Эмэгтэйчүүдийн хорих ангийн 3 давхраас 2 залуу унаж гэмтсэн гэх мэдээлэл цацагдаад буй. Тодруулбал, эмэгтэйчүүдийн хорих ангид яагаад эрэгтэй хүмүүс нэвтэрсэн, харуул хамгаалалт сул байсан уу зэрэг асуудал хөндөгдөөд байгаа юм.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 09-ний өдрийн 19:40 цагт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмэгтэйчүүдийн баривчлах байрны 3 дугаар давхраас 2 хүн уначихлаа” гэх мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад ШШГЕГ-ын харьяа Баривчлах төв байрны 3 дугаар давхраас тус төвд баривчлах шийтгэл эдэлж байсан 20 настай, эрэгтэй “Т” болон 18 настай, эрэгтэй “Н” нар унаж гэмтсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэлээ.