Жолоодох эрхийн үнэмлэхгүй Ч.Маралмаа гэгч урсгал сөрөн долоон авто машин угсруулан дайрч, хоёр хүүхэд мөргөсөн ноцтой осол гарсан билээ. Тэгвэл тус ослын хохирогч 12 настай С охин эмнэлгээс гарчээ.
Биеийн байдал нь дээрдсэн учраас гэртээ гарсан аж.
Охины бэртлийн талаар шинжээч “хөнгөн бэртсэн” гэсэн дүгнэлт гаргасныг аав нь эсэргүүцэж гомдол гаргасан юм.
Тус хэргийг хууль, хяналтын байгууллагууд шалгаж байна.
Эх сурвалж: Arslan.mn