Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн хамт Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын номын сангийн Азийн уншлагын танхимд зочилж, Монголын тасгийн ахлах С.Манхайттай уулзлаа.
Конгрессын номын сангийн Азийн уншлагын танхимийн Монголын тасагт манай улсын 18000 гаруй ном хадгалагдаж байгаа талаар хатагтай С.Манхайт танилцуулсан бөгөөд миний бие Монголчуудын гүн ухааны бэлгэдэл болсон “Монгол төрийн соёмбо” номоо хадгалууллаа.
Хамгийн анх Конгрессын номын санг 1897 онд Томас Жефферсоны барилга нэртэйгээр байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар Томас Жефферсоны барилга, Жон Адамсын барилга, Жеймс Мэдисоны барилга гэсэн гурван байранд үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн хамгийн эртний хамгийн том ном сангуудын нэг гэдгээрээ алдартай юм.
Конгрессын номын сангийн цуглуулгад нийт 173.731.463 материал хадгалагдаж байна. Тухайлбал, 25.2 сая гаруй ном, 15.7 сая гаруй сонин, товхимол, тайлан болон бусад хэвлэмэл материал, 4.2 сая аудио материал, 75.7 сая гар бичмэл, 5.6 сая газрын зураг, 17.5 сая микроформ, 1.9 сая хөдөлгөөнт зураг, 8.2 сая ширхэг нот хөгжим, 17.5 сая харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан материал хадгалагдаж байна.