Өнгөрсөн зун Европын ихэнх нутаг, АНУ, Хятад зэрэг олон улсыг хамарсан хэт хуурайшилт, ган гачгийн гамшиг тохиосон. Энэ нь хүний хүчин зүйлээс үүссэн цаг уурын өөрчлөлтөөс улбаатай гэдгийг Дэлхийн цаг уурын байгууллагын судалгаанд дурджээ.
Тодруулбал, дэлхийн цаг уурын шинжээчдийн баг 400 жилд нэг удаа тохиодог байсан энэ төрлийн ган гачиг энэ жил дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт болж байгаа нь цаг уурын эрс өөрчлөлттэй хэрхэн холбоотойг судлан гаргажээ. Сүүлийн үед ийм төрлийн ган гачиг 20 жилд нэг удаа болж давтамж нь ойртсоноор барахгүй жил бүр болж хэт олон давтагдах хандлагатай байгааг эрдэмтдийн баг онцолсон байна.
Колумбын их сургуулийн цаг уур судлаач, судалгааны хамтран зохион байгуулагч Маартен ван Аалст хэлэхдээ, өргөн тархсан ган гачиг зэрэг экологийн гамшиг нь “уур амьсгалын өөрчлөлтийн ул мөр” мөн гэжээ.
Эрдэмтэд халуун орны бүс нутгаас бусад бүс нутгийн цаг агаарын мэдээлэл, компьютерын загварчлал, хөрсний чийгшилд дүн шинжилгээ хийсний эцэст хүний хүчин зүйлээс үүссэн цаг уурын өөрчлөлтийн улмаас ийнхүү өргөн газар нутгийг хамарсан ган болох нь хэт ойр ойрхон давтагдах болсныг онцолсон байна.
Эх сурвалж: Moнголын мэдээ