“Заяа энд Золоо” хуулийн фирм санаачилж, “Морьтон” энтертайнментын бүтээсэн “Хуульч” монголын уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийхээр болжээ. Монголын кино урлагт хуулийн мэргэжлийн байгууллагууд анх удаа хамтран ажиллаж, продюсер, зөвлөхөөр ажилласан хуульчийн ёс зүй, үнэт зүйлийг нийгэмд таниулахад чиглэсэн уг бүрэн хэмжээний уран сайхны киног А.Мөнхтулга зохиолыг нь бичиж, найруулсан бол ерөнхий продюсероор Г.Батзаяа, Э.Золжаргал, ерөнхий зураглаачаар Б.Хатансайхан, ерөнхий зураачаар Б.Баярбат ажиллажээ.
Түүнчлэн “Хуульч” киноны гол дүрд гавьяат жүжигчин У.Батбаатар, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Мөнхтөр, Н.Мөнхсоёл, туслах болон бусад дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогт, М.Дорждагва, Б.Эрдэнэцэцэг, Б.Батмэнд нар тогложээ.