Өнөөдөр /2022.11.08/ гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од “Линденвүүд Лионс” багийн эсрэг тоглосон юм. Талбайн эзэн “Дэйтон Флайерс” баг 73:46-гаар хожсоноор энэ улирлын эхний хожлоо авлаа.
Ш.Энхийн-Од тоглолтын эхний хагаст 5 оноо, 3 самбараас бөмбөг авалт, 2 ашигтай дамжуулалт өгсөн бол тоглолт дуусахад 14 оноо буюу хамгийн өндөр оноог авч, 5 ашигтай дамжуулалт, 3 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн билээ.
АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн NCAA-гийн нэгдүгээр дивизионы шинэ улирлын тоглолт үргэлжилж байна.