Кремлийн Георгиевийн танхимд Украины дөрвөн бүс нутгийг ОХУ-д нэгтгэх албан ёсны гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүн Денис Пушилин, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тэргүүн Леонид Пасечник, Запорожье мужийн тэргүүн Евгений Балицкий, Херсон мужийн тэргүүн Владимир Сальдо нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамтаар энэ гэрээнд гарын үсэг зурсан юм.
ОХУ Украинтай хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгааг Ерөнхийлөгч Владимир Путин гэрээнд гарын үсэг зурах ёслолын өмнө хэлсэн үгэндээ мэдэгдсэн байна.
Гэхдээ Украины засгийн газрыг галаа зогсоож хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалахдаа Донбасс, Запорожье, Херсоний статусын асуудлаар ОХУ ямар ч яриа хийхгүй гэсэн юм. Тэрээр Донецк, Запорожье Орост үүрд буцан ирсэнийг цохон тэмдэглэж эзлэгдсэн бүс нутгийн ард иргэд энэ сонголтыг өөрсдөө хийсэн гэсэн юм.
1 comment
Орос Эх орондоо буцаж ирсэнд баяр хүргэе