УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаарх тайланг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Улны айл гэдэг үгээр их хөөцөлдөж байна. Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан. Та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэн” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Түүнчлэн тэрбээр “Ул гэдэг үгийг хэрэглэдэггүй гээд дэд сайд яриад зогсож байна. Гэтэл яамны ажил хариуцсан хүмүүс чинь 2008 оноос хойш энэ үгийг хэрэглэж, судалгаанд ашигласан гэдгийг хэд хэдэн дарга хэлж байгаа. Үүнийг мэдэхгүй явна гэдэг гутамшиг. Түүнээс гадна үүнийг хэлсэн хүмүүсийг буруутгах хэрэггүй. Харин ч баярлах ёстой.
Халамжийн ажилтнууд айлуудаар яваад амьжиргааны түвшин зорилтот бүлэг гэж хэлээд байгаа үзүүлэлтэд нь багтахгүй, шугамаас доогуур байгаа айлуудаа арга буюу ингэж нэрлэдэг. Ийм түвшинд очсон байхад энэ үгийг, нөхцөл байдлыг төрийн түвшинд хүргэхгүй, өөрсдөө очихгүй үгээр хөөцөлдөж байна.
Манай Монголчууд үг хөөхөөр үхэр хөө гэдэг юм. Үхэр гэдгийг тэр ядуу айлуудаа гэж ойлгоорой. Тиймээс тэндээ очиж, ажиллах ёстой
26,000 айл байна. Эдгээр айл төрийн байгууллагын мэдээллийн санд байхгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа халамжийн 920 хүн очиж ажиллаж, эдгээр хүнд тусалъя гэж байгаа юм.
Үүнийг мартаж ерөөсөө болохгүй. Эдгээр айлдаа оч. Дэнгийн эрвээхэй шиг дээгүүр нисэлгүй эдгээр айлд очоод үз. Махан хоол идэхийн тулд сургуульдаа явж байгаа гэж хэлж байгаа хүүхэд байна шүү дээ. Хэдэн ахмад, хэдэн хүүхэд голоо зогоож амьдарч байгаа вэ гэдгийг газар дээр нь очиж үз” гэлээ.
1 comment
26000 мянган үхэр нь танд аларлаад талбай дээгүүр таавараа билчиж дуртай газараа бааж шээгээд явахаас дөө ккк