НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр /UNAIDS/ болон ХӨСҮТ хамтарч хүний дархлал хомсдолын вирус/ХДХВ/-д хийсэн судалгаагаар манай улсад ХДХВ/ДОХ-ыг тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэж 641 хүрнэ гэсэн судалгаа гарсан байна.
Тодруулбал энэ онд хийсэн халдварын тархалтын тооцооллоор шинэ тохиолдлын тоо хоёр их бүртгэгдэх эрсдэлтэй байна гэсэн мэдээллийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам Itoim.mn сайтад өгсөн мэдээлэлдээ хэлсэн байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ХДХВ буюу ДОХ-ын тохиолдол хэрхэн бүртгэгдэж байсныг авч үзвэл:
-2020 онд 25 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 311
– 2021 онд 16 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 327
-2022 он гарснаар 14 тохиолдол бүртгэгдэж, одоогоор нийт 341 халдварын тохиолдолтой байна.