УСУГ-ын залуучууд Шатрын их мастертай нөхөрсөг тоглолт хийлээ

2022-08-30 20:131min0
A38FAINWmTatQOb8OHk5

Дэлхийн шатрын 44-р олимпиадад амжилттай оролцсон шигшээ багийн тамирчид Ус сувгийн удирдах газрын залуучуудтай нөхөрсөг тоглолт хийж “Оюунлаг” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт:

Эрэгтэй багаас
Олон улсын их мастер С.Билгүүн, Олон улсын хэмжээний мастер С.Ган-Эрдэнэ

Эмэгтэй багаас
Олон улсын хэмжээний мастер Б.Баярмаа, Олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул нар урилгаар ирж оролцсон бөгөөд Шатрын их мастер С.Билгүүн УСУГ-ын 14 шатарчинтай зэрэг тоглолт хийсэн юм.

“Оюунлаг” өдөрлөгийг УСУГ-ын дарга Ц.Төрхүү нээж үг хэлж, тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.

Бэлтгэсэн: Х.Эрхэс

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй