Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар тогтвортой хүйтрэх тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг онцгойлон анхааруулж байна.
2022 оны 10-р сарын 01-ний 20 цагаас 10-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зүур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 2-7 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
2022 оны 10 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 03-нд говь, талын нутгаар, 06-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.