Хятадын ”Ардын банк”-ны нийтэлсэн “2022 юанийн олон улсын байдлын тайлан” -д юанийн олон улсын төлбөрийн эзлэх хувь Японы иенийг давж, дэлхийн төлбөрийн дөрөв дэх валют болсныг зарлажээ.
2021 оноос хойш юанийн хил дамнасан орлого, төлбөрийн хэмжээ өмнөх оныхоос өссөн үзүүлэлттэй байна. 2021 онд банкнуудын харилцагчдаа төлөөлөн хийсэн хил дамнасан юанийн орлого, төлбөрийн нийт хэмжээ 36 триллион 600 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 29%-иар нэмэгдсэнээр төлбөрийн хэмжээгээрээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.
Дэлхийн банк хоорондын санхүүгийн харилцааны нийгэмлэгийн (SWIFT) мэдээлснээр 2021 оны 12-р сард юанийн олон улсын төлбөрийн хэмжээ 2.7%-д хүрснээр Японы иенийг давж, дэлхийн дөрөв дэх төлбөрийн валют болж (хамгийн эхний гуравт ам.доллар, евро, фунт) 2022 оны нэгдүгээр сараас өссөн үзүүлэлтээрээ 3.2%-д хүрсэн нь түүхэн дээд хэмжээндээ хүрсэн гэж мэдэгджээ.
Эх сурвалж: 人民网