Зургаан сар завсарласан НӨАТ-ын сугалааны тохирол өчигдөр буюу 2022 оны аравдугаар сарын 12-нд явагдсан. Сугалааны тохирлоор 36,499 баримтад хонжвор таараад байгаа. Эдгээр азтан болсон иргэдийн урамшууллыг ямар хугацаанд олгох талаар Татварын Ерөнхий Газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуулаас IKON.MN сайт тодруулсан байна.
Д.Мөнхтуул:
-Азтан болсон иргэд Ebarimt аппликэйшны СУГАЛАА цэс рүү орж, хонжвор шалгах товчлуур дээр дарж урамшууллаа баталгаажуулна. Баталгаажуулалт хийснээр Татварын Ерөнхий Газар хүсэлтийг хүлээн авсан гэсэн үг. Хүсэлтийг татварын байгууллага шалгаж баталгаажуулаад ажлын 15 хоногт урамшууллыг системд бүртгэлтэй данс руу нь шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл азтан болсон иргэн урамшууллаа баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт олгоно. Урамшууллаа сугалааны тохирол явагдсанаас хойш 90 хоногийн дотор баталгаажуулах эрхтэй байдаг. Баталгаажуулахгүй 90 хоногоос хэтэрвэл цуцлагдах журамтай.
Илүү дэлгэрэнгүйг Ikon.mn сайтаас уншина уу.