Гаднын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон хэргүүдийн жагсаалтыг аравдугаар сарын 28-нд дэлгэрэнгүй танилцуулахаар төлөвлөсөн хэмээн Хууль зүйн сайд Х.Нямбаатар Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр хэллээ.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий прокурор, Тагнуулын Ерөнхий Газрын даргаар ажилласан байсан, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүст холбогдох хэргүүдийг жагсаалтуудыг танилцуулахаар бэлдсэн. Гадаадын хөрөнгө оруулагчид монголд үйл ажиллагаагаа явуулахад монголд хамгийн таатай суурь эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг тогтмол үйл ажиллагаагаа явуулж хэвлэл мэдээллийн байгууллагад танилцуулахаа албан ёсоор хэлье.
Арбитрт маргааш хянан шийдвэрлэх ажиллагаан дээр гацсан, шүүхийн шатанд гацсан, иргэний хэргийг эрүүгийн хэрэг болгон шийдүүлсэн, бусдыг үндэслэлгүйгээр Монгол Улсаас гаргах хууль бус ажиллагаа зохион байгуулж, хар тамган даруулан хөрөнгө оруулагчийг Монгол Улс руу орж ирэхгүй болгосон гэх мэт урт жагсаалтыг танилцуулахаар бэлдэж байгаа.
Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Үүний хүрээнд хэргүүдийг олон нийтийн анхааралд чиглүүлж холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана” гэв.