Зүүн Азийн орнуудын Шим мандлын нөөц газруудын сүлжээний 16 дугаар хурал амжилттай үргэлжилж байна. Эхний өдрийн хуралдаанаар тус сүлжээний хурлын даргаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга, ЮНЕСКО-гийн Хүн ба Шим мандлын нөөц газрын Үндэсний хорооны дарга Д.Батмөнхийг сонголоо.
Ташрамд дуулгахад Зүүн Азийн орнуудын Шим мандлын нөөц газруудын сүлжээнд долоон улс (Казакстан, БНХАУ, БНСУ, БНАСУ, ОХУ, Япон, Монгол) хамрагддаг гэж БОАЖЯ-наас мэдээлэв.