Өчигдөр нэг судалгааны дүн харсан юм. Энэ судалгаагаар Ази эрэгтэйчүүд хамгийн их сэтгэл зүйн дарамтад өртдөг гэжээ. Тэгээд бодлоо. Ингэхэд манай Монгол залуус сүүлийн үед яагаад богинохон наслаад байна, тэд ер нь сэтгэлийн гунигаа яаж тайлдаг билээ, гэр бүлийн зүгээс тэдэнд ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг бил үү гээд. Мэдээж хүн л юм чинь тэдэнд уйлах эрх бий.
Яагаад гэвэл эр эм гэлтгүй нулимсны сүвтэй. Гэхдээ манай Монголд боломжгүй. Эрчүүдийгээ уйлангуут битгий уйлаад бай, эр хүн юм байж, өвдөнгүүт за битгий баашил, хурдан бос гэдэг бичигдээгүй хатуу дүрэмтэй. Монгол эр хүн байж чи одоо юун нялцрай юм гээд. Би хүү төрүүлээгүй ч олон эрэгтэй найзтай. Тэд нартай харьцахад маш амар байдаг. Эрчүүдэд юу хэрэгтэй гээч. Зүгээр л сэтгэлийн гунигийг нь хамтдаа тайлах (за тэгээд буруу утгаар ойлгоод сэвчихэв ээ) найз хэрэгтэй байдаг. Тийм найз байхыг хичээдэг. Уг нь эрчүүдэд олон юм хэрэггүй юм билээ.
Хоёр ээлжийн сайхан хослол, хөдөө гадаа өмсөхөд тохиромжтой цөөн хэдэн подволк, хөлөнд нь эвтэйхэн гутал ихэнхдээ пүүзийг сонгодог. Яг үнэндээ тэд хослолд дургүй, зангианд бүр ч дургүй. Зарим нь ёстой албан хүчээр зүүдэг. Хоолой бариад байна гэдэг жижүүрийн үгтэй зарим нэгэн байхад, зарим нэгэн нь зангиа зүүхгүй бол хүзүү сийгээд байна гэх нь ч бий. Заа хоол хүнсний тухайд бол монгол эрчүүдийн дуртай хоол нь хамгийн түрүүнд чанасан мах, цуйван, гурилтай шөл жагсана.
Ерөнхийдөө эрчүүд чинь нас нь яваад ирэхээр гурилтай шөлөндөө илүү дуртай юм билээ. Гэр бүл үр хүүхдийн тухайд тэд тээж төрүүлээгүй ч маш сайн аав нар байдаг.Зарим ээж нар нөхөртэйгөө муудалцангуут хүүхдүүдтэй нь уулзуулахгүй. Буруу ш дээ. Зүгээр л эцэг үр хоёрыг уулзуулах хэрэгтэй. Тэд яс мах цусаараа холбогдчихсон байхад энэ миний хүүхэд гэж өмчлөх нь буруу. Яагаад гэвэл та бидний хайраас төрсөн үр юм. Аав байхгүй бол хүүхэд байхгүй. Уг нь энгийн л дээ. Тэрийг сүүлийн үеийн залуу ээж нар дутуу ойлгоод байгаа юм шиг санагддаг.
Чиний хүүхдийг төрүүлсэн гэж ялхардаг . Төрүүлэхгүй байсан ч болно ш дээ уг нь. Өөр нэг зүйл нь эрчүүдээ үгээрээ байлгах нэг үйлдэл хийлгэдэг нь тэдний архи уух үйлдэлд санаа тавих. Санаа тавихдаа аятайхан санаа тавихгүй, чи хэнтэйгээ юу хийгээд байгаа үг нь хэнтэйгээ юу яахад хүргэдэг. Тиймээс бүсгүйчүүд минь ханьдаа итгэ. Тэд яагаад богино наслаад байгаа, буяны мөнгө цуглуулаад байгаагийн шалтгаан нь энэ болов уу. Нэг удаа уулаа гээд архичин болчихгүй. Гэхдээ хяналтаа тавихдаа үгээ цэгнэ.
Бүсгүйчүүд бид хорон үгтэй, хатуу зарчимтай. Гэхдээ хааяа ч гэсэн зөөллөж яваарай. Тэгэхгүй бол хэдүүлээ хэлхэгдсэн хэдэн хүмүүс үлдэх нь байна шүү. Тэдэнд уйлах эрх, хурхирах эрх, хүний орчлонд тохиолдох бүх зовлон жаргалыг нээлттэй орхиорой.
Сэтгэлийн их уулыг нь нураах юм бол нимгэн сэтгэлтэй, хүйтэн харилцаатай нэгэн болж хувирах нь.
Япон улс. Осака хот.
Сэтгүүлч В.Сарантуяа