НӨАТ-ын энэ оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-ны 23 цаг 59 минутаас өмнө амжиж бүртгүүлэн татварын буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас мэдээллэсэн байна.
Энэ оны 9 дүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтаа уншуулж 10 дугаар сарын сугалааны шууд тохиролд идэвхтэй хамрагдахыг мэдэгдэж байна. Сугалааны шууд тохирол 10 дугаар сарын 12-нд болно. “Ebarimt аппликейшн”-ы сугалаа цэс шинэчлэгдэж, гар утсаараа шууд тохирлыг үзэх боломжтой болжээ.