Хүүхдийг аль болох өдөр тутам тодорхой хугацаанд (20-30′) идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг дэмжих нь зүйтэй. Тохиромжтой үед гадаа гаргаж салхилуулах, гүйлгэж харайлгах, боломжгүй бол өдрийн цагаар гэртээ үсэрч харайж, чангаар орилж тоглохыг нь хориглолгүй хүлээцтэй хандаж өгөөрэй.
Мөн хүүхдэд хүлээн зөвшөөрөгдөх, урам авах хэрэгцээ байдаг. Хүүхдүүд гэр бүлийнхнээс гадна цэцэрлэг, сургууль дээрээ багштайгаа, найзуудтайгаа харилцаж өөрийн хийж бүтээж сурсан зүйлээ гэр бүлийнхэн болон бусад хэн нэгнээр үнэлүүлж, урам авах хүсэлтэй байдаг. Ингэснээр би болж байна, би тоогдож байна, би дахиад хийж үзүүлье гэж өөртөө итгэх итгэл нь аажмаар нэгмэгддэг.
Хүүхдэд мөн халамжлуулах хайрлуулах, бусдыг хайрлах хэрэгцээ бий. Тиймээс хүүхдээ сэрэхэд нь, унтахад нь, шинэ зүйл сурахад нь тэвэрч, урмын үг хэлж анхаарал хандуулахаа мартуузай. Мөн ангийн найзуудтай нь тогтмол цагт цахим орчноор дамжуулан ярилцуулж байхыг зөвлөе. Хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ өдөр тутмын болсон зүйлсээ ярилцах үнэхээр дуртай байдаг шүү.
• Хүүхдийн тоглох, ярилцах, үзэх, сонсох, аливаа зүйлийг судлан таних боломжийг олгох хэрэгтэй. Гэртээ байгаа гээд чимээгүй бай, томоотой бай, хичээлээ хий л гээд байж болохгүй. Та хамтрах л чухал. Хамтран тоглох, хамтран судлах, хамтдаа шинэ кино үзэх тэгээд мэдрэмжээ хуваалцах
ХҮҮХДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?
• Өдөр бүр их биш, бага биш тогтмол хугацаанд тухайн хүүхдийнхээ нас болон хөгжлийн онцлогт тохирсон хөтөлбөр гаргах хэрэгтэй.
• Тохирсон хугацаагаар мэдрэлийн төвүүдийг ээлжлэн ажиллуулж, бүтээлч, ухамсартай хандуулах олон арга, барилыг хослуулж хэрэглэх нь хүүхдийг ядраахгүй сайн талтай. Тодруулбал, бага багаар сонирхолтой байдлаар, хамт будах, наах, унших, хайчлах, тоглох зэргээр илүү хөгжилтэй болгох тал дээр анхаарна гэсэн үг.
• Үүнийхээ дараа хүүхдийнхээ ахицыг ажиглаж заавал урам өгөөрэй.
Жишээ нь: “Баярлалаа, охин (хүү) минь. Өнөөдөр зургаа будахдаа ийм олон өнгө сонгосон нь ямар гоё юм бэ”, “Чи өдөр ирэх бүр л илүү сайн хийж байна” гэхчлэн хоосон магтах биш гаргасан хичээл зүтгэл, бүтээсэн бүтээлийг үнэлж өгөх нь зөв.
Г. Төмөрзаяа
1 comment
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?
NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
whatsapp дугаар: +19099134258