хүртэл Оросын хатан хаан барьцаалсан байлаа. Халимагийн ноёд 1770 оны намар Ижил мөрний хөвөөнд чуулж, цаашид хэрхэх талаар зөвлөлдөв. Ард түмнээрээ яаралтай нүүж өвөг дээдсийнхээ төрөлх нутагтаа очиж аврагдах уу? Эсхүлхарь нутагт Оросын буруу номтны дарангуйлал дор үлдэж мөхөх үү?Увш хан эцсийн шийдвэрийг гаргаж, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж, халимагийн ард түмнийгзовлонгоос салгах ганц зам бол өвөг дээдсийн төрөлх нутаг Монголдоо буцах явдал хэмээн үзэв. Нууцаар“Бүх халимаг айлууд зарласан өдөр нүүтүгэй” гэсэн зар тараав.Нүүх бэлтгэл ажлыг яаралтай хангаж халимаг морьт цэргийн хамгаалах, угтан байлдах ангиудыг зохион байгуулав.Тэмээн цувааг байгуулж хүүхэд эмэгтэйчүүд хөгшчүүдийг нэгэн цуваа болгов.Бүх мал сүргийг туух нэгэн цувааг байгуулав.1771 оны нэгдүгээр сарын 5-ны өдөрхалимаг ардууд нэгэн хүн мэт босон нүүдэллэв.Ийнхүү халимагийн 30 мянган өрхийн 140 000 халимаг хүн 6000 км урт замыг туулах их нүүдэл эхэллээ.Яг нүүх болоход оросын хааны зарлигаар Ижил мөрний баруун эрэгт өвөлжсөн нийт халимагуудын тавнынэг нь өвөл дулаан болж,Ижил мөрөн хөлдөөгүйгээс болж нүүж чадсангүй үлдлээ. Юутай эмгэнэл. Халимагуудын их нүүдлийг оросууд эхлээд огт гадарлаагүй байв.Увш хаанд дургүй зарим урвагч халимаг ноёд Астраханий орос захирагчид “Халимагууд Увш хааны удирдлага дор зүүн зүг Зүүнгар улс руу нүүх гэж байна” хэмээн мэдээлж байсан боловч орос ноёд “энэ бол ямарч боломжгүй зүйл” гэж үзээд огт итгэдэггүй байжээ.Увш хунтайж нэг л алдаа гаргасан байдаг. Тэр нь ард үлдсэн арын хамгаалалтын халимаг цэргүүдэд явахдаа үлдсэн хашаа байшин, өвөлжөө,хээрийн сууц, жижиг тосгон,эд хөрөнгийг бүгдийг нь шатаах зарлиг буулгажээ. Энэхүү зарлигийг биелүүлэх үед халимагийн их талд үлэмж их гал түймэр гарч орос, казак цэргийн харуулууд мэдэж мужийн захирагчдаа мэдэгдэв. Астраханий захирагч уг мэдээг дуулаад ихэд сандран мэгдэж,500 км газар өдөр шөнөгүй морьт сүйх тэрэг хөлөглөн Петрбург хот хүрч Екатерина хатан хаанд биечлэн очиж “Бүхэл бүтэн нэг үндэстэн нэг шөнийн дотор нүүн алга боллоо” хэмээн мэдээлэв. Ийнхүү Оросын хатан хаан халимагуудын их нүүдлийг 20 хоногийн дараа мэдэв. Хэрэв гал түймэр тавиагүй бол халимагийн их нүүдэлдахин олон өдөр явж цаг хожих байв.Оросын хатан хаан цэргийн генералуудтайгаа яаралтай зөвлөлгөөн хийж халимагуудын араас хөөж гүйцэх тусгай цэргийн анги гаргаж, урьд өмнө нь Оросын хаан халимагуудад хүсэлт гаргажбашкир, сибирийн казакийн бослогыг халимагуудаар даруулж байснаа санаж тэдгээр башкир,казак, казахуудад яаралтай хэл хүргэж “одоо та нарт боломж олдлоо, та нарын нутгаар нүүдэллэн өнгөрөх гэж байгаа халимагуудаас өшөөгөө авч тэднийг устгаж мал сүрэг, эмс охидыг нь булаан ав” хэмээжээ.Оросын хатан хаан доны болон сибирийн казакууд, киргизүүдэдхэл хүргэхээ мартсангүй.Оросын хатан хаан орос цэргүүдэд “Халимагуудыг буцаан авчир.Хэрэв эсэргүүцвэл шууд буудан устга”хэмээн зарлиг буулгажээ.Халимагууд оросын хаадын хүсэлтээр Орос оронд гарсан үндэстнүүдийн бослогыг нухчин дарахад залхаан цээрлүүлэх үүрэгтэй оролцож байсан үйлийн үр нь тэр үед боловсорч зовлон үхэл нүүрлэжээ.Залхаан цээрлүүлэх халимагийн цэргээс өшөөгөө авах боломж олдсон башкирчууд, оросын казакууд халимагуудыг дээрэмдэн олз омог авахаар улайранхүлээж байлаа. Халимагийн их нүүдэл зүүн тийш 500 км нүүгээд хамгийн их бартаатай Яик голын эрэг хүрэв. Тэнд эртний өшөөтэй казак цэргүүд халимагуудыг хүлээж байв.Энд ширүүн тулалдаан болж 9000 халимаг цэрэг амь үрэгдлээ. Цааш яаралтай явж Туркай гол хүрэх хэрэгтэй байв.Туркай хүртэл хоёр мянган км явах хэрэгтэй.Туркай явах замд гэнэт хүйтэн цасан шуурга нүүр нүдгүй балбаж гарлаа.Халимагуудын цуваа цааш тэсвэрлэн явсаар байв.Зам зуур олон мянган мал сүрэг нь цасанд шигдэж хөлдөжүрэгдэв.Үхсэн үхрийн махыг авч нөөц хүнсээ бэлтгэв. Туркайн наана нэгэн том уулыг араас нэхэн хөөсөн казак цэргүүдээс өмнө нь амжиж арай чүү давлаа.Явах тутам улам хүйтрэнэ.Шөнө нь хөлдөж өөд болсон нялх хүүхдээ орхиод залуу эхчүүд арай ядан явна.Хөгшин ахмадууд нь явах тэнхэлээ барж дулаан дах,хувцасаа хүүхдүүддээ үлдээж цасан дунд цуваанаасаа тасран үлдэж сүүлчийн залбиралаа тавьж тэнгэрт халина.Арайхийж хавар боллоо.Хүн, малгүй туйлджээ.Халимагуудын араас орос, казакын цэрэг болон башкир, татар, казах, киргизүүд нэхэн хөөнө.
Оросын анги нэгтгэлүүд, казак цэргийн хамт Туркай голын өмнө халимагуудыг тосон байлдахаар хөдөлсөн мэдээ ирлээ.Цуваа яаравчлан хөдөллөө.Туркай гол хүрэхээс өмнө дайснууд араас гүйцэн ирж энд тэндгүй олон удаа жижиг, том тулаануудболж байлаа. Халимагийн дайчид баатарлагаар тулалдаж байлаа.Халимагийн дайчид цөөрсөөр байв. Халимагууд дайсны дайралт бүрийг няцааж байлаа.Халимагуудын тоо цөөрсөөр анх нутаг руугаа гарсан хүмүүсийн гуравны нэг нь үхэж үрэгджээ. Халимагууд Туркай голыг арайхийжгаталмагц ар талд нь тэнгэр бүрхсэн их тоос босч, үй түмэн дайснууднэхэн орж ирлээ. “Орос цэргийн давшилт дэндүү удаан байна” хэмээн үзээд башкир,казак,киргизийн морьтцэргүүд түрүүлэн урагш довтлон ирж байгаа нь энэ ажээ.Увш хунтайж үлдсэн халимаг цэргээ засаж эцсийн хүчээ шавхан тулалдаанд орлоо. Долоон өдөр, долоон шөнө болсон цус асгаруулсан аймшигт ширүүн тулалдаанд халимагууд киргиз цэргүүдийг ялж, башкир,казак цэргүүдийг дутаалгав.Халимагууд замын голдоо ороод байв.Монголын нутаг хүртэл дахин 3000 км замыг туулах үлдэж байлаа.Цааш явахад тун бэрх болжээ.Халимаг ноёдууд Оросын хатан хаанд бууж өгөх тухай ярьж эхлэв.Аргаа барсан Увш хунтайж: “Би Оросын хатан хаанд ард түмнийг минь бүү хөнөөгөөч хэмээн гуйя. Бүх хариуцлагыг би өөртөө үүрч цаазаар авхуулья” хэмээж байв.Гэвч халимагийн ноён Цэвэгдорж: “Энэ хүртэл бид үлэмж их зовлон бэрхшээлийг даван урт замыг туулаад гэдрэг ухарч болохгүй.Бидний төлөө амиа өргөсөн ах дүүсийнхээ ариун сүнсийг мартаж болохгүй.Бид Оросын хатан хаанд бууж өглөө гэхэд өмнө нь бид башкирчуудын гарт орж бүгдхядуулан дуусах болно.Иймийн учир бид эцсээ хүртэл тэмцэж Монголын нутаг хүрье.Амиа өгсөн ах дүүсийнхээ хүслийг биелүүлье” хэмээн шийдвэртэй хэлснийг халимагийн ноёдууд хүлээн зөвшөөрөв.Халимагууд хүчээ шавхан урагш хөдөллөө.Зун болж нохой гасламхалуун эхэллээ.Тэднийг Балхаш нуурын орчим усгүй их ээрэм цөл угтлаа.Хэдхэн сарын өмнө тэсгим хүйтэнд хөлдөж үхэж байсан халимагууд одоо усгүй цөлд шатам халуунд харангадаж үхэхийн зовлонд унажээ.Үлдсэн морь, мал сүрэг цангаж үхэж байлаа. Халимагууд харангадаж хорсоор байв. Ганц худаг,ганц цөөрөм ч олдохгүй байлаа.Гэтэл башкирчууд араас улайран дайрч халимагуудыг хороосоор байв.Эцэс сүүлдээ халимагуудын цуваа башкирчуудад бүслэгдлээ.Эцсийн энэ шийдвэрлэх тулаанд эрэлхэг халимаг цэргүүд хамаг буу сум, нум сумаа бараад сэлмээ хугартал тулалдаж эцэс сүүлдээ хутгаар, гараараа зууралдан тулалдлаа.Башкирчуудын довтолгоонг няцаав.Гэвч тэд шархадсан чоно мэт хүчээ сэлбээд дахин дайрахад бэлтгэж байлаа.Халимагууд эцсийн хүчээ шавхан цааш нүүдэллэж Ижил мөрний хөвөөнөөс гарснаас хойш бүтэн найман сарын дараа 1771 оны 9-р сарын дундуур Манж Чин улсын хил дээр орших Или мөрний дээд хөвөөнд ирлээ.
Ангаж цангасан амьд үлдсэн бүх халимаг хүн, мал сүрэг бүгд хүйтэн цэнгэг ус руу дайрлаа.Араас нэхэн орж ирсэн башкирчууд ч ус руу дайрлаа. Ус уусан башкир цэргүүд ус ууж байгаа улаан залаатай халимаг цэргүүдийг сэлмээрээ тас цавчиж эхлэв.Халимагууд нуурын гүн рүү шахагдаж улаан гараараа тулалдаж олноороо үхэж байлаа.Золоор тэр үед хилийн харуулд явж байсан монгол цэргүүд давхин ирж элэг нэгт халимагуудаа хамгаалж хорсолт дайсан башкирчуудыг хиартал бутцохин цөл рүү хөөв. Найман сарын өмнө Ижил мөрний хөвөөнөөс мал сүргээ туун нүүдэллэн гарсан 140 000 халимагуудаас тал хувь нь замдаа үрэгдэж хориод мянган өрхийн 70 000 халимаг түмэн өвөг дээдсийнхээ нутагт хүрлээ.Халимаг түмэн ийнхүү аврагдлаа. Эх нутагтаа ирсэн торгууд ноёд удалгүй хуралдан Манжийн хаанд дагаж орохоор шийдсэнээ мэдэгдлээ. Увш ноён Манжийн алдарт хаан Энх Амгалан хааны ач хүү тэр үеийн Манжийн Эзэн хаан Цянь Лундбараалхав.Тэнгэр тэтгэгч Цянь Лун хаан “аймшигт бэрх замыг амь тэмцэн туулж эх нутагтаа эсэн мэндирсэн зоригт ардууд” хэмээн тэдний гавьяаг үнэлж цаашид эх нутагтаа амар амгалан амьдрахад нь тусалж,125 000 толгой мал, 20 000 цай, 20 000 таар шуудай будаа тутрага, 51 000 толгой бөс даавуу, 15 000 фут хөвөн, 400 эсгий гэр, 40 000 лан мөнгө хааны сангаас олгожээ.
Манжийн хаан Цянь Лун торгууд тайж нарыг ордондоо хүлээн авч хэргэм зэрэг олгож, Увшид Зоригт хан цол өргөмжлөв. Манжийн эзэн хаан халимагуудад Манж Чин Улсын баруун хязгаар Шинжааны Или мөрний хөвөөнд нутаглах эрхийг нь олгожээ.
Орос, Манжийн хааны ялгаа энд л байгаа юм. Оросын хатан хаан Екатерина халимагчуудыг харгислан зовоож байсан бол Манжийнхаан Цянь Лун нутаг буцаж ирсэн халимагийн ард түмнийг эцэг мэт элгэмсэг, энэрэнгүй хүлээн авч амар амгалан амьдралыг нь батлан дааж хамгаалж чаджээ. Ижил мөрний баруун эрэгт нүүж чадалгүй үлдсэнойрдуудын тавны нэг нь бол өнөөгийн Орос улсын бүрэлдэхүүнд үлдсэн халимагчууд юм.Халимагуудын араас Оросынцэрэг ирж Манж Чин улсаас албатаа нэхэж болзошгүйг урьдчилсан харсан Манжийн хаан Цянь Лун Оросын хатан хаан Екатеринад хандаж: “Бурханы шашиндаа үнэнч үлдэж, өвөг дээдсийнхээ эх нутагт амь тэмцэж ирсэн ойрд монголын халимаг ах дүү нараа би хүндэтгэн хүлээн авлаа. Хэрэв хатан хаан тахуучин халимаг албатаа буцаажавна хэмээн нэхэж надтай байлдья хэмээвээс би байлдахад бэлэн байна. Яах, эсэхээ татунгаан шийднэ үү” хэмээн бичсэн албан захидлыг явуулжээ.Оросын хатан хаан энэхүү захидлыг үзээд Орос улсаас дутаан одсон халимагуудыг Манжийн хаанаас нэхэхээ больжээ. Ийнхүү эрэлхэг зоригт халимагийн ард түмэн оросын дарлалаас хагацаж өвөг дээдсийнхэээх нутагт амар амгалан, элэг бүтэн, энх тунх амьдрах болжээ.
Орост үлдсэн халимаг монголчууд
Гэтэл Ижил мөрөн хөлдөөгүйгээс болж нүүж чадаагүй үлдсэн халимаг түмэнд гай зовлон нүүрлэж ирэв.Оросын засгийн газар нүүн одсон халимаг түмэнд хилэгнэсэн өш хонзонгоо үлдэж хоцорсон халимаг түмэнд гаргаж эхлэв. Оросын хатан хаан Екатерина халимагийн хаант улсыг устгаж, тэднийг Астраханий губернид харьяалуулж9 хуваан таслав. Оросын Засгийн газар 1786 онд Халимагийн шүүх /Зарга/-ийг устгав.Бүх хэргийг Оросын мужуудын шүүх эрхлэн шийддэг болов.Халимагуудыг Ижил мөрний зүүн хөвөөнд нутаглахыг хатуу хориглож зөвхөн баруун эргээс цааш нутаглахыг заав. Газар нутгийг нь доны казак, оросын тариачдад таслан өгч, халимагчуудыг уулын кавказын Дагестан,Каспийн тэнгис рүү шахав.Оросын засгийн газар үлдсэн халимагуудыг дарамтлан зовоож байсан боловч халимагууд Орос улсадүнэнчээр зүтгэсээр байв.1807 онд 5000 гаруй халимагийн морьт цэрэг оросын армитай хамт хэд хэдэн тулаанд орж гарамгай гавьяа байгуулж байв.
1812 оны 6-р сарын 12-ны өдөр Францын алдарт жанжин Наполеон Бонапарт 600 000 цэргээ дагуулан Орос улс руу довтоллоо.Энэ хүнд бэрх үед халимагийн ард түмэн Оросын Засгийн газарт 11 000 морь, 1100 толгой бод мал тушааж, нийт 449927 алтан рубль хандивлан өгчээ.Халимагчууд Наполеоны эсрэг дайнд Астраханий халимагийн 1-р морьт хороо, Астраханий халимагийн 2-р морьт хороо, Ставрополийн халимагийн морьт хороо байгуулан Оросын армитай хамтБородины тулалдаанд орж ялалт байгуулж байв.Халимагийн морьт цэрэг өвөл цагт гэнэт гарч ирээд францын цэргийг хиартал бутцохидог байсан гэдэг. Халимагийн морьт хороо 1814 онд Францын нийслэл Парис хотод ялалтын парадад оролцож байлаа. 1897 оны тооллогоор Халимагт 190 000 халимаг хүн амьдарч байжээ.Хаант Оросын үед халимагчуудын эрх хязгаарлагдмал байлаа. Хаант Оросын үед халимагуудад харгис бодлого ил далдаар явуулж иржээ.1913 онд Оросын эзэн хаан II Николай: “Монголчууд Орос орны судас болсон Ижил мөрний хөвөөг эзэгнэн амьдарч байна. Ижил мөрний татаруудаас болгоомжлох нь зүйтэй боловч тэднээс илүү их гамшиг тарьж, аюул учруулж мэдэх нь жинхэнэ монголчууд байгаа билээ. Энэ бол халимагууд. Тиймээс тэднийг олон болгож болохгүй. Эрчүүдийг нь энд тэндхийн дайнд явуулж, хүн ардынх нь тоо хэмжээг тогтмол цөөрүүлж байх хэрэгтэй” хэмээн хэлж байжээ.
Улаантан Халимаг
Халимагийн дараагийн түүхэн шат бол хамгийн эмгэнэлт үе байлаа.Энэ бол улаан коммунистуудын харгис дарангуйллын үе. Хорьдугаар зууны эхэнд Орос орныг Эзэн хаан Николай Романов хаанчилж энэ оронд Стопины өөрчлөлт реформ хийж капитализм хөгжиж евроазийн хүчирхэг улс байлаа. Ард түмэнд нь шашин шүтэх, газартай болох, боловсрол эзэмших, гадаадад явах эрхтэй байв. Николай хаан бол гадаадын дөрвөн хэлмэддэг, боловсролтой, ухаалаг, уян зөөлөн хүн байсан юм. Гэвч түүнийг тойрон хүрээлсэн генералууд түүнээс урваж хааны сэнтийгээсээ буухыг шаардсан юм. Дараа нь 1917 оны 2-р сард Керенскийн түр засгийн газар байгуулагдаж Орос орныг удирдаж байв.Удалгүй арван сарын дараа Орос оронд еврей большевикуудаар удирдуулсан хэсэг балмад этгээдүүд 1917 оны 11-р сард төрийн эргэлт хийж, Оросын хууль ёсны Керенскийн түр Засгийн газрыг зэвсгийн хүчээр түлхэн унагав. Александр Керенский уг нь Орос оронд Үндсэн хуульт хаант засаглал тогтооно гэдэг зөв бодолтой Симбирскийн сэхээтэн хуульч залуу байв. Гэвч тэр бээр сүүлдээ эсер, меньшевикүүдтэй нийлж хаант засгийг эсэргүүцэгч болсон юм. Керенский большевик Троцкийг нэгэн удаа баривчилсан боловч түүний шоронгоос гаргаж тавиад явуулчихсан юм. Энэ том алдаанаас болж Орос орон большевик Троцкийн төрийн эргэлтэнд өртөж,Орос орон сүйрлийн замд орсон юм.
Большевикууд засгийн эрхийг гартаа авмагц оросын үнэн алдартны шашны сүмүүдийг шатаан устгаж, чинээлэг иргэдийн хамаг өмч хөрөнгийг хуу хаман дээрэмдэв.Үйлдвэр, газраа хураалгасан иргэд өлсгөлөн ядуурлын туйлд хүрэв. Большевикууд Оросын эзэн хаан Николай Романовыг хатан болон балчир хүүхдүүдийнх нь хамт зэрлэгээр хороож, улаантны аллага /террор/ орон даяар эхэллээ. Дараа нь Орос оронд ах, дүүгээ хядсан иргэний дайн боллоо. Оросын түүхийн архивын мэдээллээс үзвэл, большевикуудын өдөөсөн иргэний дайны тэр үед2.0 сая гаруй орос хүн улаантны харгислалаас зугатааж гадаад орон руу дүрвэжээ. Орос оронд 1922 онд 7.0 сая золбин хүүхэд байсан байна. Орос оронд иргэний дайны үе буюу1917-1923 онуудад өлсгөлөн, өвчин, дайн байлдаанаас болж 13.0 сая гаруй хүн үхжээ. Хамжлагат ёсноосоо салж капитализм хөгжиж, үйлдвэрлэл эрчимжиж, Столыпиний шинэчлэл хийгдэж байсан хүчирхэг Орос орон тэр үеийн иргэний дайнаас болжаж үйлдвэрлэл нь5 дахин буурч, хөдөө аж ахуй 40.0 хувиар багасч,эдийн засагтнь 50.0 тэрбум алтан рублийн хохирол учирчээ.
Хууль ёсны Түр Засгийн газрыг устгаж, большевикуудын харгис засаг Орос оронд тогтносныг Оросын Эзэнт улсын цөөхөн генерал эсэргүүцсэн юм.Тэдний нэг бол Эзэн хаандаа өргөсөн тангарагтаа үнэнч үлдсэн, Оросын түр засгийн газрын Батлан хамгаалахын сайд асан, генерал Л.Г.Корнилов буюу халимаг нэр нь Лавгаа /Лхагва/ Гилжирович Дэлдэнов гэдэг хүн байлаа. Корнилов генерал нэн даруй оросын цагаан армийг үүсгэн байгуулж, улаан оросын эсрэг тэмцлийг удирдсан бөгөөд түүний удирдлага дороос Деникин, Колчак, Врангель зэрэг хожмын цагаан гвардийн алдарт жанжнууд тодрон гарчээ. Л.Г.Корнилов гэгч энэ халимаг гаралтай генералыг дэмжсэн үй олон халимагууд цагаан гварди ялагдсаны дараа улаан оросын алан хядлагаас зугтаан 1918 онд Европ руу амь дүйж зугтан гарцгаасан аж. Энэ явдлаас үүдэн 1918 оноос 1958 оны хооронд 40 гаруй жилийн хугацаанд халимагууд улаан оросын коммунистуудад ад үзэгдэн үндэс угсаагаараа доромжлогдон олон мянгаараа хядуулах болсон юм.
1923 оны 4 дүгээр сарын 23-нд болсон Оросын коммунист намын их хурлын салбар хуралдаанд большевик удирдагч И.В.Сталин: “Украйнд явуулж байсан бидний алдаатай бодлогоос дутахгүй харин ч илүү их алдаа, хохиролтой байж мэдэх бодлого бол Төвдтэй шашин соёлын холбоотой, харин Монголтой бүр үндэс угсааны холбоотой болох халимагуудад тайван хандаж байгаа явдал юм. Халимагууд мөн л монголчууд учраас санаа амар тайван байж болохгүй” хэмээн ил тодоор шууд онцлон хэлж байжээ. Тэр үед Зөвлөлт Орос улсад 186 мянган халимаг оршин сууж байсан бол Европ руу халимагийн 37 мянган сэхээтэн, лам нар, цэргийн голдуу хүмүүс цагаантнуудын хамт дүрвэн гарчээ. 1927 оны 3 дугаар сард Бүх Оросын ажилчны Анхдугаар зөвлөлгөөний шийдвэрээр Алс Дорнод, Сибирь, Хойд туйл, Карелийн хойг руу 20 мянган халимагуудыг хүчээр нүүлгэн цөлжээ. Цөлөгдсөн хүмүүс гол төлөв язгууртан ноёдын удам,буддын лам хувраг, чинээлэг ардууд байлаа. 1920 ондиргэний дайны үеэр халимагууд ч хоёр хуваагдаж Оросын эзэн хаанд өргөсөн тангарагтаа үнэнч үлдсэн халимагийн морьт цэргүүд Доны казак цэргүүдийн хамт цагаантны генерал Деникиний армитай хамтран улаантнуудын эсрэг тулалдав. Халимагуудын нөгөө хэсэг нь улаантан большевикуудын талд орж цагаан гвардийн цэргийн эсрэг тулалдлаа.
Улаантнууд 1920 онд Халимагийг эзэлж пролетарийн харгис диктатур тогтоож, Халимагийн автономит мужийг байгуулав.Орос оронд улаантан,цагаантны хооронд хүч тэнцвэргүй тулалдаан болж эцсийн эцэст улаан арми ялалт байгуулав.Улаан большевик еврей Троцкийн удирдсан улаан арми түүний Фрунзе, Блюхер зэрэг цэргийн жанжнуудын авьяас чадварын хүчээр цагаантны армийг ялсан юм. Улаан орос цэргүүд хүний олноор ялж байв. Цагаан гвардийн арми дөнгөж 250.0 мянган цэрэгтэй, байлдааны зэвсэг, сум дутмаг байлаа.Харин улаан арми байлдааны зэвсэг,сум хангалт сайтай3.0 сая цэрэгтэй тулалдажбайв. Иргэний дайнд ялагдсан цагаан гвардийн армид алба хаасанхалимаг цэргүүдулаантнуудаас дутааж Туркээр дамжиж европын Болгар, Югослав, Чех, Серби, Франц орнуудад дүрвэн гарав. Большевикуудын удирдагч Лениний оросын ард түмэнд амласан“Үйлдвэрийг ажилчдад, Газрыг тариачдад, эрх мэдлийг Зөвлөлүүдэд” гэсэн урианааснэг ньч хэрэгжсэнгүй. Үйлдвэр,газар,эрх мэдлийг большевикууд булаан авч харгис диктатур тогтоолоо. Газар ч үгүй, үйлдвэр ч үгүй, мал сүрэг ч үгүй, эд хөрөнгөө хураалгасан, шашнаа хүртэл устгуулсан, ямар ч эрхгүй болсон ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэж эхлэв. Орос оронд хүмүүс хэдэн саяараа дайн,өлсгөлөн, өвчнөөр үхэж байлаа.1922-1924 онуудад Халимагт их өлсгөлөн болоход Франц, Болгарт дүрвэсэн халимаг ноёд,сурвалжит тайж нар ард түмэндээ тусламжүзүүлж байв. Монгол улсын Ардын Засгийн Газраас өлсгөлөнд нэрвэгдсэн ах, дүү халимаг түмэнд хандив тусламж илгээж байжээ.
Орос оронд иргэний дайны дараа Сталиний аллага эхэллээ. Оросын улаантнууд ард түмнийхээ газар,тариа,будаа,хамаг хөрөнгийг нь хамтрал, коммун байгуулна хэмээн хуу хаман дээрэмдэв. Тэр үеийн Зөвлөлт улс өлсгөлөн болж байсан гэсэн ч олсон хамаг орлого мөнгө төсвөө танк, их буу, нисэх онгоц, зэвсэг үйлдвэрлэхэд зориулж, ард түмэн нь өл залгах жаахан цалинтай, хар талх, хатсан загас төдийхөн хоолтой амь зогоож байлаа.Иргэний дайны дараа оросын улаан большевикуудоросын казакууд болон халимагуудыг устгах тухай шийдвэр гаргав, Иргэний дайны балгаар 100 мянган халимаг хүн үхэж үрэгдсэн гэдэг.Халимаг казакууд (бузава) бол бусад казакуудын адилаар шууд устгалд өртөж байжээ. Дон, Астрахань, Терек, Урал, Оренбургийн казак цэрэгт олон халимагууд алба хааж байсан бөгөөд Доны 30 мянган казак халимаг (ХХ зууны эхээр) хүн 3 дахин (1920 онд) цөөрч байсан ажээ.Нударган баячуудын хөрөнгийг хураах ажиллагаанд халимагуудын 10 хувь амиа алдаж, гэр бүлүүдийн 83 хувь хэлмэгджээ. Большевикууд Халимагийн шашин, үндэсний соёл, ард түмний аж амьдралыг үндсэнд нь үгүй болгов. 1926 онд Халимагт өргөн олны хүчтэй бослого гарлаа.Улаан орос цэргүүдбослогыг нам дарлаа.Большевикууд нударган баячуудын хөрөнгө хураах нэрийн дор хөдөө нутгийн ард түмний байдаг бүхнийг хуу хамж байсан нь Ижил хавийн (Поволжье) ард түмнийг аймшигт өлсгөлөнд хүргэжээ. Өлсгөлөнд хамгийн их нэрвэгдсэн нь халимагууд юм. 1921-1924, 1932-1933 онуудад 93000 халимаг хүн өлсгөлөнгөөр үрэгджээ.“Халимагуудын 98 хувь өлсгөлөнд нэрвэгдлээ. Халимагуудын ард түмэн бүрмөсөн сөнөж мөхөх хар өдрүүд үргэлжилж байна. Өлсгөлөн дуусахад 25 хувь нь амьд үлдвэл гайхамшиг” гэж Халимагийн намын удирдагч А.Амар-Санан 1922 онд бичжээ.
Монгол улс халимагуудыг бид авъя гэж олонтаа хүсэж шаардаж байсан ч, Зөвлөлт засаг тэднийг Монголд өгснөөс өлсгөж үхүүлсэн нь дээр гэж шийдвэрлэжээ.1930 онд Халимагт оросын большевикуудын эсрэг лам нарын бослого гарлаа. 1930 онд Батмижид, Раашдондог тэргүүтэй халимаг лам нараар удирдуулсан “Нарангэрэл” хэмээх нууц бүлгэм үүсч Оросын эрхшээлээс гарч тусгаар тогтносон “Баруун Монгол” хэмээх улс байгуулахаар шийджээ.Тэд 1930 оны 3 дугаар сарын 22-нд үйл ажиллагаагаа ил тод болгон Тусгаар тогтносон “Бүгд Найрамдах Ойрад-Халимаг” улс байгуулснаа тунхаглан зарлаад тус улс нь дэлхийн бүх монголчуудын дотроос хамгийн баруун зүг Европ тивд багтдаг учир шинэ байгуулагдсан улсын нэрийг “Баруун Монгол” хэмээн нэрлэх талаар ард түмний дунд санал асуулга явуулсан ажээ. Халимагууд тусгаар улс болохоор тунхаглан зарласныг сонссон Зөвлөлтийн коммунист удирдагчид Халимаг руу улаан цэргийн хүч яаралтай илгээв. Сталинград, Астрахань, Ростовоос иж бүрэн зэвсэглэсэн зөвлөлтийн 7000 улаан цэргийг Халимаг руу илгээж, тусгаар тогтнох хүсэлтэй халимагуудыг бүгдийг нь буудан хороов.1930 оны хавраас эхэлсэн тэр баатарлаг үйл явдал тухайн жилийн намар хүртэл өрнөжээ.
Тэр үед Халимагийн Бага Дөрвөдийн аймагт 200 орчим хүнтэй Халимагийн багахан хүчзөвлөлтийн 1700 гаруй цэргийн хүчийг бут цохиж байжээ. Гол төлөв Халимагийн лам, сэхээтнүүд зонхилж байсан Халимагийн тэрхүү багахан хүчийг устгахаар улаан оросууд 4000 хүнтэй моторжуулсан цэргийн анги нэгтгэлийг илгээж тэд халимагийн цөөхөн цэргийг хоёр долоо хоног бүслэн байлдсаны эцэст бүгдийг нь устгаж хороожээ. Үүний дараа зөвлөлтийн коммунистууд амьд үлдсэн халимагчуудыг “Үндэсний үзэлтнүүд”, “Нармай Монголыг байгуулахыг санаархагчид”, “Зөвлөлт засгийг эсэргүүцэгчид”, “Ардын дайснууд” хэмээн гүтгэн доромжилж үй олноор нь хэлмэгдүүлэн хороож эхэлжээ.1931 онд зөвлөлтийн коммунистууд Халимагийн Чойрын гүн ухааны буддын дацанг галдан шатааж, тэнд номын үйл хэрэг эрхэлж байсан Бүх халимагийн бурхны шашны тэргүүн Лувсаншарав хамба, Тэвхэн лам, Огжаан гарма нарыг шууд буудан хороосон ажээ. Мөн тэр жилдээ “Нарны суварга” хэмээх нэртэй лам нарын хувьсгалын эсэргүү байгууллагыг илчлэв хэмээх зохиомол хэргийн дорХалимагийн үй олон лам нарыг хилсээр баривчилж ихэнхийг нь цаазлан хороожээ.1939 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Автономит Халимаг улсад 220689 халимаг хүн аж төрж байсан бөгөөд тэдний 45,6 хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс байжээ.
Удалгүй дэлхийн хоёрдугаар дайн болж 1941 оны 6-р сарын 22 ны өдөр Германий вермахтын механикжсан хүчирхэг арми Зөвлөлт Холбоот Улс руу довтоллоо. Германчуудын дайн хийсэн зорилго нь зөвлөлтийн ард түмнийг улаантан большевикуудын харгис дарлалаас чөлөөлөх, тэнд ард түмнийг мөлжин дарлаж байгаакоммунист хийгээд еврейчүүдийг устгах байлаа. Дайны эхний шатанд германий арми гурван чиглэлээр амжилттай давшиж зөвлөлтийн армийг Украйн, Беларусь, Балти орчим бут цохиж, Оросын нийслэл Москва хотод 28 км ойртжээ.Дайн эхлээд ердөө хоёр cap ч болоогүй байхад буюу 1941 оны 8 дугаар сарын 10 гэхэд зөвлөлтийн эрх баригчид22 000 халимаг эрчүүдийг оросын улаан армид дайчлан тэргүүн фронтын галын шугам руу илгээжээ.
Германы армийн генерал фельдмаршал Паулюсын цэргүүд 1942 оны зун амжилттай давшсаар Харьков, Крымийг эзлэн аваад удаагүй байтал тэдэн дээр Зөвлөлтийн талаас морьт дивизийнхэн очиж нэгдэв. Энэ бол хожмоо “110 дугаар тусгай дивиз” гэж алдаршсан халимагийн морьт цэргүүд байлаа. Германчуудад очиж нэгдсэн тэдгээр халимаг цэргүүд Оросын харгис большевизмын дарлалаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өөрсдийнхөө хас тэмдэг бүхий хөх тугаа үзүүлжээ. Тэдгээр халимаг цэргүүд германчуудад хандан “Халимагийн нутаг дэвсгэрийг оросуудаас яаралтай чөлөөлөх, тэнд амьдарч буй халимагийн ард түмнийг алж хөнөөхгүй, айлгаж зовоохгүй байх, бас тэдэнд маш яаралтай хүнсний тусламж үзүүлэх шаардлагатай” гэх зэрэг олон асуудлаар германчуудтай харилцан ярилцаж тохиролцоонд хүрчээ.Удалгүй хэд хоногийн дараа 1942 оны 8 сарын 12-ны өдөр герман, халимагийн хамтарсан цэргийн хүч Халимагийн нийслэл Элстэй хотыг эзлэн авч чаджээ. Халимагийн нийслэл Элстэй хотыг халимаг цэргийн хамтаар эзлэн авсны дараагаар халимагуудтусгай ажиллагаа явуулжээ. Энэ ажиллагааг Германы СС-ын Лео Фон Дер Рекк болон гаупштурмфюрер Роль Маурер нартай хамтарч Халимагийн Долгион Шонхоров, Цэрэн Хожгоров зэрэг халимаг эрчүүд гардан явуулжээ. Дээрх ажиллагаа нь шинээр Халимагийн Түр Засгийн газрыг эмхлэн байгуулах, халимагийн ард түмнийг хэлмэгдүүлэн зовоож байсан оросын харгис коммунистууд болон еврей нарыгустгахад чиглэгдэв. Энэ ажиллагааны дүнд Халимагийн Элстэй хотод байсан 800 гаруй орос коммунистуудыг нэг өдрийн дотор баривчлан устгажээ. Герман-Румынийарми Халимагийн ихэнхи газар нутгийг эзэлж хяналтдаа авав. Зарим халимаг хүмүүс германий армийг баяр хөөртэй угтаж, “харгис большевик улаантнуудын гараас гарах цаг боллоо” хэмээн үзжээ. Германчууд Халимагийн Элстэй хотыг эзэлсний дараа зарим халимаг иргэдийг харуул, цэргийн ажилд татан оруулж, “Халимагийн хурал”-ыг байгуулав.Германий цэргүүд эзэлсэн газрынхаа иргэдийн хувийн өмч, шашны сүм хийдэд огт гар хүрдэггүй байв.Германчууд халимагуудад хувийн өмч эзэмших, шашнаа шүтэхийг зөвшөөрч , “Эрх чөлөөт нутаг” нэртэй сонин гаргахыг нь зөвшөөрчээ.
Зөвлөлтийн хамтралд хамаг мал хөрөнгөө хураалгасан халимаг малчдад мал сүргийг нь буцаан олгох, хот суурингуудад буддын сүм дуган барих, шашны ажиллагааг сэргээх, халимаг монгол хэл дээр заадаг сургуулиуд нээх, мөн хувийн аж ахуйг сэргээн босгох ажил энэ үед амжилттай хэрэгжив. Түүчлэн германчуудад туслах морин цэргийн зуутууд байгуулагдаж түүнд халимаг эрчүүд сайн дураар олноор орох болжээ. Тус бүр нь 150 хүний бүрэлдэхүүнтэй байх журамтай байсан эдгээр зуутуудад халимаг эрчүүд тийнхүү олноор элсэн орох болсноос үүдэж зарим нь бүр 500 хүний бүрэлдэхүүнтэй болон өргөжиж байв. Ийм бүрэлдэхүүнтэй 25 зуут байгуулагдаж сүүлдээ халимагийн сайн дурын морин цэргийн корпус болон өргөжсөн гэдэг.Халимагийн сайн дурын морин цэргийн корпус байгуулагдсанаар Германы армид Умард Кавказ, Өмнөд Оросын нутаг дэвсгэрийг богино хугацаанд эзлэн авах, тэрчлэн Сталинградад тулж очиход маш дөхөм болсон байна.Ийнхүү халимагийн ард түмэн оросын харгис коммунизмын дарлал дор тарчлахаа больж, Германы III Рейхын удирдлаган дор жаргалтай сайхан амьдранагэсэн мөрөөдөл нь санаснаар болсонгүй. 1943 оны өвөл Зөвлөлтийн улаан цэргүүд германы 6 дугаар армийг Сталинградад бүслэн устгаж цэргийн ихэнхийг үй олноор нь олзлон авсны дараа фронтын байдал эрс өөрчлөгдөв. Германчууд бут цохигдон өрнө зүг буруулан ухарснаар улаан оросууд Халимагийн нутагт буцан орж ирээд өмнөх шигээ өнөөх харгис хэлмэгдүүлэл, аллага хядлагаа хэмжээ хязгааргүй үйлдэх болов.
Дэлхийн хоёдугаар дайны үед халимагийн ард түмэн зөвлөлтийн армид 30 000 эрэлхэг хөвгүүдээ илгээж германий эсрэг тулалдаж байсан.Дэлхийн хоёрдугаар дайнд халимагийн 10.0 шахам мянган дайчид амь үрэгдэж, 8 мянган халимаг цэрэг зөвлөлтийн одон медалиар шагнагдаж, үлэмж их гавьяа байгуулсан 22 халимаг цэрэг Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнагдаж байв.Халимагийн ард түмэн зөвлөлтийн улаан армид олон мянган хөвгүүдээ илгээгээд зогсохгүй, үлдсэн хамаг хөрөнгөө хөнтрөөд хандивлаж байсан. Гэвч зөвлөлтийн харгис коммунистуудад халимагийн ард түмний хаант Оросын төлөө хийсэн өмнөх гавьяа болон улаан Оросын төлөө хийсэн одоооны гавьяа ямар ч хамаагүй байлаа. Зөвлөлтийн улаантны аймшигт харгислал Халимагт дахинэхэллээ.
Хэлмэгдсэн Халимаг
Зөвлөлт Холбоот Улсын архивын мэдээллийг үзвэл:1943 оны 8 дугаар сарын 21-нд Германаас чөлөөлөгдсөн халимагийн асуудал гэсэн сэдвээр Зөвлөлтийн эрх баригчид маш нууц төлөвлөгөөг хэлэлцэж зөвлөлдөөд 1943 оны 12 дугаар сарын 27-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн тусгай тогтоолыг батлан гаргажээ.Уг тогтоолд зааснаар Автономит Халимаг улсыг татан буулгаж, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос улсын бүрэлдэхүүнд багтах Астрахань мужид нэгтгэх, түүнчлэн тухайн нутаг дэвсгэрт аж төрж байгаа бүх халимаг хүмүүсийг хөгшин залуу, хүүхэд нялхас, бүсгүйчүүд гэлтгүй бүгдийг нь гэр орноос нь баривчлан алс дорнодын Сибирь, Хойд туйлын хүйтэн нутагт цөлөх, хүнд хөдөлмөрт албадан ажиллуулахаар шийдвэрлэжээ.Энэхүү тогтоол ёсоор Зөвлөлтийн Аюулаас Хамгаалахын хошууч генерал Маккеевын удирдлаган дор Зөвлөлтийн дотоодын цэргийн залхаан цээрлүүлэх анги нэгтгэлүүдийг Халимаг руу илгээв.1943 оны 11-р сарын 28-ны өглөө үүрээр Дотоодыг Хамгаалахын /НКВД/ хошууч генерал М.Маркеевийн удирдсан сайтар зэвсэглэсэн 3000 шахам дотоодыг хамгаалахын офицер, дотоодыг хамгаалахын 3-р мотобуудлагын цэргүүд халимаг нутагт дайран орж айл бүрийн үүд хаалгыг балбаж “ Бүх халимаг хүн хүүхэд хөгшидгүй 15 минутын дотор 3 кг-аас дээшгүй ачаатай цуглар.Ирээгүй хүний шууд буудна” гэсэн тушаал өгчээ.
Энэ хар өдөр халимаг нутаг дээр улаан орос цэргүүд27 000 халимаг өрхийн 100 000 шахам халимагчуудыг хүүхэд хөгшидгүй баривчлан Сибирьт цөлөв. Халимаг бүсгүйчүүд нялх хүүхдээ тэврээд Сибирт цөлөгдөж байв.Өвгөд хөгшид буутай цэргүүдэд туугдаад Сибирт хөөгдөж байлаа. Энэ балмад ажиллагаа 1944 оны 1-р сар хүртэл үргэлжлэв.Омск мужаас 25 000 халимаг хүн, Красноярскаас 21 000 халимаг хүн,Алтайн хязгаараас 20858 халимаг хүн, Новосибирскээс 18 333 халимаг хүнийг баривчилжээ. Халимаг эртэй гэрлэж нөхөрт гарсан өөр үндэстэн бүсгүйчүүдийг хүртэл бүгдийг нь баривчилжээ.Зөвлөлтийн армиас халагдсан 15 000 халимаг цэрэг, офицерийг баривчлан Сибирьт цөлөв. Дотоодыг хамгаалахын улаан цэргүүд халимагчуудыг 1255 автомашинаар тээвэрлэж, ачааны олон вагонд шилжүүлэн өвлийн тэсгим хүйтэнд олон хоногоор Сибирьт цөлөх замд халимагуудын бараг тал хувь нь замдаа хөлдөж, өвчнөөр үхжээ. Улаантнуудад баригдсан халимагчуудын орхисон гэрт нь хоттой хонь нь майлалдаад , тогоон дээрхи чанасан цай нь бургилаад бүх айл эзэнгүй хоосон хоцорчээ.
