Өөдлөх үгүй хүмүн цоорхой өмд өмсөнө гэж өвөг дээдэс минь хэлдэг байжээ. Бас нарийн учиртай гэнэ шүү. Багш маань үүний учрын тухай нэгэн домог хэлэв. Яхир ядуу тэнгэр гэж байдаг гэнэ. Тэр ясан хэдрэгэ морь унаж, цоорхой өмд , уранхай хувцастай явдаг. Харин өмд хувцас нь цоорхой хувцас өмссөн хүн тааралдвал хурдхан очоод нөхцдөг юм байна. Тэгээд тэр хүнийг нэлээн хэсэг хугацаанд дагаж байгаад ямар нэгэн аргаар өөртэйгээ адилхан ядуу, ясан хэдрэгэ болгож санаа амардаг гэнэ. Тиймээс “Онгойж явахаар умайж яв” гэдэг.
Дүүрэн билэгтэй
Түвшин заяатай
Бүтэн дээлтэй
Бүлээн элэгтэй
Бүрэн Монгол минь хэмээн дээдэс залбирдаг.
Залуучууд минь онгорхой, цоорхой өмд хувцасаар гоёх нь таатай бус бололтой.
Заяаны тэнгэрээ гомдоож, яхир ядуу тэнгэртэй учирч мэдэх нь байна шүү.
Монгол ёс заншил, судлаач В.Эрдэнэсувд