Нобелийн уран зохиолын 2022 оны шагналтнаар Францын зохиолч эмэгтэй Анни Эрно тодорлоо. Эрно нийтдээ хорь гаруй ном бичснээс хамгийн алдартай нь болох “La Vie extérieure” (2000) романд 1963 онд нууцаар хийлгэсэн үр хөндөлтийнхөө тухай өгүүлсэн байдаг.. Дээрх зохиолыг 2021 онд найруулагч Одри Диван кино болгосон нь Венецийн кино наадмын “Алтан арслан” шагнал хүртсэн юм.
Анни́ Эрно́ 1940 оны есдүгээр сарын 1-нд Лилльбонн хотод төржээ. Хүүхэд ахуй нас нь түүний эцэг, эх жижиг зоогийн газар ажиллуулдаг Нормандын Ивто хотод өнгөрсөн байв. Руаны их сургуулийг төгсөөд уран зохиолын багшаар Аннеси-ле-Вьё болон Понтуаз хотуудад ажиллаж байв.
Эрно анхны «Les Armoires vides» романаа 1974 онд хэвлүүлсэн бөгөөд түүний бүтээлүүдэд өөрийнх нь намтар, туулсан амьдрал ямар нэг талаар тусгагдсан байдаг ажээ.