Халимагийн ард түмний үлдээсэн 180 000 толгой мал / үүнээс 80 000 толгой нь бод мал /-ыг оросын дээд удирдлага украйн болон оросын мужуудад тараан өгчээ. Халимагуудын үлдсэн гэр орон, байшинд нь хэн дуртай нь орж эзэгнэжээ.1943-1950 оны хооронд цөлөгдсөн халимагууд олон мянгаараа үхэж үрэгдсээр байв.Улаантан оросууд халимагуудыг эх орондоо буцаж очихыг бүрмөсөн хориглож, халимаг монгол эх хэлээрээ ярихыг хатуу хориглож, цөллөгнөөс орговол шууд буудах тухай журам гаргажээ.
Халимагийн ард түмний Сталиний үеийн аймшигт тамын амьдрал ийнхүү 14 жил үргэлжлэв. Зөвлөлт улсад Сталин 1956 онд үхэж, НикитаХрущев засгийн эрхэнд гарч Сталиний харгис ажиллагааг шүүмжлэв.
АНУ-д тавиад онд дүрвэн гарсан халимаг цагаачид Зөвлөлт Холбоот улс дахь халимаг монголчуудын эрх хэрхэн зөрчигдөж яаж хэлмэгдсэнийг АНУ-ын Конгресст сайтар ойлгуулсны дүндАНУ Зөвлөлтийн талыг Хүний эрхийн асуудлаар шахаж эхлэв.АНУ-ын Хүний эрхийн байгууллагууд, АНУ-ын Засгийн газар жижиг үндэстнүүдийг устгах геноцид бодлого явуулж байгаа, хүний эрхийг алхам тутам зөрчдөг зөвлөлтийн төр засагт хатуу шүүмжлэлтэй хандаж байв. Нэр хүнд нь унасан зөвлөлтийн засаг төр уг асуудалд бага ч гэсэн анхаарал тавихаас өөр аргагүйд хүрэв. Үүний дараа 1957 онд халимагууд нутаг буцах эрхтэй болж, амьд үлдсэн нь нутагтааэргэж ирлээ. Гэртээ буцаж иртэл нутаг нь танигдахын аргагүй талхлагдан сүйрч, мал сүрэг нь огт байхгүй, гэр оронд ньхарийн хүмүүс эзэгнэжбайлаа.1958 онд Халимагийн автономит зөвлөлт бүгд найрамдах улсыг байгуулав. 1989 онд 46 жилийн дараа Зөвлөлт УлсынДээд Зөвлөл энэхүү геноцид ажиллагаагаа “Сталиний дэглэмийн харгис ажиллагаа” хэмээн хожуу ч гэсэн хүлээн зөвшөөрчээ.
Сталин гэж хэн бэ? Иосиф Сталин / 1878-1953 /Гүржийн Гори хотод ядуу гуталчны гэрт төрсөн. Эцэг Вассирион Жугашвилинь архичин, гуталчин, эхнэр хүүхдээ зоддог зэрлэг танхай нэгэн байсан. Эх Екатерина нь тариачин гаралтай, хүүхдээ хайрлан хамгаалдаг сайн эх байв.Тэднийх 3 хүүхэдтэй айл байсан. 2 хүүхэд нь багадаа нас баржээ.Иосифийг багад нь Сосо гэж дууддаг байв. Сосо багадаа эцэгтээ их зодуулдаг байв. Ийм ч учраас тэр их өсөрхүү, харгис нэгэн болж өсчээ. Сосог 11 настай байхад нь эцэг нь архи ууж зодоон хийж байгаад хүнд хутгалуулж нас барав. Сосог православия буюу үнэн алдартнышашны сургуульд оруулжээ. Гэвч Сосо хичээлээ байнга тасалж сургуулиасаа хөөгдөв.Сосо ингэж л бага ангийн боловсролтой хэвээр үлдсэн дээ.
11 настайдаа сургууль ч үгүй, эцэг ч үгүй Сосо гудамжинд гарч хулигаан болжээ. Иосиф Жугашвили 15 настайгаасаа эхэлж буруу номтон хувьсгалчидтэй нөхөрлөж буруу замаар будаа тээх болсон. Хувьсгалч болоод “Сталин” гэдэг нууц нэртэй болсон. Хувьсгалчийн замаа Иосиф Гүржийн Тбилис хотод банк дээрэмдэж банкны ажилтан гурван хүнийг буудан хөнөөжэхэлсэн гэдэг. Банк дээрэмдэж олсон 100 000 алтан рублийг Швейцарт цагаачлан амьдарч байсан Ленинд явуулж байжээ.Түүнийг оросын хаант улс хууль бус үйл ажиллагаа, төрийн эсрэгхорлон сүйтгэх ажиллагаа явуулсны төлөө 6 удаа баривчилж сибирьт цөлсөн боловч тэр 6 удаа оргон ирж байв. Ер нь хаант Оросын хуулийн байгууллага хаант засгийн эсрэг тэмцсэн Сталин, Троцкий мэтийн алуурчдыг цаазаар авах ёстой байтал хэтэрхий зөөлөн хандаж давраасаар байгаад эцэстээ эзэн хаанаа гэр бүлтэй нь хувьсгалчдад алуулж,Орос орон цусан далайд живсэн түүхтэй байдаг юм. Удалгүй СталинЛениний тусламжтайгаар большевикуудын нөлөө бүхий удирдагч болж чадсан юм.1917 онд еврей большевик Лев Троцкий Оросын нийслэл Санкт Петербург хотод улаан цэргийн төрийн эргэлт хийж Орос орон большевикуудын гарт орлоо.
Лениний ард түмэндээ амалсан “ Засгийн эрхийг Зөвлөлүүдэд, үйлдвэрийг ажилчдад, газрыг тариачдад” гэсэн уриа лоозон худал хуурмаг амлалт байлаа. Засгийн эрхийг большевикууд авав, үйлдвэрийг большевикууд мэдэлдээ авав, газрыг большевикууд мэдэлдээ авав. Хамаг хөрөнгө, газраа хураалгасан зөвлөлтийн ард түмэнд большевикуудын боол болохоос өөр зам үлдсэнгүй.Ленин нас барсний дараа Сталин өөрийн өрсөлдөгч Троцкийг унагааж засгийн эрхийг гартаа авч улаан хядлагыг явуулав.Сталин зөвхөн Троцкийг алс холын Мексик улсад цагаачлан амьдарч байгааг нь мэдэж түүнийг хөнөөхийн тулд 5 сая доллар улсын төсвөөс гаргаж зарцуулж байсан гэдэг. Хүн алж хүрээ талахдаа гаргуун Сталин ингэж дэлхийн аль ч өнцөгт хүрч чадах урт гартай болсон доо.Сталиний явуулсан харгис бодлогын дүнд 1932 онд Орост өлсгөлөн болж 8.0 сая хүн үхэв.1936-1938 онд 1.7 сая зөвлөлт хүнийг баривчилж ихэнхийг нь буудан хөнөөв. 1940 онд Сталиний тушаалаар Польшийн олзлогдсон 22 000 цэрэг офицерийг Хатыньд буудан хөнөөв.
Сталиний тушаалаар Монгол улсын Ерөнхий сайдПэлжидийн Гэндэнг 1937 онд, Ерөнхий сайд Анандын Амарыг 1941 ондМосквад ямар ч үндэслэлгүйгээр буудан хөнөөж байв. Сталиний үед ГУЛАГ-т 20 сая хүн хоригдож тарчлан зовж байв. Оросын “Мемориал” байгууллагын мэдээлснээр Сталиний цуст аллагын үедзөвлөлтийн 38 сая хүн хэлмэгдэн үхжээ. 6.5 сая хүн Сибирт цөлөгдөж нутаг заагджээ. Ийнхүү Зөвлөлт гүрэн нийт орлогынхоо 50.0 хувийг цэрэг дайнд зарцуулсан атомын зэвсэгтэй аюулт хар мангас болсон юм. Зөвлөлт улс хумсны хутга хийж чадахгүй мөртлөө хуягт танк, их бууг үй олноор нь үйлдвэрлэдэг дайны хэнээтэн улс болсон юм.Зөвлөлтийнард түмэн нь ядуу гуйлгачин, ямар ч эрх чөлөөгүй, улаантны боол болцгоосонюм. Лениний ярьдаг “пролетарийн диктатур” гэдэг хийрхэл нь ийнхүү хорьдугаар зуунд Сталиний аймшигт харгис дэглэм болон үргэлжилсэнюм. Ленин баячуудыг хөнөөж, хөрөнгийг нь булаан авч жаргалтай сайхан нийгэм байгуулна гэдэг байсан. Гэвч бусдын зовлон дээр байгуулах гэсэн нийгэм нь жаргалын нийгэм бус,зовлонгийн нийгэм болсон юм. Сталин хэмээх аймшигт мангасын гарт орсон халимаг, буриад, тува түмэн минь цус, нулимсан далайд живж хэрхэн зовж тарчилсныг зөвхөн Бурхан л мэдэх байх даа.
Дүрвэсэн Халимаг
Дайны үед Сталин “хэрэв зөвлөлтийн улаан цэрэг германд олзлогдвол шууд буудна”гэсэн тушаал гаргасан.Ийм ч учраас германд олзлогдсон 4000 гаруй халимаг цэрэг дайны дараа улаан Орос руу буцаж очихгүйгээр шийдэж ихэнхи нь Өрнөд Герман, Францад дүрвэв.Халимагийн өрнөд рүү гарсан дүрвэгчдийн түүхийг дор дурдсан гурван үед хувааж болно. Эхний үе нь иргэний дайны дараа цагаан гвардийн армид тулалдаж байсан халимагууд 1920-иод онд Туркээр дамжиж Серби, Болгар, Франц,Румын,Чехид очсон. Ер нь 1921 он гэхэд зөвлөлтийн харгис улаантнуудаас зугатаажнийт 2 саяоросыниргэн Өрнөд рүү дүрвэсэн байдаг юм.Хоёр дахь үе нь дэлхийн хоёрдугаар дайны дараа эхэлдэг. Энэ үед халимагууд Украйн,Польшоор дамжин Өрнөд Герман, Францадочсон. 1945 оны 5-р сарын 9- нд зөвлөлтийн улаан арми Германийг ялсан ч гэсэн олон арван мянган зөвлөлтийнцэрэг, офицерууд зөвлөлтийн армиас зугатааж өрнөдөд үлдсэн байдаг юм.Тэдний дотор олон зуун халимаг цэрэг, офицер байсан.
Учир нь Польш, Герман, Австри, Чехословак, Югослав, Румынийг чөлөөлсөн зөвлөлтийн цэрэг, офицерууд хорьдугаар зууны дөчөөд оны өрнөдийн жирийн иргэдийн амьдралыг хараад өөрсдийгөө улаантны тамд ямар ч өмчгүй өлсгөлөнамьдарч байжээ гэдгээ ухамсарласан юм. Өрнөдийн австри, польш, германий хөдөө нутгийн фермерүүд өөрийн газартай, байшинтай, байшин нь халуун хүйтэн устай, ваннатай, цахилгаантай, хувийн машин, трактортой байхыг хараад зөвлөлтийн улаан цэрэг, офицерүүдмэл гайхаж байсан юм. Зөвлөлтийн комиссарууд цэргүүдэд “энэ бүгд хөрөнгөтөн анги ажилчдыг мөлжин дарласнаас болж ийм байгаа юм” хэмээн гүтгэж ухуулга хийдэг байсанболовч ихэнхи нь энэ ухуулга худлаа гэдгийг мэдэрч байв. Зөвлөлтийн 7 сая цэрэг европыг чөлөөлсөн. 1 сая нь амь үрэгдсэн. 1.2 сая нь дайны үед зөвлөлтийн армиас зугтсан. 500 000 нь 1944-1945 оны үед улаан армиас зугтаж өрнөдөд үлдсэн гэдэг. Нэгэн ийм яриа байдаг. Дайнд ялсан зөвлөлтийн цэргүүд ялалтаа тэмдэглэж Берлин хотод гурав хоног архиджээ. Тэд германаас олзолж авсан суудлын “Мерседес” машинаар германий авто замын чанарыг шалгахаар шийдэжтом хундага дүүрэн архи хийж машиндаа тавиад германий авто замаар 120 милийн хурдтай давхиж үзэхэд хундагатай архи нь нэг ч удаа цалгиж асгаагүй гэдэг. Германчууд ийм л чанартай замтай байжээ.Тэдгээр өрнөдөд үлдсэн цэрэг офицеруудЗөвлөлт Холбоот Улс руу буцах юм бол урьдын адил ямарч хувийн өмчгүй улаантны боолболно гэдгээ сайн мэдэж байсан юм. Ихэнхи нь ар гэртээ хүлээх хүнгүй, эсхүл аав, ээжийг нь улаантнууд буудан хөнөөсөн, эсхүл ах дүү нарыг нь шоронд хийсэн зэрэг байдлаас болжтэд Зөвлөлт рүү буцах сонирхол байхгүй байсан.
Зөвлөлтийн нийгэм ядуурлын туйлд байлаа. Одоо болтол дэлхийн хоёрдугаар дайн дуусаад далан жил болж байхад оросын алслагдсан хөдөө нутаг урьдын хэвээр ядуу чигээрээ үлдсэн байдаг.
