Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс С.Энхболдын удирдаж буй Эрүүл мэндийн яаманд “Цалам” ажиллагааг эхлүүлж, түүний толгойлдог бүлэглэлийнхнийг нэг нэгээр нь танилцуулж, эцэст нь С.Энхболдын булхай луйврыг бүтэн зургаар нь илчлэх гэж байгаа тухайгаа нийтлэлдээ дурьдаад өнөөдрөөс эхлэн танилцуулж эхэлсэн байна.
Тэрбээр нийтлэлийнхээ эхэнд “…С.Энхболд сайд Эрүүл мэндийн яаманд эх адаггүй томилгоо хийж, тус яамыг тендерийн наймаачид, хувийн эмнэлгүүдийн эзэд, эрх мэдэлтнүүдийг гар хөлүүдээр дүүргэлээ. Эцэст нь, эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, Эрүүл мэндийн даатгалын сан, Эрүүл мэндийг дэмжих сангаасаа эхлээд хоосорч байна. Хэдхэн жишээ дурдъя. Нэгдүгээрт, С.Энхболдыг сайд болсноос хойш Эрүүл мэндийн яамны газрын даргын албан тушаал 100 сая, хэлтсийн даргын албан тушаал 35 сая төгрөгийн ханштай болсон гэх. Ингэж мөнгө төлж дарга болсон нөхөд эргээд эрүүл мэндийн салбарыг тонож, түрийвчээ түнтийлгэдэг болсон. Жишээ нь, Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн хэд хэдэн дарга тус бүр нь 1.0 тэрбум төгрөгийн үнэтэй орон сууц, хаусанд орцгоосон бол нэг дарга нь Эрүүл мэндийн даатгалын сан, Эрүүл мэндийг дэмжих сангаас 1.0 тэрбум төгрөг хувьдаа авсан гэх маш ноцтой мэдээлэл ч байна. Хоёрдугаарт, Эрүүл мэндийн яамны хэд хэдэн дарга нь хувийн эмнэлэгтэй, эм, эмнэлгийн хэрэгсэл импортолдог компанитай. Хувийн эмнэлгээрээ Эрүүл мэндийн даатгалын санг хоосолж, эм, эмнэлгийн хэрэгсэл импортолдог компаниараа Эрүүл мэндийн салбарын санхүүжилт өндөртэй бүхий л тендерүүдийг түүж, хариуд нь С.Энхболдын халаасанд хувь өгдөг гэх.
С.Энхболд сайд ингэж Эрүүл мэндийн яамыг самарч байгаа ч хэн ч түүнтэй хариуцлага ярьдаггүй, сайдын сэнтийгээс нь буулгадаггүйн шалтгаан нь тэр ардаа асар том хамгаалалтай гэж Эрүүл мэндийн салбарынхан ил цагаан ярьдаг болсон байна. Жишээ нь, эхнэр Б.Цолмон нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Бэрх тосгоны бага сургуулийн нэг ангил хамт сурч байсан, хожим сайд асан Т.Мөнхсайхантай хамт Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн нэг анги төгссөн гэх мэтээр төр дахь холбоо хамаарал, хамгаалалт нь их гэнэ.
Иймд Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс С.Энхболдын удирдаж буй Эрүүл мэндийн яаманд “Цалам” ажиллагааг эхлүүлж, түүний толгойлдог бүлэглэлийнхнийг нэг нэгээр нь танилцуулж, эцэст нь С.Энхболдын булхай луйврыг бүтэн зургаар нь илчлэх гэж байна. Бидний “Цалам С.Энхболд сайдын толгойлдог бүлэглэлээс цаламдах эхний хүн бол Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох.” гэжээ.
Энэхүү нийтлэлийг бүрэн эхээр нь ERGELT.MN сайтаас уншина уу!
1 comment
Булхайг нь сайн ухаарай, бузар нь далай болсон хүндээ. Авгай Цолмон гээд байгаа нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас хөөгдөж байсан олиггүй, ажил хийж чаддаггүй хүүхэн байдаг, найзууд нь өөрийх нь өрөөсөн дугуй нар бас бөөн даргын албан тушаалд томилогдоод байгаа. Тэр эмнэлгийн тусламжийн дарга болсон Нарангэрэл гээд байгаа найзтайгаа гэр бүлийн найзууд гэсэн. Тэрнийхээ нөхөр сүүдрээр их юм хийсэн дээ холбоогоор нь сайн хөөж шалгаарай. Бас ээж нь сайд хүүтэйгээ мөнгө бас сайн идсэн дээ