Дэлхийн хамгийн өндөр барилга болох “Burj Khalifa” нь бохирын шугам сүлжээнд холбогдоогүй байна. Үүгээр ч зогсохгүй Дубайн зарим барилгууд ч бохирын шугамд холбогдогдоогүй нь гайхмаар биш гэж үү ?
Эдгээр тансаг зэрэглэлийн барилгуудад байрлах иргэдийн өтгөн, шингэн ялгадас, бохир ус зэргийг том машинаар зөөж хотоос гаргадаг юм байна. Энэхүү барилгад байрлах
35 мянган хүмүүс өдөртөө 7 тонн ялгадас гаргадаг гэнэ. Үүн дээр шүршүүрт орох, шүдээ угаах гэх мэт ус нь нийлээд 15 тонн бохир ус гардаг гэв.
Бурж Халифаг барьж байх явцад төсөв мөнгө хэтэрсний улмаас бохирын системд холболгүй машинаар зөөх нь хямд тусна хэмээн тооцолжээ. Уг санаа бүтэлгүй болсоныг мэдсэн даруйдаа шинээр бохирын системд холбох ажлууд хийгдэж эхлээд байгаа юм байна. Урт хугацааны дараа буюу 2025 онд ажиллагаанд орох гэнэ. Хэтэрхий өндөр барилгын зовлон энэ гэх үү ? эсвэл хэмнэлтийн гай гэх үү ?