Дайны дараа өрнөдөд үлдсэн олон мянган халимагууд шууд АНУ-д дүрвэн гарахад их хэцүү байлаа. 1944-1951 оны хооронд халимагууд 6 жил Германий Мюнхен хотын орчим цагаачлагчдын лагерт АНУ-д дүрвэн гарах визхүлээгээд амьдарч байлаа. Өрнөдийн 17 улс халимагуудыг ”Халимаг гэдэг үндэстэн, улс дэлхийд байдаггүй.Та нар цагаан арьстан биш байна”хэмээн тэднийг хүлээн авахгүй, виз өгөхгүй удтал хүлээлгэжээ. АНУ-ын 1923 оны хуулиар хятад,япончуудыг АНУ-д цагаачлахыг хориглосон байв.Тавиад онд Солонгосын дайн дэгдэж АНУ ази тивээс цагаачдыг хүлээн авахыг хориглосон байлаа.1940 оны АНУ-ын Иргэний хуулийн 330 дугаар зүйлд зааснаар цагаан арьстан хүнээс бусад өнгөт болон хар арьстан хүнийг АНУ-д цагаачлахыг зөвшөөрдөггүй байв. Харин АНУ-д дүрвэж очихыг хүссэн халимагуудыг татар-монгол гаралтай Оросын их зохиолч, гүн Лев Толстойн отгон охин Александра Львовна Толстой өмөөрч, америк даяар хэвлэл мэдээллийн хэрэгслээр халимагуудын туулсан зовлон, халимагчууд Америкдцагаачлан амьдрах эрхийн талаарсурталчилгаа явуулж,” Толстой сан”-гаасаа үлэмж их зардал гарган халимагуудыг АНУ-д дүрвэн ирэхэд нь мөнгөн тусламж үзүүлж, улмаар 1951 онд АНУ-ын Конгрессийн шийдвэр гаргуулж визийн асуудлыг нь дүрвэсэн халимагчуудад шийдэж өгсөн нь үнэлж баршгүй ач тус болсон юм. Эдүгээ АНУ-д 3000 халимаг, Францад 1000 гаруй халимаг хүн амьдарч байна. АНУ дахь халимаг цагаачдын үр хүүхдүүд өсөн өндийж, чанартай сайн боловсрол олж, америкийн Нью- Жерси мужийн Хауэл, Нью -Брансуик хот, Пенсильвани мужийн Филадельфи, Патерсон хотод голдуу аж төрж, баталгаатайсайхан амьдарч байна.АНУ-ын эдгээрхотод хорьдугаар зууны тавиад оноос эхлэн халимаг эрчүүд барилгын салбарт,халимаг бүсгүйчүүд оёдлын үйлдвэрт ажиллаж эхлэв.Цагаачлалын гурав дахь үе нь 1990 оноос эхэлсэн. АНУ дахь халимагуудаас Хүний эрхийн хамгаалагч, ”Женерал электрик” компаний химич-инженер Жаб Бурхинов гэдэг хүн халимаг болон монгол туургатануудад ихэд туслалцаа үзүүлсэн байдаг. Ж.Бурхинов бол Югославт төрсөн,европын Вена,Парисын дээд сургуулийг химич- инженер мэргэжлээр төгссөн, өндөр боловсролтой,АНУ-д суурьшсан, монгол туургатны төлөө тууштай тэмцдэг эх оронч халимаг монгол хүн юм. Ж.Бурхинов дөч,тавиад онуудад Зөвлөлт улсаас дүрвэж Австрийн Ленцинг хотод ирсэн халимаг дүрвэгчдэд тусалж байв.
Ж.Бурхинов АНУ-д ирснийхээ дараа америкийн пүүсүүдийн лабораторид химич, лабораторийн эрхлэгч, цахилгаан химийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байв. Ж.Бурхинов хүйтэн дайны үед АНУ-д ажиллаж амьдарч байхдаа Зөвлөлт Холбоот Улсад хүний эрх нь хязгаарлагдсан, дарлагдаж зовсон бага, жижиг үндэстэн ястнуудын эрхийн төлөө бараг ганцаараа тэмцэж байсан. Найз нөхөд нь түүнд Зөвлөлтийн Аюулаас Хамгаалах хороо/КГБ/-ны тагнуулууд амь насыг нь хөнөөж болзошгүйг анхааруулж байсан ч тэр огт айсангүй, харин халимагуудын төлөөх олон нийтийн ажлаа тууштай үргэлжлүүлж байв.Ж.Бурхинов БНМАУ-ыг /Монгол улс/ 1961 онд НҮБ-д элсүүлэхэд гол нөлөө үзүүлжээ. Мөн Ж.Бурхинов Монгол улсад Жорж Соросын санг нээхэд шууд туслалцаа үзүүлж байв. Эдүгээ европд суурьшсан халимаг залуучууд чанартай боловсрол олжээ.Европын зургаан хэлийг зэрэг эзэмшсэн өндөр боловсролтой халимаг залуучууд ч байдаг аж. Өрнөд болон АНУ-д дүрвэсэн халимагчуудын үр удамэдүгээ боловсролтой, чадвартай болж цагаан арьстнуудаас огт дутах юмгүйбаян чинээлэг амьдрах болжээ.
Орчин үеийн Халимаг
1991 онд дэлхийн улаан коммунизмын голомт байсан Зөвлөлт Холбоот Улс задран унаж, дэлхийн коммунизм түүхийн хог дээр хаягдлаа. Дэлхийг ороосон хорт могойн хар хүч суларлаа. Коммунист еврейчүүдийн бүтээсэнайдас, яргалал, хүчирхийлэл дээр тогтсон коммунизм хэмээх том мангас дэлхийн 100 сая хүний амь насыг хөнөөсний эцэст ийнхүү мөхөв. Өрнөдийн Берлиний хананаас азийн Монголын тал нутаг хүртэлхиард түмэн коммнуизмыг булшилж эрх чөлөөгөө оллоо. 1990 онд Халимагийн бүгд найрамдах улс байгуулагдаж Оросын Холбооны улсын бүрэлдэхүүнд Орос улсын салшгүй субьект мөн гэсэн статустай үлдэв. 1993 онд Халимагийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж анхны Ерөнхийлөгчөөр Кирсан Илюмжинов сонгогдож, 17 жил Халимагийн Ерөнхийлөгчөөр ажиллав.
Кирсан Илюмжиновын өөрийгөө бүтээсэн түүх тун гайхалтай байдаг юм. Кирсан 1962 онд буюу бар жилд төрсөн. Кирсан бага байхдаа тодорчихсон хүүхэд байлаа. Хорьдугаар зууны наяад оны 250 сая хүн амтай зөвлөлтийн харгис хатуу нийгэм дундаасзөвлөлтийн халимаг хэмээх хэн ч мэдэхгүй хязгаар нутгийн жирийн нэгэн сэхээтний монгол цустай хүү гэнэт тодрон гарч ирнэ гэдэг тун бэрх хэрэг байлаа. Кирсаныг бага насанд нь бусад хүүхдүүд зодож дээрэлхэх гээд байхлаар нь боксын дугуйланд явж ганц цохилтоор хэнийг ч нам унагахаар чадалтай болчихов. Тэр бээр сургуульд байхдаа ном их уншдаг, ой тогтоолт үлэмж сайн, сониуч, бүхий л дугуйланд явдаг, хөдөлгөөнтэй хүүхэд байв. Тэр Элстэй хотын дунд сургуулийг 1979 онд алтан медальтай онц төгсөв. Дунд сургуулийн 14 настай хүүхэд байхдаа Халимагийн насанд хүрэгчдийн шатрын аварга болжээ. Тэр бээр Халимагийн насанд хүрэгчдийн шатрын багийг удирдаж тэмцээнд орж түрүүлдэг болов. Шатрын спортын мастер болов. Кирсан дунд сургуулиа төгсөөд шууд их сургуульд орсонгүй, амьдралын хүнд хүчрийг үзнэ гээд “Звезда” хэмээх заводад слесарь- ажилчин болчихов. Дараа нь зөвлөлтийн армид ахлах түрүүч цолтой хоёр жил алба хаав.
Тэр армид байхдаа зэвсгийг сайн эзэмшиж, хамт олноо хамгаалах, өөрийн үзэл бодлоо тууштай хамгаалахад суралцав. Тэр зөвлөлтийн армид байсан муу зуршил болох “дедовщина” буюу “оны ялгаа”-г арилгахын төлөө тууштай тэмцэв. Амьдралын энэхүү зурвас үень түүнд амьдралын том сургууль болж тэвчээрхатуужилтай, зоригтой, бие даасан, өөрийн үзэл бодолтой, ухаалаг залуу болоход нь ихэд дэм болов.Дараа нь 1982-1989 онд Москвагийн МИМО буюу Олон улсын харилцааны дээд сургуульд оюутан болж япон хэл, япон судлалаар мэргэшив. Тэр орос, англи, япон, монгол, хятад хэл мэддэг байлаа.Түүнийг онц сурдаг оюутан байхад нь түүнд атаархсан хэн нэгэн оюутан 1988 онд КГБ-д түүнийг гүтгэж, “афган, ираны тагнуул” хэмээн матаас хүргэж наяад оны сүүлчээр хоёр жил Лубянкад байцаагдаж үйлээ үзэв. Гэвч тэр нугараагүй, бууж өгөөгүй. Ялж гарав. Тэр бээр 1989 онд МИМО-г 27 насандаа төгсөж, дараа нь шуудЗөвлөлт Холбоот Улс дахь зөвлөлт- японыхамтарсан “Лико- Радуга” компаний захирал болов. Кирсан ердөө ганц жилийн дотор гадаадын автомашины худалдаа хийж анхны сая доллараа олжээ.Тэр бээр 1990 онд Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн депутат болов. Тэр бээр 1990 онд “Сан” хэмээх корпораци байгуулав.Тэр бээр банк, ресторан, зочид буудал зэрэг салбарт хөрөнгө оруулж байв. Тэр бээр удалгүй тэрбумтан болов.Кирсан 1992 онд Болгар улс руу явж мэргэн Ванга эмээтэй уулзав. Ванга эмээ түүнд: “Чи хоёр ерөнхийлөгчийн суудалд суух юм байна. Танай Халимагт нефть олдох юм байна” гэв. Кирсан түүнээс “Халимагт хаана нефть олдох юм вэ?” гэж асуухад Ванга харандаагаар Халимагийн газрын зураг дээр нэгэн хүнгүй шахам элсэн цөл газар дээр зааж: “Энд нефть олдоно” гэв. Үнэхээр тэр газарт их хэмжээний нефть олдож, тэнд нефтний үйлдвэрбарьжээ. Кирсан ч удалгүй Халимагийн ерөнхийлөгч, олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч болов.Тэр бээр 1993 онд сонгуульд оролцожХалимагт хувийн өмчийг халдашгүй болгох, Халимагийг нэг компани гэсэн зарчмаар хөгжүүлэх, Халимагт зөвлөлт засгийг устгах, КГБ-г устгах зэрэг зорилт хөтөлбөртөө дэвшүүлж,сонгуульд ялж, Халимагийн Ерөнхийлөгч болов. Халимагийн ерөнхийлөгчөөр 17 жил ажиллав. Тэр Халимагийг оффшор бүс болгов. Тэр 1995 онд Олон улсын шатрын холбооны / ФИДЕ /ерөнхийлөгч болов. Халимагт европын хамгийн анхны гоёмсог сүрлэг буддын алтан сүм байгуулав. Тэр бээр өөрийн олон сая долларын хандив хөрөнгөөр олон буддын болон үнэн алдартны шашны сүмүүдийг бариулж, Элстэй хотод шатрын хотхон байгуулж, шатрын олон улсын олон тэмцээнийг ивээн тэтгэж, олон ядарсан хүмүүст мөнгөн тусламж, орон сууцны тусламж үзүүлэв. Буяны ажил ихийг хийв. Үнэхээр гайхалтай. Кирсанд монгол хүний гени, өвөг дээдсийнх нь уламжлал шингэсэн байдаг юм. Тэр бээрөөрийн авьяас чадвараа хөгжүүлж, өөрийгөө бүтээж чадсан гайхалтай хүн.Кирсан бол монгол туургатны бахархал юм.1994 онд Халимаг улс Үндсэн хуулиа батлав. 2009 онд Халимаг улс Орос улсад сайн дураар нэгдсэний 400 жилийн ойн баяраа нижгэр тэмдэглэжээ.
Ер нь үнэнийг хэлэхэд монгол туургатан халимаг, буриадууд дөрвөн зууны тэртээ Орос улсад нэгдсэн нь монгол туургатан бидний хувьд баяр бус, харин эмгэнэл юм. Эдүгээ Халимаг улсын хүн ам нь 284 000, үүнээс халимаг хүн 162 000 байна.Газар нутаг нь 74.7 мянган квадрат км, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 73.0 мянган рубль байна.Халимагт 184 сургуульд 32 мянган сурагчид сурч байна.Их сургуульд нь 8 мянган оюутан сурдаг.Халимагийн ард түмэн Бурханы шашин шүтдэг. Халимаг нутагт К.Илюмжиновын хандив санаачилгаар европт хамгийн том, гоёмсог хийцтэй Бурханы алтан сүм баригдсан. Халимагийн Бурхны шашны тэргүүн нь АНУ-ын Филадельфи хотодхалимаг гэр бүлд мэндэлсэн залуу лам, манай Халхын Дилов хутагтын хойд дүр Тилопа Тулку римбүүчий – Шажин лам юм. Эдүгээ Халимагт үндэсний соёл, шашин, ёс заншил сэргэж туульчид Жангараа хайлж , сүсэгтнүүд Бурхны шашнаа дээдэлж, дуучид нь халимаг дуу хуураа хангинуулж, халимаг бүжгээ хийж, эх хэлээ сэргээх хөдөлгөөн өрнөж байна. Хэдхэн жилийн өмнө монгол туургатны дуучин,”Хамаг Монгол” төслийг санаачлагчС.Жавхлангийн зохион байгуулсан “Хамаг Монгол” дуу хөгжмийн наадам Халимаг улсадамжилттай болжээ.Халимагийн нийслэл Элстэй хотын “Уралан” төв цэнгэлдэх хүрээлэнд 20 000 халимаг хүн цуглаж монгол туургатны дуу хөгжмөө хангинуулж,халимагийн настан буурлууд: “Үнэхээр сайн цаг иржээ.Халимагууд бидмонгол туургатныхаа наадмыг үзэх хувьтай ажээ” гэцгээж байв. Наадмын төгсгөлд бүгдээрээ халимагийн ард түмний сүлд дуу болоод байгаа “Төрөлмнүүд минь” хэмээх дууг бяцхан халимаг хүүхдээс эхлээд Ерөнхийлөгч хүртлээ ард түмнээрээ нэгдэн дуулж халимагчууд баярын нулимс унагаж байлаа.
С.Жавхлангийн дуулсан халимагийн ард түмний “Залбирал” хэмээх дууг сонсоход халимагийн ард түмний туулж өнгөрүүлсэн зовлон нүдний өмнө харагдах шиг болдог юм.
Халимагууд харийн нутагт хамаг үнэт зүйлээ алджээ. Ойрд монгол нэрээ алджээ, эх монгол хэлээ алджээ,үндэсний бичиг соёл, үндэсний шажин, ёс заншлаа алджээ, гэр орон,бэлчээр, мал сүргээ алджээ. Хайран монгол туургатан.Орчин үед халимаг монголчуудад сэргэн мандах боломж байна. Халимагчуудад Монгол улсад давхар иргэншилтэй амьдрах эрхийг олгох хэрэгтэй. Иймд Монгол улс давхар иргэншлийн хуулийг нэн даруй батлах хэрэгтэй. Ялангуяахөрш хоёр улсад/ОХУ,БНХАУ/ амьдарч байгаа монгол угсаатан хүмүүст давхар иргэншлийг зөвшөөрсөн заалтыгхуулиндаа нэн түрүүнд тусгах хэрэгтэй. Ингэвээс хөрш хоёр улсад амьдарч байгаа монгол угсаатан хүмүүс Монгол улсад ажиллаж амьдрах эрхтэй болох боломж буй болох юм. Эдүгээ Орост200 000 орчим халимаг , Хятадад 250 000 , Монголд140 000, Афганистанд 50 000 , Киргизэд 6000 ойрд монгол хүн амьдарч байна. Хэрэв ойрдын ард түмэн ойрд ноёдын харалган буруу шийдвэрийн балгаар монгол эх орноосоо тусгаарлаагүй бол, харь оронд дагаар ороогүй бол, харийн гүрнийдайн дажин, дарангуйлалд өртөөгүй бол өдийд нэг сая гаруй ойрад хүн Монгол эх орныхоо нөмөр нөөлгөндэлэг бүтэн,энх тунх амьдрах байсан даа. Даанч түүхийн хүрд өөрөөр эргэжээ. Харийн нутагт харгислал, аллаганд өртсөннь ойрдын ард түмний буруу биш. Ойрдын мулгуу ноёдын харалганбодлогын гай, уршигт улаантныг дагасныуршигюм. Халимаг түмэн ойрдууд минь ийнхүү хатан зориг, хатуужил тэвчээрээр харь газар олон зуун жил үлэмжих зовлонгдаван туулсан нь грекийн домогт гардаг үнсэн дундаас амилаад нисдэг феникс шувуу мэтэрэлхэг ард түмэн гэдгийг түүх харуулж байна.
Халимаг монголын хувь заяа цаашдаа яах бол? Ганц хүний дарангуйллын авторитари дэглэмтэй өнөөгийн Оросын Холбооны улсын бүрэлдэхүүнд ордог Халимаг улс бие даасан тусгаар улс болох боломжгүй юм. Орос улс задарвал Халимаг улс өндийнө.Оросын Холбооны Улс жинхэнэ ардчилсан улс болсон цагт Халимаг бие даасан тусгаар улс болж эрх чөлөөгөө олно.Эсхүл халимаг монголчууд гурван зууны тэртээ Увш хунтайж 170 000 ойрд монголоо дагуулан нүүдэллэж Монгол нутгийн зүг явж хүрсэн шиг дахин Монгол улс руудүрвэж аврагдаж болох юм. Эсхүл Халимаг монголчууд Орост уусчмөхнө.
ТАВ. АЛТАЙН МОНГОЛЧУУД
Орчин үед монголчуудын огт орхигдуулсан түүхийн асуудал бол Алтайн монголчууд юм. Энэ талаар сүүлийн зуун жил хэн ч судалсангүй, хэн ч түүхийг нь үнэнээр бичиж байсангүй. Өнөөгийн алтайн монголчууд өөрсдийгөө “ мы алтайцы” гэцгээх юм.”Та нар алтайчууд биш, та нар бол алтайн монголчууд” гэвэл ойлгох хүн одоо гарах болов уу. Алтайн хязгаар бол эрт дээр үед Хүннү гүрний нутаг байсан, Их Монгол гүрний газар нутаг байсан, дараа нь монголын Зүүнгар улсын нутаг байсан. Алтай бол монголын унаган газар нутаг юм.Үнэн түүхийг өгүүлсү.Оросууд анх Ойрдын Зүүнгар улс 1777 онд мөхсөний дараа Алтайг түрэмгийлж эзлэхдээ Алтай нутгийн монголчуудыг “цагаан халимаг” хэмээн нэрлэж байжээ. Дараа нь оросууд Алтай нутгийг “Ойрдын автономит тойрог” хэмээн нэрлэж байв. Оросууд сүүлдээ монгол гэсэн нэрийг нь устгаж, дараа нь ойрд гэдэг нэрийг нь устгаж,эдүгээ “алтайчууд” хэмээх шинэнэрийгалтайн монголчуудад өгчээ. Ойрд монголчууд одоо тэнд “алтайчууд” гэдэг уулын нэртэй болжээ. Дэлхийн түүхэнд монгол үндэстэн гэж байдаг болохоос “алтай үндэстэн” гэж байдаггүй юм. Дэлхийд Алтай уул гэж байхаас бус,алтайчууд гэж байдаггүй юм.Монголчууд маань харийн оронд эзлэгдвэл ингэж л нэр ч үгүй, хэл ч үгүй болдог аж. Харин хаа ч очиж оросын Алтайд нутаг, уул, усных нь нэр монгол хэвээр үлджээ. Хэн ч очдоггүй, хэн ч ярьдаггүй газрыг “Бурхан мартсан газар” гэдэг дээ. Алтайн монголчууд буюу Алтайн хязгаар одоо ийм л газар болжээ. Зөвлөлт засгийн үед алтайн монголчуудэх монгол хэл, монгол соёл, шашнаа устгуулж, газар нутгаа хэдэн хэсэг болгон тасдуулж үлэмж их зовлон амсжээ.Одоо Алтайн монголчуудын түүхийг үнэнээр нь бичих цаг болжээ. Үүнийг би судалж бичихээр шийдлээ. Эцсийн эцэст энэ газар нутаг, ард олон бол монголчуудын унаган нутагучраас би судалж бичихээр шийдсэн юм.
Алтайн монголчуудын үнэн түүхийг та бүхэнд толилуулъя. Эдүгээ орчин үеийн түүхчид, судлаачид Алтай нутгийг анхнаасаа л Орос улсынАлтайн хязгаар нутаг байсан ,эсхүл түрэг ертөнцийн нэг хэсэг,э нэ тэр хэмээн худал ярьж бичсээр өдий хүрчээ.
Ялангуяа орос зөвлөлтийн үзэл сурталчид сүүлийн зуун жилийн турш Алтай нутаг, түүний хүн амыг язгуур угсаанаас нь холдуулах, монгол гарлыг нь үгүй хийх, монгол нэрийг нь устгах бодлого барьж тэр хорт бодлогоо хүчээр албаданхэрэгжүүлж байлаа. Алтай нутаг бол анхнаасаа л олонзууны турш монголын унаган нутаг байсан. Манай эриний өмнөх 220 оноос эхлэн энэ нутаг монголчуудын өвөг дээдэс Хүннү улсын нутаг байсан. Хүн ард нь Хүннү гүрний иргэд байсан. 12 дугаар зуунаас эхлэн энэ нутаг монголын Найман аймгийн газар нутаг байсан. 1206 оноос хойш энэ нутаг Эзэн Богд Чингис хааны удирдсан Их Монгол гүрний унаган газар нутаг байлаа. Их Монгол гүрний харьяанд байхдаа энэ нутгийн монгол угсаатнууд гаднаас харийн ямар ч дайсан халдаж чадахгүй хамгаалалтанд амар амгалан амьдарч байв. 17 дугаар зуунд энэ нутаг Зүүнгарын урвагч ойрд ноёдуудын гарт орсон цагаас түгшүүртэй болж эхэлсэн юм.1666-1756 оны хооронд энэ нутаг Ойрдын Зүүнгарын нутаг гэгдэж байлаа. Тэхлээр Алтай нутаг хоёр мянган жилийн турш монголын унаган газар нутаг байсан гэсэн үг.
Хэзээ Монгол улс энэ Алтай нутгаа алдсан бэ?1688 онд ЗүүнгарынОйрдын Галдан Халхыг довтолж Халхын Түшээт ханы 20 000 цэргийг хөнөөж гай тарьсан цагаас эхэлжэнэ нутаг хойд хөршид алдагдах шалтгааны үндэс болсон. Галдан Халхыг түрэмгийлэн эзэлж ард иргэдийг түйвээж олон мянган халх иргэд Долнуур руу дүрвэж Манжийн хааны ивээл дор амь гарч байлаа. Ойрдын ноёд удаа дараа өөр хоорондоо байлдаж Халхын эсрэг дайн өдөөж ард иргэдийг түйвээж байсантул Манжийн хаанцэргээ Зүүнгарын нутагт оруулж урвагчдыг цаазалж Зүүнгар улсыг мөхөөсөн юм. Энэ байдлын далимдуулан Оросын эзэнт улсын цэргүүд 1709 оноос эхэлж Алтай нутгийг эзэлж цэргийн бэхлэлтүүдээ барьж Үнэн алдартны / Православия / шашны сүмээ босгож орос тариачид Алтайн газар нутгийг эзэлж тариа тарьж, алт мөнгөний уурхайн орос ажилчидыгэнд ирүүлж энэ сайхан монгол нутгийг эзлэн авсан юм. Хэн ч тэр үед хүчирхэг Орос улстай Алтайн газар нутгийн маргаан гаргаж монгол нутгийг эргүүлэн авч чадаагүй. Оросын түрэмгийлэгчид анх энэ нутагт 17 дугаар зууны эхний хагасаас эхлэн үзэгдэж эхэлсэн. Удалгүйоросын цэргийнхэн 1709 онд Бикатуны бэхлэлт, 1717 онд Белоярскийн бэхлэлтүүдийг барьж нэг талаар Зүүнгарын ойрдуудаас хамгаалах, нөгөө талаар Алтай нутгийн бүх баялгийг судлах, алт мөнгөний ордуудыг нээх зорилгоор хайгуул хийж газар нутгийг нь ойрдуудаас булааж авах ажиллагаа явуулж байв. Монголын Алтайнутаг бол алт мөнгө, давс, хүрэн нүүрс,никель, кобальт зэрэг ашигт малтмалаар баян , мрамор, гранит, минералын ус, эмийн ургамалаар баялаг нутаг тул оросын түрэмгийлэгчдийн шуналыг ихээр хөдөлгөж байлаа. Алтай нутгийн баялгийг эхлээд оросын иргэн худалдаачин Костылевынхон нээж энэ нээлтийг нь оросын Уралын баян худалдаачин үйлдвэрийн эзэн АкинфийДемидов / “Демидовынхон” гэдэг олон ангит орос кино байдаг шүү дээ / ашиглаж үлэмж их олз олж байв. 1730 онд энэ нутагт Демидов мөнгө хайлуулах завод барьж байгуулсан бөгөөд уг тосгоныг “Барнаул” хэмээн нэрлэв. Ийнхүү монголын унаган нутаг байсан Алтай орчмын хагас сая квадрат км нутаг оросын мэдэлд орсон билээ.Оросын Эзэн хаан энэ нутагт Алтайн үйлдвэрүүдийн эзэн, орд газрын эзэн, ой, газрын эзэн болсон байна. Ийнхүү Алтайн уул уурхайн үйлдвэрүүд үлэмж их алт мөнгө олборлож Орос гүрний хэрэгцээг хангаж байв.1915 онд Алтайн төмөр замыг барьж Барнаул хотыг Транс Сибирийн төмөр замтай холболоо.Орос оронд эхэлсэн Столыпиний газрын шинэчлэлт Алтай нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд ихэд нэмэр болов.Удалгүй 1917 онд Орос орондбольшевикууд төрийн эргэлт хийж засгийн эрхийг гартаа авч Орос орныг сүйтгэж эхлэв. Зөвлөлт засгийн үед большевикууд Алтай нутгийг бусниулж эхлэв. Нэг хэсэг “Алтайн губерни” гэж байгуулаад дараа нь удалгүй Сибирийн бүрэлдэхүүнд оруулаад тэгснээ баруун Сибирийн бүрэлдэхүүнд оруулж байв. Тэгснээ “Ойрдын автономит тойрог” гэж байгуулаад удалгүй “Алтайн хязгаар” гэдэг нэртэй болгов.Алтайд амьдардаг ойрд монголчуудын нэрийг “алтайчууд” гэж нэрлэдэг болов.
Эх орны дайны үед Алтай нутагт олон арван үйлдвэр нүүж ирсэн ажээ. Үйлдвэрээ дагаад олон зуун инженер сэхээтнүүд ирэв. Эх орны дайны дараа энэ нутагт олон арван үйлдвэр ажиллаж, тал нутгийн атрыг хагалж үр тариа тарьж үйлдвэр, газар тариалан, хөдөө аж ахуй хөгжиж байв.Алтай нутаг бол үзэсгэлэнт байгальтай ариун дагшин нутаг байв. Энэ нутагт 17 000 гол горхи, 13 000 нуур оршдог билээ. Энэ нутагт 26 хувь нь ой модтой билээ.Энэ нутагт89 төрлийн мөлхөгч амьтад, 320 төрлийн шувууд,33 төрлийн загас оршдог ажээ.Эдүгээ Алтай нутаг хоёр хэсэг хуваагджээ. Нэг нь “Алтайн хязгаар” нэртэй болсон байна. Алтайн хязгаар 168 000 квадрат км газар нутагтай, 2,3 сая хүн амтай ажээ. Хүн амын 94 хувь нь буюу 2,2 сая нь орос хүн эзэлж байна. Алтай нутгийн уугуул хүн ардболох ойрд монголчууд хүн амын 0.1 хувийг эзэлжтэнд1700 ойрд монгол хүн амьдарч байна. Нөгөө нь 1991 онд Алтайн хязгаарын бүрэлдэхүүнээс “Горно Алтайн автономит муж” болгон нэг хэсгийг нь салгажээ.Эдүгээ Оросын Холбооны бүрэлдэхүүнд Алтайн бүгд найрамдах улс нэртэйгээр оруулжээ. Түүхээс үзвэл 1922 онд Ойрадын автономит муж, 1948 онд “Горно – Алтайн автономит муж”, 1991 онд “Алтайн бүгд найрамдах улс” гэдэг нэртэй болжээ. Газар нутаг нь 92 906 квадрат км, хүн ам нь 218 858. Хүн амын 56 хувь нь орос, 34 хувь ньмонголчууд / оросууд алтайцы гэж бичжээ /, 6 хувь нь казахчууд эзэлдэг байна. Нийслэл нь Горно Алтайск хот. Горно Алтайнутагт 20 000 гол горхитой, урт нь 60 000 км болдог. Хамгийн том гол бол Хатан гол, Бия гол юм. Эдгээр голууд сибирийн хамгийн том гол Обь мөрөнд цутгадаг. Энэ нутаг 7000 нууртай. Хамгийн том нуур нь Алтан хөл нуур. Энэ нуурийн эзлэхүүн 231 квадрат км. Энэ Алтан хөл нуур үнэхээр үзэсгэлэнтэй сайхан нуур юм билээ. Нийт нууруудын эзлэхүүн нь 600 квадрат км. Хамгийн өндөр уул нь Хүйтэн уул , 4374 метр өргөгдсөн. Горно Алтайн өмнөд хилийн нуруунууд нь Таван Богд уул, Өмнөд Алтай юм. Монголын уугуул нутаг Алтай бол евроазийн стратегийн чухал түшиц нутаг юм. Алтайн хязгаарын байгаль, уул, рашаан ус, гол горхи, нуурууд,эмийн ургамал, ой мод нь гайхалтай сайхан нутаг юм. Саяхан би өвөр монголын “Одон” телевизийн сэтгүүлчид Алтайн хязгаарт аялсан тухай баримтат телевизийн нэвтрүүлэг үзлээ. Мөн оросын Мир приключений-фильм “ Красоты горного Алтая” баримтат кино үзлээ.Ямар сайхан үзэсгэлэнт байгалтай нутаг вэ. Цаст оргтлтой сүрлэг уулнууд, ширүүн урсгалттунгалаг голнууд, 60-180 метр өндөр цутгалангууд, тунгалан нуур цөөрмүүд, Ангараг гариг шиг ягаан өнгөтэй уулын нуруунууд,өнгө алагласан уулын цэцэгнүүд. Гэрээ хэлэхийн аргагүй үзэсгэлэнт нутаг юм. Хөөмийн, ардын дуу нь уянгалсан гайхалтай нутаг. Ойрад монголчууд аммьдарч байсан ийм сайхан унаган монгол нутгаа харьд алдсан гэж бодохоос өөрийн эрхгүй харамсал төрнө. Энэ газар нутаг чинь эхнээсээ аваад монголын унаган газар нутагбайсан. Дараа нь монголын Ойрдын Зүүнгарын нутаг байсан. Ойрдын Зүүнгар улс мөхөсний дараа орос, казахууд монголын ойрдын зүүнгарын нутгийг бүхэлд нь булаан авсан байдаг юм.Оросууд эдүгээ энэ нутгийг оросын уугуул нутаг хэмээн худал түүхийг үнэн мэтярьсаар залуу үеийг үнэмшүүлж чаджээ. Уугуул иргэд ойрд монголчуудын ярьдагэх монгол хэлийг нь эдүгээ алтай хэл хэмээн буруу нэрлэдэг болжээ. Дэлхийн хэл шинжлэлийн ухаанд Алтай хэлний бүрэлдэхүүн гэсэн ойлголт байдаг.Энэхүү алтайн хэлний бүрэлдэхүүнд: монгол, түрэг, тунгус, манж, япон, солонгос хэл ордог ажээ. Ийнхүү монголын унаган нутаг Алтай бүтэн дөрвөн зууны туршид орос- зөвлөлтийнхнийгарт орж унаган монгол хэл, соёл, буддын шашин нь устаж эдүгээ танигдахын аргагүй болжээ. Хайран монгол нутаг, хайран монгол угсаатан.
