Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 07-ны өдөр Архангай, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Орхон, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Архангай, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Архангай аймгийн цагаан даваа болон бусад даваануудын авто замын зорчих хэсэгт цас их орсоны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна.

Иймд иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар хангаж, өвлийн дугуйгаа сольж замд гарахыг анхааруулж байна.

                                           АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн