Өсвөрийн шатарчдын ААШТ-нд Монгол тамирчид найман медаль хүртлээ

2022-10-18 12:541min0
bur
Рапид төрөлд манай улсын өсвөрийн шатарчид хувийн болон багийн дүнгээр нийт найман медаль хүртжээ.

Индонезийн Бали хотноо үргэлжилж буй 2022 оны өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Рапид төрөл өчигдөр өндөрлөлөө. Тэмцээн аравдугаар сарын 13-22-ны өдрүүдэд үргэлжлэн явагдах бөгөөд өнөөдөр тэмцээний стандарт төрлийн финаль эхэлнэ.

Рапид төрөлд манай улсын өсвөрийн шатарчид хувийн болон багийн дүнгээр нийт найман медаль хүртжээ. Тодруулбал,

Хувийн дүнгээр:

18 насны хөвгүүдийн ангилалд: Х.Итгэлт, мөнгөн медаль
9-10 насны охидын ангилалд: М.Цэлмэг мөнгөн медаль

Багийн дүнгээр:

Найман насны хөвгүүдийн ангилалд: М.Батзолбоо,З.Өнөмөнх, С.Амарбаяр нар хүрэл медаль
10 насны хөвгүүдийн ангилалд: Т.Түвшинтулга М.Ананд, С.Баярдүүрэн нар хүрэл медаль
Найман насны охидын ангилалд: И.Цэлмүүн, О.Оюун-Эрдэнэ, Э.Болортунгалаг нар хүрэл медаль
10 насны охидын ангилалд: М.Цэлмэг, Б.Буянхишиг нар мөнгөн медаль
12 насны охидын ангилалд:Г.Урангоо, М Маргад, Б.Уянгалянхуа мөнгөн медаль
14 насны охидын ангилалд: Э.Хүслэн,Э.Эмүжин,Э.Энхрий мөнгөн медалийн эзэд болжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй