Бүлэг гэмт хэрэгтнүүдийг илрүүлжээ

УМБГ болон Сонгионхайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс хамтран 2015 оноос хойш малын болон орон байрны хулгай хийдэг 23-25 насны 23 залуугаас бүрдсэн бүлэг этгээдийг илрүүлэн шалгасан байна. Мөрдөн шалгах явцад хулгайн бүлгийн 200 гаруй үйлдэл илэрсэн бөгөөд тэд нийслэл болон Төв, Дархан-Уул, Дорнод аймгийг дамжин хулгай хийж байсныг тогтоожээ. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын байгууллага гэмт хэрэгтнүүдэд 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу 10-15 жилийн хорих ял эдлүүлэх дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн