9 сарын 28-нд Чанчунь хотын нэгэн ресторанд дэлбэрэлт болж, 17 хүн амиа алдаж, 3 хүн шархадсан хэрэг гарлаа. Одоогоор тус рестораны даргад хяналт тавиад байна. Галын шалтгааны шингэрүүлсэн хийн савнаас хий алдагдаж, улмаар дэлбэрч гал гарсан гэж анхны дүгнэлт гараад байна.
Гэрчүүдийн мэдээлж буйгаар хэрэг гарах үед уг рестораны хаалга цонхоор хар утаа гарч хүн орохын аргагүй өтгөн утаатай байсан, дотор нь байсан хүмүүс огт гарч ирэхгүй байсан гэжээ.
Нас барсан 17 хүн хоёрдугаар давхарт хооллож байсан учраас дэлбэрэлтээс үүссэн галын дөл хүмүүсийг ухаан алдахад хүргэж хариу үйлдэл үзүүлж чадалгүй галан далай нөмөрчээ. Хоол идэх нь амь насанд аюултай гэж хэн санах билээ.
Эх сурвалж: 科技生活快报