Богд хааны ордон музейн зүгээс үзэгчдээ зориулан жил бүр олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг уламжлалтай.
Энэ удаад “Хааны ордны намар” нэртэй арга хэмжээг энэ сарын 16-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах юм байна. Мөн нээлттэй өдрүүдийн хүрээнд “Хааны ордны зоог” асарт зоог барих уламжлалын тухай танилцуулга хийж, зоог барих аж.
Нээлттэй өдрүүдийн хүрээнд Богд хааны ордон музейг зорин ирж байгаа үзэгчдэдээ зориулан тасалбарын үнийн дүндээ өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, энэ сарын 13-16-ны өдрүүдэд музей үзэх гэр бүлд нэг тасалбар буюу үнийн дүнг 50-75 хувиар хөнгөлнө.
Мөн насанд хүрсэн хоёр үзэгч тутмын нэгд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.