Манай дэлхий дээр таны огт сонсож байгаагүй жижигхэн улс орнууд өчнөөн бий. Яагаад гээч? Яагаад гэвэл тэнд ямар ч хүнд асуудал үүсдэггүй болоод тэр. Тэд дайн байлдаан хийдэггүй, зэвсэглэлийн төлөөх уралдаанд оролцдоггүй, хэнтэй ч муудалцалгүйгээр чимээгүйхэн, тайван амгалан оршин тогтнодог юм.

Ийм улсад олныг залхаасан, өөрийнхөө алдааг бусдад тохох гэсэн улстөрчид байхгүй. Ийм улс оронд гадаад бодлогодоо санаа зовох зүйлгүй, дотроо тайван амгалан амьдарч болдог юм.

Науру

f7bd2d942c34fd2dc3f8d9ef64aefd0e-1024x683 Улс жижиг байх тусмаа асуудал бага байдаг

Номхон далайн төвийн хэсэг Микронезид байрлалтай Науру нь дэлхий дээр газар нутгийнхаа хэмжээгээр Ватикан, Монакогийн араас гуравдугаарт бичигддэг. Энэ өчүүхэн жижиг улс цөмийн зэвсэгтэйгээрээ гайхуулж чадахгүй ч танд олон сайхан дурсамж үлдээж чадна. Ургамал, амьтны гайхалтай зүйлээс гадна элсээр хучигдсан далайн эрэг гээд амарч болох таатай газар. Мэдээж хотод нь гэмт хэрэгтнүүд, хулгайч дээрэмчид бий ч бүгд тэднийг хараад л танина. Науру тусгаар тогтнохын төлөө тэмцэх ч шаардлага байхгүй. Яагаад гэвэл энд тэгэх ч хэрэг байхгүй юм.

Лихтенштейн

08f3f7a8e2bb643ba46df45f8eadeeb0-1024x768 Улс жижиг байх тусмаа асуудал бага байдаг

Герман, Австри, Швейцарь зэрэг улсаар хүрээлүүлсэн Альпын бяцхан улсыг мэддэг хүн тун цөөн. Лихтенштейний цагдаагийн газар эрүүгийн цагдаагийн газар, аюулгүй байдал, замын хяналтын цагдаатайгаа нийлээд ердөө л 120 хүнтэй. Тус вант улс 1868 онд зэвсэгт хүчнээс татгалзжээ. Хэрвээ энд ямар нэгэн зүйл гарвал энэ талаар олон сарын турш хов жив болгон ярина шүү дээ.

Бруней

850851a03584c5d04737e0c48addd940-1024x681 Улс жижиг байх тусмаа асуудал бага байдаг

Хамгийн хөгжингүй, орчин үеийн, ДНБ-ий үзүүлэлтээрээ хамгийн өндөр, худалдан авах чадвар хамгийн өндөр улсын нэг бол Бруней. Нэг их сургуультай, тэнд нь өсвөр насныхан нь бүгд орохыг эрмэлздэг. Хамгийн сонирхолтой нь Батлан хамгаалахын сайд, шашны удирдагчаар султан нь өөрөө ажилладаг. Тэр бас төрийн тэргүүн. Энэ 2000 орчим бие бүрэлдэхүүнтэй өөрийн гэсэн армитай. Брунейд дундаж наслалт эрчүүд нь 74 бол эмэгтэйчүүд нь 78 байдаг.

Андорра

7f3a129f714dae355760386581cde8fe-1024x576 Улс жижиг байх тусмаа асуудал бага байдаг

Энэ улсын тухай бид бараг сонсож байгаагүй ч тус улс аялал жуулчлалаараа амьжиргаагаа залгуулдаг гэнэ. Андоррад зун амрах аятайхан газрууд өчнөөн бий. Өвөл ч мөн уулын цанын амралт нь үйл ажиллагаа явуулдаг. Энд их сургууль, дунд сургууль, ном сангууд байх бөгөөд боловсрол нь үнэ төлбөргүй. Эмнэлгийн үйлчилгээ ч мөн үнэгүй. Гоёмсог байшингуудтай гээд л яг л үлгэр байгаа мэт орон ажээ.

Сан-Томе ба Принсипи

bcd69685f98d1f6fa184f324263f743a-1024x565 Улс жижиг байх тусмаа асуудал бага байдаг

Сан-Томе ба Принсипи нь Төв Африкийн баруун эрэгт байрлах арлын улс юм. Африкийн хамгийн тогтвортой, ардчилсан, аюулгүй улсын нэг гэж хэлэхэд болно. Энд ядуурал, хүчирхийлэл, гэмт хэрэг бараг байхгүй. Ер нь ямар ч үйл явдал өрнөдөггүй гэхэд болно. Нутгийн иргэд нь жимс ургуулж, мод зүсч тайрах ажил эрхэлдэг. Эдгээрийгээ жуулчдад зарах буюу хилийн чанадад гаргадаг байна.

Бутан

hram-taktsang-lakhang-butan_0-1024x579 Улс жижиг байх тусмаа асуудал бага байдаг

Иргэдийнхээ аз жаргалыг хэмждэг цорын ганц улс. Бас Аз жаргалын яам байдаг дэлхийн ганц улс. Ийнхүү аз жаргалыг үндэсний бодлогынхоо гол цөм нь болгож чаджээ. Бутаны Үндсэн хуулийн I зүйлд зааснаар засаглалын дээд нь ард түмний мэдэлд байдаг. Хэдийгээр тус улс хаантай ч хаан нь албатуудынхаа санаа бодлыг хүндэтгэн үйл ажиллагаа явуулдаг. Иргэдийнх нь 80% нь буддын шашинтай болохоор сүм хийдийн орон гэж хэлж болно.

Сан-Марино

27030-1024x605 Улс жижиг байх тусмаа асуудал бага байдаг

Сан-Марино бол дэлхийн хамгийн баян улсуудын нэг. Тус улсын орлого нь зарлагаасаа байнга давж байдаг. Газар нутгийнх нь хэмжээ ердөө л 60.57 км.кв. Зэвсэгт хүчин нь 75-100 хүнтэй байнгын цэргүүд байдаг. Бүгд л бие биеэ мэдэж, хайрладаг. Сан-Маринод жижиг дунд бизнес ихэд хөгжжээ. Энд баар, хувцасны дэлгүүр, хүнсний дэлгүүр цөм бий. Мэдээж Сан-Марино аль ч улстай дайн хийдэггүй.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн