Улсын филармонийн симфони найрал хөгжим “The Rock” тоглолт толилуулах гэж байна. Тоглолтыг удирдаач, төгөлдөр хуурч Б.Анар удирдах бөгөөд энэ сарын 14, 15-нд Монгол Улсын Филармоний концертын танхимд болно.

Сонгодог концертын хөтөлбөрт:

I-р хэсэг

1. А.Глазунов-“Хүндэтгэлийн” Удиртгал. Оп.73
2. А.Скрябин-“Мөрөөдлүүд” Симфони найраглал. Оп.24
3. С.Рахманинов-“Хад” Симфони уран сэтгэмж. Оп.7

II-р хэсэг

4. С.Прокофьев-“Сонгодог” 1-р Симфони. Оп.25 /4-н ангит/
5. Д.Шостакович-“Анданте” Төгөлдөр хуур болон Симфони найрал хөгжмийн 2-р концертын II-р анги. Оп.102
6. З.Хангал-“Уран сэтгэмж” Төгөлдөр хуур болон Симфони найрал хөгжимд зориулсан, зэрэг дан хөгжмийн томоохон симфони бүтээлүүдээс эгшиглэх болно.

Ташрамд дурдахад, Д.Шостаковичийн “Төгөлдөр хуур болон Симфони найрал хөгжимд зориулсан 2-р концертын II-р анги Анданте”-г удирдаач Б.Анар өөрөө гоцлон тоглон хүргэх болно.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн