Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-13-нд болно. Тэмцээнд нийтдээ 87 орны 584 (эрэгтэй 315, эмэгтэй 269) тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас 18 (эрэгтэй ес, эмэгтэй ес) жүдоч эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд:
- Э.Ариунболд,
- Э.Сумъяабазар,
- 66 кг-д
- Ё.Басхүү,
- Г.Хэрлэн,
73 кг-д
- “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар,
- 81 кг-д Б.Эрдэнэбаяр,
- 90 кг-д Г.Алтанбагана,
- -100 кг-д Б.Гончигсүрэн,
- +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд
- Г.Наранцэцэг,
- Б.Баасанхүү,
- 52 кг-д Б.Хорлоодой,
- 57 кг-д Л.Энхрийлэн,
- М.Ичинхорлоо,
- 63 кг-д Б.Ганхайч,
- 70 кг-д Ц.Энхчимэг,
- -78 кг-д Б.Эрдэнэт-Од,
- +78 кг-д А.Адъяасүрэн нар хүч үзнэ.
Баг тамирчдын түрүүч хоёр хоногийн өмнө Ташкентыг зорьсон бөгөөд дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, М.Бундмаа нар долоон тамирчны хамт хөлгийн жолоо залсан байна.