Олон улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн цахим тэмцээнийг энэ сарын 13-14-нд зохион байгууллаа.
Тус тэмцээнд Монгол, АНУ, БНЭУ, ХБНГУ, Норвеги, Австрали, Канад зэрэг дэлхийн 46 орны 85 багийн тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсыг төлөөлөн 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй хоёр баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй нэг багийн хүмүүжигч оролцжээ. Ийн Монголын эмэгтэй баг түрүүлж, алтан медаль хүртсэн байна.
Ташрамд дуулгахад, Дээрх тэмцээн анх 2021 онд зохион байгуулагдахад Монгол Улсын баг түрүүлж алтан медалийн эзэн болсон.