Хөвсгөл аймгийн …. сумын “Эгийн голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 167 км, сумаас урд зүгт 2 км/-т Малчин С, П нар 11 сарын 02-ны өдрийн 15:00 цагт малаа хариулахаар мотоциклтой гараад сураггүй болсон тухай өмнө бид мэдээлж байсан.

Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн С /15 настай, эрэгтэй/, П /15 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 11 сарын 03-ны өдрийн 23:10 цагаас эхлэн зохион байгуулж, 11 сарын 04-ний өдрийн 08:38 цагт …. сумын Бадрах багийн ….. хорооны … дугаар гудамжны урдаас мотоциклийг олж, тус багийн Мандал хорооны айлын байшинд байсныг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн