Автотээврийн Үндэсний Төвийн/АТҮТ/ зарим салбарын ажлын өдрийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн Зайсан дах салбар аравдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхлэн амралтын өдөр буюу Бямба, Ням гарагт ажиллахаар болжээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Авто худалдааны цогцолборт байрлах салбар нь Даваа гарагт амардаг байсан бол ажиллах юм байна. Ингэснээр долоо хоногийн 6 өдөрт ажилладаг болно.
Тус төв нь улсын хэмжээнд 29 салбартай. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлээс хөтлөх, улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн бүртгэх, бүртгэлээс хасах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаар нөхөн олгох зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг билээ.
Эх сурвалж: АТҮТ