ТӨГСГӨЛД ӨГҮҮЛЭХ НЬ:
Би энэхүү нийтлэлдээ дэлхийгээр тарж бусад гадаадын улсад ууссан афганистаны хазар, непалын монголчууд, хятадын юнаны монголчууд, энэтхэгийн моголчууд гэх мэт эх хэлээ ч мэдэхээ байсан бусад монголчуудыг судалж бичсэнгүй. Харин хөрш хоёр гүрэнд амьдарч байгаа монгол туургатаныхаа үнэн түүхийг бичлээ. Өнгөрсөн хорьдугаар зуунд алс холын Астраханы тал, Элстэй хотодамьдардаг халимаг монгол түмэн минь, Байгаль далайн эргээр нутагладаг буриад монгол түмэн минь, Хөлөнбуйр, Сөнөд, Хинганаас Хөх нуур, Алшаа, Ордос, Ил Тарвагатай, Или мөрөн хүртэлхиөргөн нутагтай өвөр монгол түмэн минь коммунизмын хар шуурганд өртөж, Сталин, Маогийн харгис дэглэмийн бууны аман дор цусан далайд живж олноороо хөнөөгдөж байсан цөвүүн цагийг монголчууд бид мартаагүй.
Коммунизмын энэхүү цуст аллага Монгол улсад ч гэсэн болсон юм. 1921-1953 онуудад монголын ард түмнийг хэрхэн хэлмэгдүүлж олон арван мянгаар нь амь насыг нь хөнөөж, шоронд хийж, нутаг заан хөдөө хөөж байсныг бид мартаагүй.
1921 онд Монголд тогтсон “ардын засаг” гэгч сүржин нэртэй, даржин засаг дөнгөж байгуулагдсанаасаа хойш тавхан сарын дараа цуст аллагаа эхэлж байсан юм. 1921 оны 11-р сард “Саж ламын хэрэг ”гэгч зохиомол хэргээр Богд хаант төрийн зүтгэлтнүүд, Богд хааны дотны лам хувраг нарыг баривчлан хөнөөв. Улаантнууд Богд хааныг гамингийн шоронгоос чөлөөлсөн Жамъянданзан тэргүүтэй 50 монгол хүнийг буудан хороов. Үүний дотор Саж лам,Жамц гүн, Жамбал нарын зэрэг Богд хаант монгол төрийн зүтгэлтнүүдийг хөнөөжээ. 1922 оны 8-р сарын 31- ний өдөр Ерөнхий сайд Дамбын Чагдаржав, Монгол улсын дөрөв дэх Ерөнхий сайд Догсомын Бодоо, Сангийн яамны сайд, тэргүүн зэрэгт тайж Гомбожавын Лувсанцэвээн, Пунцагдорж Да лам нарын 15 хүнийг баривчилж, “хувьсгалын эсэргүү,төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан” гэсэн худал зохиомол хэргээр яллаж буудан хөнөөв.
Үүний дараа 1924 онд “Данзангийн хэрэг”, 1928 онд “Хөдөөний бүлэглэлийн хэрэг”, 1930 онд “Шижээ, Бадрахын хэрэг”, 1930 онд “Эрэгдэндагвын хэрэг”, 1932 онд “Эсэргүү бослогын хэрэг”, 1934 онд “Лхүмбийн хэрэг, 1937 онд “Гэндэн, Дэмидийн хэрэг”, 1937 онд “Буриадуудын хэрэг”,“1937 онд “Лам нарын хэрэг”, 1937 онд “Алтан ургийн хэрэг”, 1939 онд “Амарын хэрэг” хэмээх элдэв олон зохиомол хэргээргэм зэмгүй үй түмэн монгол хүнийг буудан хөнөөв. 1932 онд баруун аймгуудад гарсан ардын бослогыг улаантнууд нисэх онгоц, танк хэрэглэж зэвсгийн хүчээр нухчин дарж 6000 монгол хүнийг цаазлан буудан хөнөөж байв. 1937 онд Чойбалсангийн тушаалаар ямар ч гэм зэмгүй35 000 монгол хүн улаантнуудын яргалалд өртөж амь насаа алдаж байв. Энэхүү улаантнуудын зохиомол хэрэг “ Порт Артурын хэрэг”, “Сэхээтний төөрөгдөл”, “доктор Ринчингийн хэрэг”,Намын эсрэг бүлгийн хэрэг”, “Цэрэндоржийн хэрэг”,” яруу найрагч Чойномын хэрэг”, “Эмч нарын хэрэг”, “Академийн хэрэг”, “Жалан-Аажавын хэрэг”… гэх мэтээр хөвөрч 1990 он хүртэл үргэлжлэв. Энэхүү зохиомол худал хэргүүдийгДотоод яамны 50 000 нууц мэдээлэгч, матаачдын гүтгэлгийг үндэслэн үй олон гэм зэмгүй монгол хүмүүсийг хуулийн ямар ч үндэслэлгүй баривчилж, ямар ч хяналт шалгалтгүй, ямар ч шүүх, өмгөөлөлгүйгээр шоронд хийж цаазалж байв.
Ер нь 1921 онд Монголд яг юу болсон юм бэ? Үнэхээр ардын хувьсгал болсон юм уу? Эсхүл улаантны харгис цэргийн төрийн эргэлт болсон юм уу?Яг юү болсныг монголын улаантнуудын зохиож бичсэн түүхийн сурах бичгээс олохгүй.
Харин 1921 онд монголыг хятад цэргээс чөлөөлөхөд оролцсон хаант оросын цагаан гвардын Георгий Семенов, Осиндовский, Княжев, Торновский зэрэг өндөр боловсролтой офицеруудын дурдатгал номуудад тодорхой бичсэн байдаг юм.1920 онд Богд хаанаас монгол төрийн тамгатай бичиг гуйн авч, гаминтай тэмцэх зэр зэвсэг олж ирнэ хэмээн улаан Орос руу ” Ардын намын” таван хүн явсан. Ардын намын эрмэлзэхзүйл нь эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, жинхэнэ монгол төр, шажнаа мандуулна гэсэн зөв зорилготой байв.Гэвч хожим нь ардын намын эрмэлзэх зүйлийг улаан оросын харгис бодлого үгүй болгосон юм. Барон жанжны цэрэгХүрээг гамин цэргээс 1921 оны 2-р сарын 4- ний өдөр бүрэн чөлөөлж, Богд хаант монгол төрийг сэргээн босгов. Гэвч1921 оны 5-р сардардын намынхан үй түмэн улаан орос цэрэг дагуулан монголын нутагт дайран орж ,нийслэл Хүрээг1921 оны 7-р сарын 6-ны өдөр түрэмгийлэн эзэлж улаан цэргийн төрийн эргэлт хийж, хууль ёсны Богд хаант засгийн газар буюу монгол төрийг устгаж, улаан цэргийн оронд нь улаантны харгис засаг тогтоов.Бүтэн жарны турш “Ардын засаг тогтлоо, ард түмэн жаргаж байна, улаан хувьсгал хийж байна, улс орон хөгжижбайна”хэмээн ард түмнийг мэхлэн төөрөгдүүлж, улаан цэргийн бууны аман дор олон мянганмонгол хүнээ хөнөөв. Улаан хувьсгалын балгаар Бурхан шүтээнээ доромжлуулж, хамаг хөрөнгө, мал сүргээ хураалгасан ард түмэн эцэстээ ямар ч эрх чөлөөгүй ядуу ард түмэн болов. 1921 онд монголчуудад зөв замдаа орох сонголт байсан.
Үндсэн хуульт хаант засаглалтай орон болох боломж байсан. Алтан ургийн удам Намнансүрэн, эсхүл Чин ван Ханддоржоор удирдуулсан Үндсэн хуульт хаант засаглалтай улс болох боломж монголчуудад байсан. Эсхүл зүгээр л бүгд найрамдах засаглалтай улс болох боломж байсан. Тэр үед зөв замаа сонгосон улсууд дэлхийд байсан юм шүү. Туркийн удирдагч Кемал Паш 1920 он гэхэдсултаны засаглал, өрнөдийн колоничлогч орны эсрэг тэмцэх арми ч байхгүй, мөнгө ч байхгүй байсан. Гэвч Кемал жанжин арга эвийг хайж мөнгө ч олж, армиа ч байгуулж Англи, Грек зэрэг 6 улсын эсрэг зургаан фронт дээр байлдаж ялсан эх оронч баатар жанжин байв. Кемал Паш Зөвлөлт Орос улсын тэргүүн Ленинд“империализмын эсрэг тэмцэхэд туслаач” хэмээн захидал бичиж, 30 000 винтов буу, 300 “Максим” пулемёт,олон сая сум, 70 кг алт улаан Оросоосавч дайснаа ялсан байдаг. Харин Кемал жанжинхэзээ ч улаан орос цэрэггуйж эх орондоо авчирч байгаагүй. Кемал жанжин өөрийн туркийн шинэ арми байгуулж ялалт байгуулсан байдаг. Кемал Паш бол коммунист намыг эх орондоо хориглож, өрнөдийн загвараар бүгд найрамдах улсаа шинээр байгуулж улс орноо хөгжүүлж чадсан үндэсний баатар. Ийм л эх оронч, ухаалаг удирдагч тэр үед Монголд дутсан юм. Гэтэл тэр үеийн зарим мулгуухувьсгалчид“монголчууд бид бол гаминг цагаантнаар хөөлгөсөн, цагаантныг улаан оросоор хөөлгөсөн их ухаантайхүмүүс” хэмээн хөөрцөглөдөг байсан. Гэвч“муутай нөхөрлөсөн хүн могойн хорлол болдог” гэгчээр улаантнууд монголын ард түмнийгмянга мянгаар нь хөнөөж, эцэстээ монголчууд өөрсдөө ч бие биенээн хөнөөжуул овоо мэт нүгэл үйлдэв.
Ийнхүү монголчууд хорьдугаар зууны эхэнд зөв замаа олж чадалгүй, хамгийн муу замыг сонгож улаантан коммунист улс болсон доо.
Хорьдугаар зууны эхэнд Орос оронд олон зуун жилийн турш оршин тогтнож байсан хууль ёсны хаант засгийг 1917 оны 2-р сард Петроградын ажилчин, цэргүүдийн хаант засгийн эсрэг үйл ажиллагаа өргөжиж хаант засгийн унагааж Түр засгийн газар байгуулагдсан. . Керенскийн түр засгийн газрыг Лев Троцкийгоор толгойлуулсан большевикууд ганцхан шөнийн дотор 1917 оны 11-р сарын 7 нд цэргийн эргэлт хийж засгийн эрхийг булаан авсан түүхтэй. Өмнөд хөрш Хятадад улаантан коммунист Мао ЗедунЗөвлөлт улсаас зэр зэвсэг авч байгуулсан хятадын улаан армийн хүчээр олон жилийн иргэний дайн хийж эцэстээ 1949 онд цэргийн эргэлт хийж хууль ёсны Чан Кайшигийн засгийн газрыг унагааж засгийн эрхийг булаан авсан байдаг. Тэхлээр тэдний ярьдаг улаан хувьсгал гэгч нь улаан цэргийн л төрийн эргэлт байсан юм л даа. Монгол өрнөсөн улаан хувьсгал гэдэг нь яг л ийм загвараар болсон. Тэгээд Монголд яг л Зөвлөлт улсадболсон шиг 1937 оны цуст аллага,1959 оны нэгдэлжих хөдөлгөөн зэрэг эмгэнэлт үйл явдал давтагдсан. 70 жилийн дараа буюу 1990 онд монголын ард түмэн ардчилсан хөдөлгөөн өрнүүлж,улаан Кремлийн гинжнээс чөлөөлөгдөж,харгис коммунизмыг булшилж,эрх чөлөөгөө жинхэнэ утгаар нь олсон. Энэ л хамгийн чухал үйл явдал юм.
Эцсийн дүгнэлт хийхэд монголчууд бид өнгөрсөн зуунуудад ямар хэмжээний унаган монгол нутгаа харийн улсад алдаж хохирсон юм бэ ?Баруун тал нь Балхаш, Зайсан нуур, Ил Тарвагатай, Алтан эмээлээсэхлээд хойд нутаг Алтай ,Саян, Тува , Буриад, Байгал, Ага, Амар мөрөн хүртэл 1.5 сая квадрат км газар нутгаа хүн ардтай нь байгалийн баялагтай нь Орос, Казахд алджээ. Зүүнтал нь Харчин, Хорчин, Хянганы нуруунаас эхлээд өмнөд нутаг Шилийн гол , Сайхан тал, Ордос, баруун тал нь Хөх нуур, Дээд Монгол хүртэл 1.5 сая квадрат км нутгаа Хятад улсад газар, хүн ард, байгалийн баялагтай нь алджээ. 17-18 -р зуунд оршиж байсан 2.0 сая квадрат км газар нутагтай монголын Зүүнгар улсын бүх газар нутгийг Хятад, Казах, Орос улсад алджээ. Гэтэл орчин үеийн монголын төрийн тэргүүнүүд болон гадаад харилцааны сайд нар нь хоёр хөрш улсад юм уу, гуравдахь улсад айлчилж байхдаа “Монгол улс хоёр хөрш улстайгаагазар нутгийнямар ч маргаан байхгүй” хэмээнхудал сүржин мэдэгдэл хийдэг нь даанч гутмаар. Хамаг газар нутгаа харь улсад алдчихаадхөлдүү царайлах ньюутай эмгэнэл.
Эдүгээ сайн цаг иржээ. Монголчуудын мандан бадрах цаг иржээ.Хөрш улсын монголчууддаа Монгол улсын монголчууд бид түүх, соёл, шашин, төрөлх хэл, ёс заншлаа сэргээхэд нь тусалж дэмжих нь ус агаар мэт чухал байна.
Орчин үеийн монгол туургатан бид монгол хэл, үндэстнийхээ соёл, шашинаараа нэгдэх бүрэн боломжтой. Монгол туургатан бид монгол нэг хэлтэй, монгол нэг соёлтой, бурханы нэг шашинтай, монгол нэг ёс заншилтай нэг үндэстэн гэдгээ бүү мартагтун. Орчин үед олон монголчууд дэлхийн олон улсад тархан амьдарч байна. Дэлхийд нийтдээ 10 сая монгол хүн байна. Тэднээс 3.3 сая монгол хүн эдүгээ Монгол улсдаа амьдарч байна. Хятад улсад6 сая монгол хүн, Орос улсадэдүгээ 286 000 буриад монгол, 162 000 халимаг монгол, 249 000 тува монгол буюу 667 000 монгол гаралтай хүн амьдарч байна.
Эдүгээ хөрш хоёр улсад монгол хүний эрх ихэд зөрчигдөж байна. Хөрш хоёр улсад монгол угсаатан хүмүүс НҮБ-ын Хүний эрхийн тунхаглалд бичсэн 28 эрхийг хэрэгжүүлэх боломж байгаа эсэхийг сайтар анхаарах хэрэгтэй. Гадаад улсад амьдарч байгаа монгол угсаатан хүнээ “хужаа”, “хятадын монгол”, “оросын монгол”, “цагаач монгол” хэмээн дуудаж дорд үздэгээ болих хэрэгтэй. Тэднийгээ “Дэлхийн монгол” , “Монгол туургатан” хэмээн хэлж сураач. Тэхлээр орчин үед Дэлхийн монгол, Монгол улсын монголгэсэн хоёр монгол хүнбайна. Дэлхийн монголоо эх орондоо соронзон мэт татахынтулд Монгол улс эдийн засаг нь өндөр хөгжсөн,баян чинээлэг, хүчирхэг улс болох хэрэгтэй байна. Хүний эрх, шударга ёс, хуулийг дээдэлсэн, нийгмийн баталгаатай ардчилсан улс болох хэрэгтэй байна. Дэлхийн монгол хүн Монгол улсын иргэн болох бүх нөхцлийг хангаж “Харьяатын тухай” хуулиа өөрчилж сайжруулах хэрэгтэй байна. Алс хэтдээ арван сая хүнтэй агуу Монгол улс болохыг ерөөж байна.
1948 онд Францын Парис хотноо батлагдсан НҮБ-ын “Хүний эрхийн Түгээмэл тунхаглал”-ын Хүний үндсэн эрхийн 15 дугаар заалтад: “ Хүн бүр аль нэг орны иргэн байх эрхтэй, хүслээрээ өөр орны иргэн болоход нь саад хийх эрх хэнд ч байхгүй” хэмээн заасан. Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн Хүний эрхийн 2 дугаар бүлгийн 62 дугаар зүйлийн 1-д: “ОХУ-ын иргэн ОХУ-ын холбогдох хууль тогтоомж, ОХУ- ын нэгдсэн олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаад улсын / давхар иргэншил / иргэншилтэй байж болно” хэмээн заасан.Тэхлээр Монгол улс хуулиндаа давхар иргэншлийн асуудлыг тусгах хэрэгтэй. Гадаад улсад амьдардаг монгол гаралтай хүний эрхийг хүндэлж элдэв хүнд суртал гаргалгүйгээр Монгол улсын иргэн болохыг хүссэн, Монголд улс төрийн орогнол хүссэн монгол гаралтай хүнд Монгол улсын иргэн болох нөхцлийг хангаж элдэв саад, хүнд сурталгүйгээр шууд Монгол улсын иргэний үнэмлэх олгож Монгол улсын иргэн болгох хэрэгтэй. “Харьяатын тухай” хуулийн Монгол улсын иргэн болох нөхцөл дотор гадаадад амьдардаг монгол гаралтай иргэдэд тусгай хөнгөлөлттэй нөхцлийг хуулиндаа шинээр тусгах хэрэгтэй. “Харьяатын тухай” хуулиндгадаад улсад амьдардаг монгол гаралтай хүн Монгол улсад амьдрах хүсэлтэй бол өргөдлийг шийдвэрлэх хугацааг6 сар байсныг багасгаж 3 сарын дотор шийдвэрлэх, “Монгол улсад 5 жил амьдарсан байх хэрэгтэй” гэдгийг 2.5 жил хэмээн хугацааг нь богиносгох,“амьжиргааны зохих чадвар, эх үүсвэрийнсарын орлого хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин илүү байх ёстой”гэснийг 3 дахин багасгах хэрэгтэй. ” Монгол ардын ёс заншил, монгол хэл сайнмэддэг байх, Монгол улсын Үндсэн хууль сайн мэддэг байх” гэснийг зөөлрүүлэн “монгол хэлний анхан шатны мэдлэгтэй байх” гэж өөрчлөх, “Монгол улсынҮндсэн хуулийг сайн мэддэг байх” гэдгийг бүхлээр нь хасах хэрэгтэй. Гадаад улсадамьдардаг монгол гаралтай малчин, ажилчин, тариачин хүмүүс Монгол улсын Үндсэн хуулийг хэрхэн мэдэх билээ. Монгол улсын жирийн малчин, ажилчин өөрсдөө Үндсэн хуулиа ч сайн мэдэхгүй байхад гадаад улсад амьдардаг жирийн малчин, ажилчин монгол гаралтай хүн монголын хуулийг яаж мэдэх юм бэ.1995 онд батлагдсан “Харьяатын тухай” хуулиндаа дээр дурдсан өөрчлөлт оруулах хэрэгтэй.Харь нутагт хавчигдан зовж зүдэрсэнмонгол хүнМонгол улсаа зорьж Монгол улсдаа амьдрах гэж чин сэтгэлээсээ тэмүүлэн Монгол улсад ирэхэд нь туурга тусгаар Монгол улс элэгнэгтнээ элгэндээ тэврэн авч өмгөөлөн хамгаалж Монгол улсынхаа иргэн болгох хэрэгтэй. Харийн гадаад улсад амьдардаг монгол угсаатан хүнд Монгол улсад ирж Монгол орноо үзэх хүсэлтэй бол Монгол улсад шууд визгүй аялах, зорчих эрхийг нь олгох хэрэгтэй.
Харь улсад хаагдаж таслагдсан монголчууд маань үеийн үед Монгол орныхоо зүг эмээлээ харуулан тавьж, Монгол орныхоо зүг цагаан сүүгээ өргөдөг юм шүү.
Эдүгээ орчин үед дэлхийд Хүний эрхийн асуудал чухлаар тавигдсаар байна. Интернетэд ороод “Map of Freedom ” гэсэн дэлхийн ардчилалтай, ардчилалгүй орнуудын газрын зургийг хараарай. Азид Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос, Монгол, Индонез, Бангладеш гэсэн зургаахан улс бүрэн ардчилалтай улс хэмээн ногоон өнгөөр тэмдэглэгдэж, бусад зэргэлдээх орнууд нь хагас ардчилалтай, огт ардчилалгүй орон хэмээн бараан өнгөөр тэмдэглэгдсэн байдаг. Хорин нэгдүгээр зуун гарчихаад байхад Хүний эрхийн зөрчил хойд, өмнөдхөрш Орос, Хятададүргэлжлэн гарсаар л байна. Эрх нь зөрчигдсөн гадаадад амьдардаг монгол хүмүүсийнхээ төлөө бид яах ёстой вэ?Гадаад улсад амьдардаг монгол хүний эрхийг хамгаалдаг “Дэлхийн монголчуудын холбоо”-г шинэчлэн байгуулж, өөрийн гэсэн интернетийн сайт, телевизийн суваг, сонин хэвлэлтэй болж, монголчуудынхаа дуу хоолой болж, монгол хүний эрхийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Одооноос наян жилийн өмнө Халхын Дилов хутагтын хэлсэн “Монголын асуудлыг дэлхийн өндөр хөгжилтэй хүчирхэг улсуудын сонорт хүргэх хэрэгтэй” гэсэн сургаалийн бид санах ёстой.Тусгаар тогтносон ардчилсан Монгол улсын төр засаг гадаад улсадэрх нь зөрчигдсөн монгол хүнийхээ төлөө дуугардаг,хамгаалдаг, эх орондоо хүлээн авдаг болох хэрэгтэй байна. Монголын асуудал, монгол хүний эрхийн асуудал одоо болтол оршсоор байгаа шүү.
Нэг зүйлд би ихэд харамсдаг юм. Хоёр хөрш их гүрний дээрэнгүй үзэл болон геноцидэд хэлмэгдсэн үндэстний цөөнх гэгддэг монгол туургатан маань их гүрний өдөөсөн дайнд хамгийн түрүүнд татагдан оролцож олноороо амь үрэгддэг. Халимаг,буриадмонголчууд маань хаант Оросын үеэс эхлээд Зөвлөлт засгийн үед болон орчин цагтТурк, Швед, Польш, Франц, Герман, Афганистан, Чечен, Крымийн дайнд оролцож олон хөвгүүдээ алдсан даа. Сталины цуст аллаганд өртөж ямар ч гэм зэмгүй олон мянган буриад, халимаг хүмүүс амь насаа алдсан даа. Өмнөд монголын морьт цэрэг улаан хятадын өдөөсөн түвдийн эсрэг дайнд оролцож хэдэн зуун өвөр монгол цэрэг амь үрэгдсэн. Ямар ч гэм зэмгүй 50 000 өвөр монгол хүн хятадын соёлын хувьсгалд өртөж амь насаа алдсан байдаг.Тэдгээр өвөр монголчуудыг хөнөөсөн нэг ч хятад хүн хуулийн дагуу ял шийтгэл хүлээгээгүй өнгөрчээ. БНМАУ-д улаантан Чойбалсанызохион байгуулсан цуст аллаганд өртөж 35 000 монгол хүн алтан амиа алдаж, 150 000 монгол хүн хэлмэгдсэн байдаг. Эдгээр аллаганаас болж 1940-1950 онуудад бүтэн 10 жилд Монгол улсын хүн ам нь дөнгөж таван зуу / 500 / -аар өссөн байдаг. Энэ бол монгол туургатны хувьд маш том гарз, маш том эмгэнэл юм.
Хорьдугаар зуунд харийн улаан таван хошуу тэмдэг малгайдаа хадсан халимагийн морьт цэргүүд улаан орос цэргийн хамт 1921 онд Богд хаант Монгол улсын Баяр гүний монгол цэргүүдийг Хиагтад олноор нь буудан хөнөөж байв. Богд хаант Монгол улсын Хатанбаатар Магсаржавын монгол цэргүүд 1916 онд өвөр монголын Шударга баатар Бавуужав гүний өвөр монгол цэргүүдийг даран устгаж байв. Улаан таван хошуу тэмдэг малгай дээрээ хадсан Чойбалсангийн улаан монгол цэргүүд монголынард түмнийбослогыг 1932 онд зэвсгийн хүчээр дарж,1937 онд монголын ард түмнийгхоморголон буудан хөнөөж байв. Чойбалсангийн улаан монгол цэргүүд Манж Го улсын өвөр монгол цэрэгтэй 1939 онд, 1945 онд тулалдахад хүрч байв. Улаан таван хошуу тэмдэг малгай дээрээ хадсан өвөр монголын морьт цэрэг хятадын улаан цэргийн хамт1950 онд Өвөр Монголын Ордост гарсан өвөр монголчуудын Халх Монголтой нэгдэх гэсэн бослогыг дарж, 1958 ондхятадын цэргийн түрэмгийллийг эсэргүүцсэн Түвдийн ард түмний эх орноо хамгаалсан бослогыг зэвсгийн хүчээр даржбайв. Тэгвэл эдүгээ хорин нэгдүгээр зуундНҮБ-ын цэнхэр дуулгатай монгол цэргүүд алс холын африкийн ард түмнийг хүртэл харгис дэглэмээс хамгаалж байна. Алтан соёмбоо дуулган дээрээ залсан монгол цэргүүдодоо хамаг монголчуудаа хамгаалах цаг иржээ.
Хамаг Монгол минь хэзээ нэгдэх юм бол?Нэгдсэн Монгол улс. Энэ бол монгол хүн бүрийн мөрөөдөл. Монгол хүний мөрөөдөл биелэх ёстой. Монголчууд аа. Монгол хүн монголхүнээ хайрлаж хүндэлдэг болцгооё. Хамаг Монгол улсаа хайрлан дээдэлж мандуулъя.
Алдагдсан монгол туургатан миньАлтан дэлхийд мөхөөгүй байна.Хуваагдсан монгол туургатан мnньХорвоо дэлхийд устаагүй байна.
Баатар Чингисийн сүлдэн дор нэгдэх цаг ирнэ ээ, монголчууд минь
Бурхан багшийнсургаал дор гэгээрэх цаг ирнэ ээ, монголчууд минь.
Хуульч, сэтгүүлч Доржийн СҮХБААТАР
1988.12.8. Монгол улс, Хэнтий аймаг. Өндөрхаан хот.
/Тайлбар: Зохиогч 2020 онд энэхүү ниийтлэлээ нэмж шинэчлэн бичив. /