14 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын Монголын уран сайхны кино хэсэг өчигдөр /2022.10.19/ болж кино наадмын шилдэг киногоор “Этгээд” уран сайхны кино шалгарлаа.
Найруулагч Б.Баатарын “Этгээд” уран сайхны кино нийт 80 минут үргэлжлэх бөгөөд 2022 оны Олденбургийн ОУКН-ын “Хамгийн өвөрмөц, зоримог кино” шагнал, 2022 оны зураглаачдын “Алмаз” наадмын “Шилдгийн шилдэг кино” шагнал хүрээд буй. Мөн Монголын зураглаачдын нийгэмлэгээс энэ жил зохион байгуулсан тав дахь удаагийн “Алмааз” наадмын “Шилдэгийн шилдэг кино”-гоор “Этгээд” уран сайхны кино шалгарсан юм.