Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Энэ үеэр хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгөв. Б.Жавхлан:
-Сангийн сайд Б.Жавхлан “Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт нэгдүгээр сараас хойш 800 гаруй тэрбум төгрөг болсон. Өнгөрсөн нэгдүгээр сарын хугацаанд чанаргүй зээлийн ангилалд байсан 140 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдлөө. “Эрдэнэс Тавантолгой” ХХК 117 тэрбум төгрөг, МИАТ зээлийн үлдэгдэл 10 тэрбум төгрөгөө төлсөн. ТОСК, НОСК-оос 1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн.
Цаашдаа “Хөтөл цемент” болон “Эрэл”, “Шинэ Яармаг” хорооллын чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч ажиллана.Зээлийн эргэн төлөлтөд хүчний байгууллага ялангуяа АТГ маш сайн хамтарч, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Жилийн эцэст 1 их наяд төгрөг болгон нэмэгдүүлэхэд анхаарч байна.
“Эрэл” компанид албадлагын арга хэмжээ авах, өмчийг нь хураан авч, хууль хүчний байгууллагуудтай хамтарсан ажил хийгдэнэ.