Өмгөөлөгч О.Анхбаяр цагдаагийн мөрдөн байцаагчдийн хатаа бус байдал хэрхэн алдагдаг талаар өөрийн цахим хуудсандаа асуудал хөндөж, цагдаагийн мөрдөгчдийг хараат бус ажиллахад анхаарах ёстой талаар бичсэн байна.
Тэрбээр “Би цагдаагийн мөрдөн байцаагч байж үзсэн. Одоо ингээд бодоход хараат бус байдал нь хамгийн их хамгаалагдаагүй субьект бол цагдаагийн мөрдөгч нар байжээ. Ерөөсөө цагдаагийн мөрдөгчийн хараат бус байдлыг хамгаалах ямар ч дэд бүтэц алга байна.
Мөрдөгч нар нийт мөрдөн шалгах ажиллагааны хамгийн их ажиллагааг хийж байна. Мөрдөгчид хэрэг шалгах үеийн хамгийн чухал шийдвэрлэх хэсгийг гүйцэтгэж байгаа. Цагдаа нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгч шиг, прокурор шиг эрх үүрэг нь заагдаж орсон ганцхан хүн бол цагдаагийн мөрдөгч юм. Мөрдөгч нь шүүгч, прокурор шиг эн тэнцүү чухал хүн мөртлөө түүний хараат бус байдлыг хэн ч тоохгүй хөсөр хаясан байжээ. Мөрдөгчийг зүгээр л эргүүлд гаргаж, хамгаалалтад зогсоох зэргээр хараат бус байдалд нь гадна хэлбэрийн хувьд шууд халдаж байна.
Ер нь мөрдөгчийн хараат бус байдлыг хамгаалах нь цаагуураа хэргийн хувь заяа болоод хэргийн оролцогч нарын эрх хангагдах гээд давхар олон сайн үр дагавартай
Тэгэхээр:
- Яагаад мөрдөгч шүүгч шиг нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг байж болдоггүй юм бэ.
- Яагаад мөрдөгчийн бичсэн нөлөөллийн хуудсыг ЦЕГ шууд хүлээж аваад нөлөөлөх гэсэн этгээдийг шалгадаг байж болохгүй гэж.
- Яагаад мөрдөгч рүү хэрэг асууж утсаар ярьдаг хувийн сонирхолтой өөр газар хэлтсийн том хурандаад хариуцлага тооцож болохгүй гэж.
- Яагаад мөрдөгчийг шалгаж буй хэрэгтэй нь холбогдуулан өрөөндөө дуудаж уулздаг дарга хөндлөнгийн гэрч байлцуулдаг, юу ярьсан тухай протокол хөтөлдөг байж болохгүй гэж.
Үүнийг биелүүлээгүй бол ёс зүйн зөрчил болдог байж яагаад болохгүй гэж. Мөрдөн байцаагч байхад надад гаднаас гэхээс илүүтэй, дотроос мэргэжил нэгт нөхдөөс маань нөлөөлөл ирдэг байсан шүү” гэжээ.